Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.10

Хєвсгєл аймаг : Радио єргєн нэвтрvvлгийн станцаар орон нутгийн нэвтрvvлэг дамжуулах

Хєвсгєл аймгийн Радио єргєн нэвтрvvлгийн дамжуулах станцын
/РЄНС/ орон нутгийн нэвтрvvлэг цацах нэг цагийн хєлс дамжуулах станц, тэдгээрийн
хvчин чадлаас хамаарч 2006 оны нэгдvгээр сарын сарын нэгнээс 31800-68500 тєгрєг
болж, ємнєх vнэ тарифаас даруй 2.5-5 дахин нэмэгджээ. Хєвсгєл аймгийн "Хєвсгєлийн
долгион" радио нэвтрvvлгээ долоо хоногт гурван удаа 30 минутаар, давталттайгаа
нийлээд долоо хоногт гурван цаг, сардаа 12 цагийн нэвтрvvлгийг РЄНС-аар дамжуулаад,
90.000 тєгрєг тєлдєг байжээ. Одоо нэвтрvvлэг дамжуулсны хєлсєнд сардаа 536400
тєг, жилдээ зургаан сая 436800 тєгрєг тєлєхєєр боллоо. Мэдээлэл харилцаа холбооны
хєгжлийн тєвийн харьяа Радио телевизийн сvлжээний газар vнэ нэмсэн шалтгааныг
техник технологийн шинэчлэл хийсэнтэй холбон тайлбарласан. Хєвсгєл аймгийн Мєрєн
хотод ТВ-ийн нийт зургаан студи, зургаан FM радио, хоёр сонин ажилладаг бєгєєд
нэвтрvvлгээ РЄНС-аар дамжуулан хєдєє орон нутгийн иргэд, малчдад хvргэдэг байна.
Радио нэвтрvvлгийг 500 км-ийн радиуст цацдаг учраас хєрш зэргэлдээ аймгуудын
малчид хєдєлмєрчид энэхvv мэдээллийг сонсох боломжтой байжээ. "Аливаа vнэ тарифийн
єєрчлєлтийг хянах ёстой байгууллага нь Харилцаа холбооны зохицуулах зєвлєл байдаг.
Харин энэ байгууллагаас vнэ нэмсэн талаар ямар нэг албан бичиг, тушаал заавар
ирvvлээгvй байна. Радио телевизийн сvлжээний газарт хандивлагч орнуудын санхvvжилтээр
техник технологийн шинэчлэл хийсэн тул энэ нь vнэ тарифийг огцом нэмэх vндэслэл
болохгvй" гэж Хєвсгєл аймгийн ХМХ-ийн vзэж байгаа тухай "Глоб Интернэшлийн"
ТББ-ийн Баруун бvсийг хариуцсан монитор П. Батболд мэдээлж байна.

 




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:167695 
 Энэ сард:12259 
 Өнөөдөр:30 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.