Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.14

Хэвлэлийн хvрээлэнгийн 10 жилийн ойд

Монголын хэвлэлийн хvрээлэн байгуулагдсаны 10 жилийн ой 2006
оны хоёрдугаар сарын 17-нд тохиож байгаатай холбогдуулан тус хvрээлэнгийн Ерєнхий
захирал М.Мєнхмандах, судалгаа мониторингийн албаны дарга Г.Гvнжидмаа, Хэвлэлийн
Хvрээлэнтэй /ХХ/-тэй хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн болон бизнесийн байгууллагын
тєлєєлєгчидтэй уулзаж ярилцлаа.

Байгууллагын талаарх товч мэдээлэл

Хэвлэлийн Хvрээлэн нь Монгол, Данийн засгийн газрын хэлэлцээрийн дагуу Данийн
Олон улсын Хєгжлийн Агентлагийн буцалтгvй тусламжаар санхvvжсэн “Чєлєєт хэвлэл”
тєслийн хvрээнд 1995 онд байгуулагдсан, нийгэмд vйлчидэг, ашгийн тєлєє бус гишvvнчлэлгvй
тєрийн бус байгууллага юм.

Тус хvрээлэн байгуулагдсанаас хойш судалгааны 40 гаруй тєсєл хэрэгжvvлжээ. Vvнээс
жил бvр Монголын хэвлэл мэдээллийн мониторинг, хэвлэл мэдээллийн зах зээл дэх
хэрэглэгчдийн судалгааг хийсээр ирсэн байна. Дээрх хоёр судалгаа нь Дэлхийн
сонины холбооноос эрхлэн гаргадаг дэлхийн сэтгvvл зvйг тодорхойлдог эмхтгэлд
жил бvр ордог ажээ.

“Монголын хэвлэл мэдээлэл 2004” эмхэтгэлд дурдсанаар Монголын хэвлэл мэдээллийн
салбарын сэтгvvлч, сурвалжлагч, редактор зэрэг бvтээлч ажилтнуудын тоо 1212
байгаа юм. Тэгвэл хэвлэлийн хvрээлэнгийн сэтгvvл зvйн дээд курсыг 180 гаруй
хvн тєгссєн бєгєєд 80 гаруй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагад нэр хvндтэй
ажиллаж байна. Мєн хоёр жилийн ємнєєс бакалавр зэрэгтэй сэтгvvлч тєгсгєх коллеж
байгуулсан юм. Сэтгvvл зvйн бусад сургуулиуд голдуу онолын академик шинжтэй
сургалт явуулдаг бол Хэвлэлийн хvрээлэн сэтгvvл зvйн дадлага давамгайлсан сургалт
явуулдаг онцлогтой.

1999 онд мониторингийн тєсєл хэрэгжиж эхэлснээр хэвлэлийн хvрээлэнгийн судалгаа
мониторингийн алба байгуулагдсан. Хэвлэлийн хvрээлэн Монголын хэвлэл мэдээллийн
байдлын талаар статистик тоо баримт багтаасан “Монголын хэвлэл мэдээллийн мониторинг”
тайланг 10 дахь жилдээ хэвлэн гаргаж байна. Харин 2003 онд Хэвлэлийн хvрээлэн
бизнесийн болон хэвлэл мэдээллийн 15 байгууллагатай хамтран зєвлєл байгуулж,
тэдний захиалгаар сар тутам судалгаа явуулж, єєрєє єєрийгєє санхvvжvvлэх болсон.


Хэвлэлийн хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мєнхмандах байгууллагын
vйл ажиллагааны талаар

Хэвлэлийн хvрээлэн ємнє нь тоон буюу санал асуулгын судалгаа хийж байсан бол
энэ жилээс чанарын судалгаа тэр дундаа агуулгын судалгаа хийхээр тєлєвлєж байна.
Сvvлийн vед сонин хэвлэл маш их улс тєржиж, сэтгvvл зvйн хариуцлага алдагдаж,
чанаргvй болсон хэмээн их ярьж байгаа. Гэтэл vvнийг хараахан баримтаар нотлоогvй
байна. Энэ баримтыг судалгаагаар гаргаж ирэхийн тулд дараах чиглэлээр агуулгын
судлагаа хийнэ.

• Єдєр тутмын сонинуудын нийтлэлийн бодлогыг судалгаагаар харуулах. Нийтлэлийн
бодлого гэдэг нь ямар сэдвийг тvлхvv хєндєж байгаа. Нийгэм, улс тєр, эдийн засаг
гэх мэт нийгэмд хэрэгтэй эсвэл олон уншигчдыг татах мэдээл тvгээж байгаа эсэхийг
тогтоох.

