Эрvvгийн шинэ хуулинд cэтгvvлчидтэй холбоотой 7-8 заалт vйлчилж байдаг. Энэхvv зvйл заалт нь гол тєлєв хvндэвтэр зvйл ангид хамаарагдаж байна гэж Нийслэлийн шvvхийн эрvvгийн танхимын тэргvvн шvvгч н.Сарантуяа хэллээ.
“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийг хэрэгжvvлэх ажлын хэсгийн V дахь уулзалт 2004.11.25-ны 15.00 цагт Зориг сангийн байранд болов. Нийслэлийн шvvхийн эрvvгийн танхимын тэргvvн шvvгч н.Сарантуяа уулзалтанд оролцож сэтгvvлчидтэй харилцан ярилцав.
Тэрээр хэвлэл мэдээллийнхэн шvvх хурал хэрхэн явагддаг, хэвлэл мэдээллийхэн ямар алдаа гаргадаг, тэдэнтэй холбоотой хичнээн хуулийн заалт байдаг талаар дэлгэрэнгvй яриxдаа:
Монгол улс аймаг нийслэлийн 22 шvvхтэй. Нийслэлийн шvvх улсын 40-45%-н хэргийг шvvдэг учир хамгийн ачаалалтай ажилладаг. Нийслэлийн шvvхийн ерєнхий зєвлєлєєс тогтоол гаргасан, vvнд шvvхийн vйл ажиллагаа нээлттэй байх ёстой гэж заасан. Тогтоолын дагуу нийслэлийн шvvхийн зєвлєлийн журам гарсан. Учир нь сэтгvvлчид маань ерєнхий шvvгчээ зєвшєєрєл авч ямар ч шvvх хуралд оролцож болно шvv дээ. Хамгийн гол журам дvрмээрээ явбал, шvvхийн хурлын vйл ажиллагаа хаалттай хуралдаанаас бусад нь нээлттэй явагддаг. Шvvх хурлын товыг 10 хоногийн ємнє мэдэгддэг. Манай шvvхийн хэвлэл мэдээллийн тєлєєлєгчєєр н.Ганпvрэв ажиллаж байгаа. Мєн 25-р ТВ-тай хамт “Хавтаст хэрэг” гэдэг нэвтрvvлэг явуулдаг.
2002 онд батлагдсан шинэ Эрvvгийн хууль 305 зvйл заалттай. Энэ зvйл заалтыг 4 ангилдаг.
-хєнгєн
-хvндэвтэр
-хvнд
-онц хvнд
Хэвлэл мэдээлэлээр олон тvмэнд тардаг гэдэг утгаараа хvндэвтэр гэмт хэрэг болдог. Тэгвэл сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалсан 121-р, 139-р зvйл заалтууд байдаг. Нэг хvндрэлтэй зvйл нь сэтгvvлчид маань ял аваад дээр нь тєлбєр барагдуулах ял авдаг явдал хэмээн н.Сарантуяа шvvгч хэллээ.
Дараагийн уулзалтанд эрvvл мэнд, боловсрол, байгаль орчны чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн тєлєєлєлтэй уулзах болно.
Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_7.html