Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.16

Сонинуудын жинхэнэ эзнийг ил тод болгох хэрэгтэй

Монголын Хэвлэлийн Хvрээлэн (МХХ)10 жилийнхээ ойг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн байдлын талаарх дугуй ширээний уулзалтыг хоёрдугаар сарын 16-нд єєрийн байрандаа зохион байгууллаа. Уулзалтад Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яам, олон улсын байгууллага болон дотоодын хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын тєлєєлєгчид оролцож, харилцан санал солилцов.
Уулзалтын эхэнд МХХ-ийн Мэдээлэл судалгааны албаны дарга Г.Гvнжидмаа Монголын хэвлэл мэдээллийн салбарт хийсэн судалгааныхаа vр дvнг танилцуулсан юм. Судалгаагаар єнгєрсєн онд улсад бvртгэлтэй хэвлэл мэдээллийн 327 байгууллага байсан бєгєєд vvнээс сонин хэвлэлийн тоо тогтмол нэмэгдэж байгаа аж. Хэдийгээр жилд 60-70 сонины vйл ажиллагаа зогсдог ч дараа жил мєн тооны сонин хэвлэл шинээр гардаг байна. Єєр нэг сонирхотой баримт бол 2004 оны байдлаар Улаанбаатарт хэвлэгдэж буй нийт сонины 11 хувь нь тєрийн байгууллагын харьяанд байсан байна. Vvнээс 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд оруулсан тєр єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалт амьдрал дээр хэрэгжихгvй байгаагийн бодит жишээг харж болох юм.
Хуралд оролцогсдоос АНУ-ын Элчин сайдын яамны хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ноён Жон Хорн дараах саналыг хэлж байна. Тэрээр ”Монголын хэвлэл, мэдэллийн салбарыг ерєнхийд нь нааштайгаар дvгнэж болох ч сэтгvvл зvйн ёс зvй хараахан зохих тvвшинд хvрээгvй байна. Сэтгvvлчдэд мэдээллээ хоёроос доошгvй эх сурвалжаар баталгаажуулаагvйгээс суурь сэтгvvл зvйн наад захын шаардлага хангаагvй мэдээлэл цацагдах нь тvгээмэл юм. Тухайн мэдээ нийтлэлийг мєнгє тєлєхгvй л бол бичихээс татгалзах зэрэг дутагдал сэтгvvлчдийн дунд ажиглагдаж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэмшигчийг ил тод болгох хэрэгтэй. Уншигчид тухайн сонины эзэн хэн болохыг мэдсэн тохиолдолд хvлээн авч буй мэдээлэлдээ бодитой дvгнэлт хийх боломжтой. Сэтгvvлчдэд Иргэний бус Эрvvгийн хуулийн хариуцлага тооцож байгаа нь тэднийг ноцтой мэдээллийг олонд зоригтой хvргэх дуу хоолойг нь хязгаарлаж байна. Vvний зэрэгцээ эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэхэд тvлхvv анхаарах хэрэгтэй”.
Улс тєрийн боловсрол академийн тэргvvн Д.Ганбат: Манай академийн судалгааны нэг чиглэл нь ардчилсан vнэлэмж, ардчиллах vйл явцын динамикийг судлахыг оролдож байна. Энэ хvрээнд бидний шалгадаг бvлэг сэдэв байдаг. Тухайлбал Монгол улсын эдийн засгийн хєгжилд хvн амын хандах хандлага, vйл явцын талаарх олон нийтийн тєсєєлєл, энэ vйл явцыг тээгч субъектуудын тухай олон нийтийн vнэлэлт дvгнэлт ямар байгааг судалдаг. Ардчиллын тулгуур араг яс нь болох ёстой 10 субьектийг бид судалдаг. Vvнд УИХ, Засгийн газар, орон нутгийн удирдлага, шvvх, улс тєрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа телевиз, радио болон сониныг голлон судалдаг. 2002 оноос хойш хийсэн судалгааны дvнг ажиглахад хvн амын талаас илvv хувь нь vл итгэдэг таван институт байгаа юм. Vvнд шvvх, цагдаагийн байгууллага, улс тєрийн нам, хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонин зонхилох хувийг эзэлж байгаа. Хэвлэлийн хvрээлэнд чанарын судалгаа тvлхvv хийхийг зєвлєж байна. Учир нь салбар асуудал судлагдахгvй байгаа юм. Хэвлэл мэдээллийн асуудал нь судалгааны хамрах хvрээний нэг хэсэг нь л болно. Ингэснээр бид ямар нийгэм байгуулах гэж байгаа болон иргэдийн байр суурийг сонин хэвлэл хэрхэн тусгаж байгааг судлах боломжтой. Энэ чиглэлээр дорвитой судалгаа хийсэн зvйл харагдахгvй байна. Манай сонинууд улс тєрийн хvчний аль нэг талд ордог. Тэнд ажилладаг сэтгvvлчид нь зvгээр хєлсєєр гvйцэтгэгч болохоос хєдєлмєрийн харилцааг зохицуулах гэрээнд гарын vсэг зураад єєрийхєє итгэл vнэмшлээр ажиллаж байгаа нь ховор. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэн аль улс тєрийн хvчнийг дэмжсэн байна сонин буюу сэтгvvлчид нь хvссэн, хvсээгvй тэр талынх болдог. Ёс зvйгээ сайн баримталдаг сэтгvvлч байсан ч сонины эзнээс цалин, хєлс авдаг болохоор тvvнд захирагдахаас єєр аргагvй. Ажлаасаа гараад єєр сонинд очье гэхээр нєгєє л байдал давтагддаг. Сонин хэвлэлийг ерєнхий хандлагаар нь ардчилсан, хувьсгалт, шар хэвлэл хэмээн гурав анилж болохоор байна. Энэ байдлыг хуулиар єєрчлєх хэрэгтэй. Эзнээс хамааралтай байдал нь манай сэтгvvл зvйн салбарыг хєгжvvлэхэд нэг том саад болж байна. Хууль эрх зvйн орчин ийм муу байхад сэтгvvлчийг муу энэ тэр гэж зэмлэх аргагvй. Сэтгvvлчдийн нэгдсэн холбоо энэ талаар хуулийн тєсєл боловсруулах ч гэдэг юмуу ямар нэг ажил хийхгvй байгаа нь гайхал тєрvvлж байна. Энэ чинь эздийн холбоо биш шvv дээ. Vйлдвэрчний эвлэл ажил олгогчийн талд байдаггvй. Vvнтэй адилаар Сэтгvvлчдийн холбоо сэтгvvлчдээ яагаад хамгаалахгvй байна вэ.