• Нєгєє талаар тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль хэр тэнцвэртэй мэдээлэл
тvгээж байгаа. Тухайлбал аль нэг улс тєр, эдийн засгийн хvчинд vйлчилж эсвэл
нийгэмд хэрэгтэй мэдээлэл тvгээж байгаа эсэхийг тодорхойлно.

• Сэтгvvл зvйн стандартыг мєрдєж байгаа эсэхийг тогтооно. Эх сурвалж тодорхой
байна уу, мэдээллийг олон эх сурвалжаас авсан эсэх. Ганцхан талын эх сурвалжийг
байнга ашиглаж байгаа.

• Мэдээллийн бvтцийн тэнцвэрт байдал, тухайлбал дан ганц улс тєрийн мэдээг тvлхvv
явуулж байна уу эсвэл єєр бусад сэдвийг хамарч чадаж байна уу.

• Мэдээ, нийтлэлийн байршил, дизайны хувьд тэнцвэрт байдлыг хэр хангаж байгаа.
Чухал мэдээллийг хvн уншидаггvй нvvрэнд, хэмжээг нь багасгаад тавьсан бол vvнийг
гуйвуулга гэж vздэг.

• Мэдээний сонголт нийгэмд чухал мэдээ эсвэл хэн нэгний сурталчилгаа эсэх сэтгvvл
зvйн стандартыг хэр мєрдєж байна гэдгийг судална. Мэдээллийг нийгэмд цацна гэдэг
нь асуудал дэвшvvлэх, олон нийтийн анхаарлыг татах ингэснээр сэтгvvл зvйн чанарыг
сайжруулахад хувь нэмэр оруулна.

Радио, телевизийн хувьд ч ялгаагvй нэвтрvvлэг нь сэтгvvл зvйн зарчмын дагуу
цацаж байгаа эсэх арилжааны болон олон нийтийн телевизийн нэвтрvvлгийн хооронд
хэр ялгаатай байгааг тодорхойлно. Арилжааны телевиз гэдэг нь нэвтрvvлгийн 60
гаруй хувь нь цэнгээнт нэвтрvvлэг байдаг. 1990-ээд онд 25 суваг телевиз нийгэм
эдийн засгийн нэвтрvvлэг их хийдэг цэвэр олон нийтийн шинжтэй телевиз байсан
одоо илvv арилжааны шинжтэй болж байгаа. Энэ талаар тоо баримт гаргах гэж байгаа.


Агуулгын судалгаа хийх єєр нэг шалтгаан нь хэвлэл мэдээллийн
хэрэгсэл бизнестэй их хутгалдсан явдал юм. Тэд мэдээлэл єгч байгаа нэрийдлээр
далд реклам их хийж байна. Тухайлбал нэг байгууллагыг хэт магтан дуулах. Хэн,
хэзээ хаана гэх зэрэг асуултанд хариулаагvй, сэтгvvл зvйн шалгуур хангаагvй
мэдээ их цацаж байна. Телевиз, сонинд бизнесийн зар сурталчилгаа, сэтгvvл зvйн
мэдээ мэдээлэл зааг ялгаатай байх ёстой. Мэдээллийн нэрэн дор далд сурталчилгаа
явуулж хvмvvсийг тєєрєгдvvлдэг. Реклам нь хvмvvст нєлєєлєх зорилготой ухуулга
сурталчилгааны хэрэгсэл. Нийгэмд хэрэгцээтэй мэдээллийг бодитой, тэнцвэртэй
тєвийг сахих байр сууринаас олон нийтэд тvгээхийг мэдээлэл гэнэ. Сэтгvvл зvйн
мэдээний дор аль нэгэн бизнесийн байгууллагыг ухуулан сурталчилж байна гэдэг
бол яваандаа улс тєрийн нэг хvчний нєлєєнд ороход их ойрхон болно гэсэн vг.
Їvнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэх итгэл буурна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд
итгэх итгэл vнэмшил алдагдвал ХМХ-ийн эрх чєлєєнд их хор уршигтай. Тухайлбал
тєр засгаас дєрєв дэхь засаглал болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг хориг
арга хэмжээ авахад хэвлэл мэдээлэлд итгэх итгэлгvй болсон олон нийт vvнийг vл
анхаарна.

Сонин хэвлэлд сайн бvтээл гарсан байлаа гэж бодоход итгэл vнэмшил нь буурсан
уншигчид vvнийг хэн нэгний захиалгат нийтлэл гэж хvлээж авдаг. Жишээ нь: Хэвлэлийн
Хvрээлэн “Глоб Интернэшнл” ТББ хамтран 2004 онд эрэн сурвалжлах тєсєл хэрэгжvvлж,
энэ сэдвээр “Ардын эрх” сонинд олон материал нийтлvvлсэн. Гэтэл vvнийг хэн нэгний
захиалгат материал гэж vзэх хvн олон гарч байсан. Энэ нь сэтгvvлчид бизнес,
улс тєрд их хутгалдсанаас олон нийтийн дунд нэр хvндээ их алдсантай холбоотой.


