Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.10

Хэвлэлийн мэдээ: Дорнод аймаг


Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч М.Одгэрэлийг єнгєрсєн оны сvvлээр
тус сонинд “Сая саяын луйвар буюу Д.Сvхбаатарын хууль бус ажиллагаа” гарчигтай
шvvмжлэлт нийтлэл бичсэнтэй нь холбогдуулан Дорнод аймгийн Онцгой байдлын
хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар гэгч гар утас руу нь заналхийлсэн
єнгє аястай мессеж бичин сvрдvvлж улмаар сэтгvvлчийн мэргэжлийн эрхэнд халдаж
байгаад “Глоб Интернэшнл” ТББ санаа тvгшиж байна.

Сэтгvvлч нийтлэл бичихээр эрэн сурвалжлага хийх явцад Д.Сvхбаатар єєрийнхєє
талаар сонинд гарахыг мэдээд аймгийн зарим нэг албан тушаалтнаар дамжуулан
нийтлэлийг сонинд гаргахгvй байх талаар сонины эрхлэгч Б.Туяаг ятган нєлєєлєх
гэж оролдож байжээ. Мєн Д.Сvхбаатар сурвалжлагч М.Одгэрэлийг хоолонд урьж
мєн гар утасны нэгж их хэмжээгээр єгєхийг хvртэл оролдож байсан байна.

Сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь vнэн бодит мэдээллийг олон
нийтэд тvгээх vндсэн vvрэгтэй ба vvргээ гvйцэтгэхэд хэн нэгэн хєндлєнгєєс
оролцох ёсгvй. Мэдээлэл хайх, олж авах, ашиглах, тvгээх нь сэтгvvлчийн vндсэн
vйл ажиллагаа юм.

Улмаар Монгол улсын Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд 1 дэх хэсэгт “Єєрийн
болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл
тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд
саад хийсэн ” мєн энэхvv зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын
байдлаа ашиглаж vйлдсэн бол” гэмт хэрэгт тооцон эрvvгийн хариуцлага хvлээлгэнэ
гэж заасан байдаг.

Д.Сvхбаатар, єєрийн талаар бичсэн нийтлэлийг хэвлvvлэхгvйн тєлєє янз бvрийн
оролдлого хийж, улмаар аймгийн зарим нэг албан тушаалтнууд нийтлэлийг гаргахгvй
байх талаар сонины редакц руу ярьж байсан vйлдлийг холбон vзэхэд гэмт хэргийн
шинжийг агуулсан байж болох vндэслэл ч ажиглагдаж байна.

Монгол Улсын Їндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй
биелvvлэх нь орон нутгийн эрх мэдэлтнvvдийн тєр, иргэдийнхээ ємнє хvлээсэн
vvрэг бєгєєд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар тєрийн
ємнє хvлээсэн vvргээ биелvvлж, аймгийнхаа сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл
тvгээх vндсэн vvрэгт саад болохгvй байх учиртай.

"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан бєгєєд vзэл бодлоо илэрхийлэх,
мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хєхиvлэн дэмжих чиглэлээр vйл
ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага юм.







Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.