Мэдээлэлгvйгээр нийгэм хєгжинє гэж хэзээ ч байхгvй. Мэдээлэл хаалттай, дэд бvтэц нь сул, мэдээлэл хvртдэггvй бол нийгэмд хамгийн хортой. Ардчилсан нийгмийн хvн бол рационал буюу оюун ухаанаараа єєрийгєє жолоодох чадамжтай гэсэн vнэлгээн дээр тулгуурладаг . Оюун санааны чадамж дээр тулгуурласан нийгэмд мэдээллийн орон зайг тэлж єгєх ёстой. Мэдээллийн олон янзын хэлбэрийн эх сурвалжийг дээд цэгт нь хvртэл нээлттэй болгож єгєєд тухайн хvн єєрєє шийдвэр гаргадаг байх хэрэгтэй.
Данийн Сэтгvvл зvйн сургуулийн олон улсын асуудал хариуцсан албаны тэргvvн Иорген Ринггард: Миний бодлоор Мэдээлэл хvртэх мєн эх сурвалжаа хамгаалах хууль эрх зvйн орчныг сайжруулах нь чухал. Мэдээлэл хvртэх боломж хязгаарлагдмал байвал эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэхэд тєвєгтэй.
“Ийгл” телевизийн гvйцэтгэх захирал Том Тэрри: Хєлд ороогvй хvн гvйж чаддаггvйтэй адил эхлээд сэтгvvлчдэд суурь сэтгvvл зvйн мэдлэг сайн олгосны дараа эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэх асуудлыг ярих хэрэгтэй.
Хэвлэлийн Хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мєнхмандах: Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэхэд сэтгvvлчдийн ур чадвар дутахгvй харин хууль эрх зvйн таатай орчин бvрдээгvй болохыг хичээл заах явцад олж мэдсэн.
Нээлттэй Нийгэм Форумын менежер Б.Мєнх-Соёл: Шинээр гарч ирж байгаа байгууллагууд анхнаасаа тєрийн оролцоотой байгуулагдаж байгаа. Хувийн гэгдэх телевиз, сонины эзэн нь нуугдмал байдаг. Хувийн гэгдэх хэвлэл, мэдээллийн хэрэгслийн эзэн нь улс тєрийн хvчнээс хэр зэрэг хамааралтай эсэх нь мэдэгдэхгvй байна.
МХХ-ээс танилцуулсан судалгаанд тєрийн ємчийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувийг ямар аргаар тогтоосон нь миний сонирхолыг татсан. Хэвлэл мэдээллийн байгууллагын эздvvд ил тод байхыг хvсээгvй байгаа нєхцєлд танай байгууллагын ємчлєгч хэн бэ гэсэн шууд асуултад тэд хэр vнэн зєв хариулсан бол гэдэг эргэлзээтэй.
Хэвлэлийн консулын тухайд. Сэтгvvлч олон нийтийг vнэн зєв мэдээллээр хангах гэхээр нєгєє талаас хэн нэгнийг гvтгэсэн хэрэгт холбогдох нь тvгээмэл байна. Нийтлэлд дурдагдсан хvн, сэтгvvлчийн хооронд vvссэн маргааныг шvvхийн шатанд очихоос ємнє шийдвэрлэдэг хэвлэлийн єєрєє єєрийгєє зохицуулдаг механизм олон улсад vйлчилдэг. Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлээс бидэнд хэвлэлийн консулыг дэргэдээ байгуулах санал тавьсан. Нээлттэй Нийгэм Форум сэтгvvлчдэд зориулсан ийм байгууллага хэрэгтэй гэж vзээд бусад орны туршлагыг судалсан. Хэрэв хэвлэлийн консул байгуулах болбол сэтгvvлчид, хэвлэл, мэдээллийн хэрэгслvvдийн эзэн нь уг байгууллагаа хvлээн зєвшєєрч, консулаас гаргасан дvрэм журмаа дагаж мєрдєх vvрэг хvлээх ёстой. Санхvvжилт нь ямар байх вэ, гишvvд нь хэн байх вэ, баримтлах зарчим болоод ямар шийтгэл ногдуулах зэрэг олон асуудлыг тодруулах хэрэгтэй байгаа юм.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.