Ёс зvйн кодыг хэрэгжvvлэгч механизм байх ёстой

Сэтгvvлчдийн ёс зvйг дээшлvvлэхэд ёс зvйн код шаардлагатай болно. Vvнийг хэрэгжvvлдэг
механизм байх ёстой. Ёс зvйн зарчмыг зєрчиж байгаа хэн нэгний талаар гаргасан
гомдлыг барагдуулж, Ёс зvйн консул, байгууллага ч юм уу ямар нэг арга хэрэгсэл
механизм байх хэрэгтэй.

Ёс зvйн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон талын системтэй ажил хийх
шаардлагатай. Тухайлбал их дээд сургуулийн боловсролын чанар, сонин хэвлэлийн
дотоод ардчилал, сэтгvvлчдийн хариуцлагыг дээшлvvлэх, сэтгvvлчдийн хариуцлагыг
єндєржvvлэх. Уншигчдын санал гомдлыг хvлээж авдаг ямар нэг арга хэрэгсэл байх.
Энэ бvх ажлыг цогцоор авч хэрэгжvvлсний дvнд ёс зvй дээшилнэ. Дан ганц ёс зvйн
код байснаар сэтгvvлчдийн хариуцлага дээшлэхгvй гэж vзэж байна.


Хэвлэлийн хvрээлэн хараат бусаар ажиллаж байгаа эсэхэд

Хэн нэгний сонирхолд судалгааны дvнг нийцvvлбэл судалгаа биш болдог. Судалгааны
мєн чанарыг ойлгодог, хєгжингvй оронд судалгааг голдуу хувийн компаниуд хийдэг.
Гэтэл манай улсын хувьд хувийн компани нь ихэнх тохиолдолд аль нэг улс тєрийн
хvчинд vйлчилж байдаг. Тиймээс бизнес нь улс тєртэй их хутгалдсан манайх шиг
улс оронд судалгааг хараат бус, ашгийн бус байгууллага хийх нь тохиромжтой юм.


Хэвлэлийн хvрээлэнгийн мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа


Тус алба нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн статистик тоо баримт бvрдvvлдэг. Vvнд
хэвлэмэл хэрэгслийн захиалгын тоо, борлуулалт, телевизийн нэвтрvvлгийн бvтэц
зэргийг тоон vзvvлэлтээр гаргадаг. Хэвлэл мэдээлэл, бизнесийн байгууллагын захиалгаар
хэрэглэгч, сонсогчид, vзэгчдийн судалгааг сар бvр хийдэг. Энэ нь нэг талаас
сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын бэлтгэсэн бvтээгдэхvvн уншигч, vзэгч,
соносгчдод хэр хvрч байгааг vнэлэх нєгєє талаас бизнесийн байгууллагууд сурталчилгаагаа
хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр явуулахаа энэ судалгаанаас шийддэг. Цаашдаа
манай байгууллага агуулгын задлан шинжилгээ хийхэд тvлхvv анхаарна. Энэ ажлын
хvрээнд Нидерландын Засгийн газар, Дэлхийн банкны санхvvжилтээр єдєр тутмын
сонин хэвлэлээр байгаль орчны мэдээг хэр мэдээлж байгааг судалж байна. Яаваандаа
улс тєр, хvvхдийн асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хэрхэн тусгаж байгааг
судална. Судалгааны тvvврийн хэмжээ 500 орчим бєгєєд бид судалгаагаа єргєжvvлж
Дархан, Налайх, Тєв аймагт явуулж байгаа.


МСS группын маркетинг хариуцсан захирал Ш.Сэлэнгэ

Бvтээгдэхvvний сурталчилгааг хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр явуулбал зорилтот
хэрэглэгчдэд оновчтой хvргэхийг бид хэвлэлийн хvрээлэнгийн судалгаанаас олж
хардаг. Манай байгууллагын маркетингийн алба таван жилийн ємнє байгуулагдсан
тиймээс маркетерvvд тэр хэмжээгээр мэдээлэл хуримтлуулсан байгаа. Маркетерvvд
туршлаганд тулгуурласан таамаг тєсєєллєє бататгах vvднээс энэ судалгааг захиалгаар
хийлгэдэг. Компанийн телевизээр явуулсан зар сурталчилгаа хvмvvст хэр хvрч байна,
vvнийг аль насныхан vзэж байгаа, бидний телевизээр явуулсан сурталчилгааг хэрэглэгчид
vзсэн vv, аль телевизийн ямар нэвтрvvлэг єндєр рейтингтэй байна, энэ нэвтрvvлгийг
аль насныхан илvv сонирхож байгаа зэрэг мэдээллийг судалгаанаас олж авдаг. Єєрєєр
хэлбэл энэ судалгаа нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бизнесийн байгууллагын
харилцааны vр нєлєєг харуулдаг. UBS телевизийн тодорхой нэвтрvvлгийг сонгоод
ямар насныхан vзэж байгааг сонирхоход Хэвлэлийн хvрээлэнгийнхэн энэ судалгааг
дор нь гаргаад єгдєг. Маркетингийн оновчтой шийдвэр гаргахад хэвлэлийн хvрээлэнгийн
судалгаа хараахан дорвитой нєлєєлєхгvй. Дараагийн шатанд телевизээр цацсан сурталчилгаа
худалдан авалтанд нєлєєлж байгаа эсэхийг тогтоох судалгаа хийх хэрэгтэй болов
уу.


Анод банкны мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах албаны
мэргэжилтэн Г. Булган

Манай байгууллага 2004-2005 онд Хэвлэлийн Хvрээлэнтэй хамтран ажиллаж байна.
Бид олон нийтийн хэвлэл мэдээллийн ямар хэрэгслээр зар сурталчилгаагаа зорилтод
зах зээлд зар оновчтой хvргэхээ Хэвлэлийн хvрээлэнгийн энэ судалгаанаас олж
хардаг. Анод банк сар болгоны сурталчилгааны цацалтын тєлєвлєгєєг гаргахдаа
энэ судалгааг ашигладаг. Жишээ нь манай банк гурав, дєрєвдvгээр улиралд хадгаламжийн
бvтээгдэхvvнээ идэвхжvvлэхээр тєлєвлєєд судалгаанд тулгуурлан сурталчилгаагаа
хvргэх хэвлэл мэдээллийн хэрэгслээ сонгож, сурталчилгаа явуулснаар бvтээгдэхvvний
хэмжээг тєлєвлєсєн хэмжээнд єсгєж байсан. Хэвлэлийн хvрээлэн нь судалгааг мэргэжлийн
тvвшинд, тасралтгvй хийдэг. Мєн тvvврийн хэмжээ нь зорилтот зах зээлийг тєлєєлж
чаддаг гэж Анод банкны мэргэжилтэн vзэж байна.


Эф-эм 101.7 радиогийн захирал У.Удвал

Бид Хэвлэлийн хvрээлэнгээс сар тутам эрхлэн гаргадаг судалгаанаас Эф-Эм радионуудын
сонсогчдын тоо, оргил цаг, сонсогчдын нас зэрэг олон мэдээллийг авч ашигладаг.
Хєндлєнгийн нєлєєнєєс ангид мэргэжлийн байгууллага хийж байгаа учраас бид энэ
судалгааг маркетингийн тєлєвлєгєє боловсруулахдаа ашигладаг. Хэрэв бид єєрсдєє
ийм судалгаа явуулбал сар орчим болно. Тэгвэл энэ судалгаа нь хэвлэл мэдээллийн
хэрэгслийг цогцоор нь судалсан байдаг. Хvмvvс єглєєний 9-10 цагт тээврийн хэрэгсэлд
явж байхдаа Эф-Эм радиог хамгийн их сонсдог, энэ vеийг оргил цаг гэж бид боддог
байсан гэтэл хэвлэлийн хvрээлэнгийн энэ судалгаанаас сонсогчдын оргил цаг 12
цаг болохыг олж мэдсэн. Хvмvvс єглєєний 2-3 цаг идэвхтэй ажиллаад єдрийн 12
цагийн алдад тvр засварлахдаа Эф-Эм радиог их сонсдог байна. Эф-Эм радиогийн
оргил цаг бол оройны 6-8 цаг байдаг. Vvнийг ч бид судалгаанаас олж харсан. Єнєє
vед хvмvvс мэдээлэл авахгvй єнгєрдєг нэг ч цаг, нэг ч хором байхгvй болсон.
Хvмvvс сонинг тав тухтай орчинд уншидаг, харин телевизийг гэртээ очсон хойноо
vздэг бол эф-эм радиог ажлаа тараад гэртээ харих замдаа сонсдог. Нєгєєтэйгvvр
эф-эм радиогоор зар сурталчилгаа явуулах хvсэлтэй байгууллага, хувь хvнд радиогоо
єєрсдєє сурталчилахын оронд хєндлєнгийн байгууллагын хийсэн судалгааны дvнг
танилцуулахад илvv итгэл vнэмшилтэй байдаг. Тиймээс бизнесийн байгууллагууд
аль радиогийн рейтинг єндєр байгааг энэ судалгаанаас олж хардаг байна.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.