Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.17

ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ЭРХ ЗVЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ


Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын улсын анхдугаар зєвлєлгєєнд "Глоб Интернэшнл"ТББ-ын хуульч Г.Даваахvvгийн тавьсан илтгэл

1. ХМХ-ИЙН НИЙГЭМД ГVЙЦЭТГЭХ VVРЭГ.

ХМХ оршин байх нийгмийн захиалга, шаардлага, ардчилсан нийгэмд гvйцэтгэх vvргийн
нэгээхэн хэсэг нь олон нийтийг vнэн бодитой, хэн нэгнээс хараат бус, цензургvй,
тэнцвэртэй мэдээллээр хангах, аливаа шударга бус vйлдэлд хяналт тавьж, тvvнд
ард тvмний анхаарлыг хандуулах буюу нийгмийн хоточ нохой байх явдал юм.

Хєдєє орон нутагт ХМХ-тэй байхын гол ач холбогдол нь тухайн орон нутгийнхаа
иргэдийн нийтлэг эрх ашигт нийцсэн, тэдний мэдээлэл хvртэх, мэдээлэл тvгээх
эрхийг хангахад чиглэгддэг.

Мэдээлэл хvртэх эрхийг хангах явдал нь шууд хvний мэдэх эрх гэсэн ойлголттой
холбогдох бєгєєд энэхvv эрхийг НVБ-ийн анхдугаар чуулганы 59 дvгээр тогтоолд
хvний бvх эрх, эрх чєлєєний vндэс суурь . . . тулгын чулуу нь болдог хэмээн
заасан нь санамсаргvй хэрэг биш юм. Єєрєєр хэлбэл хvн эрх, эрх чєлєєгєє эдлэхийн
гол ач холбогдол нь хvн єєртєє угаас байдаг ямар ямар эрхтэйг, тэр эрхvvд
эрх зvйн актуудад хэрхэн тусгалаа олсон байдаг гэдгийг мэдэхээс эхлээд хvний
мэдэх эрхийн ач холбогдол нь илэрч байдаг билээ. Энэ бол хамгийн єргєн хvрээтэй
эрх мєн гэдгийн баталгаа нь байж болох юм.

Мєн тодорхой нэг ач холбогдол нь хvний улс тєрийн эрх гэсэн бvлэг эрхийн хэрэгжилтийн
vед маш хvчтэйгээр илрэн гардаг. Жишээ нь: бид ямар нэгэн сонгуулиар хэн нэгнийг
сонгож тєрийн тvшээ болгон тэднийг бидний ємнєєс тєрд тєлєєлєл байхыг зєвшєєрч
шударгаар ажиллана гэдэгт итгэл хvлээлгэн сонгодог. Гэхдээ ихэнхи тохиолдолд,
хатуухан хэлэхэд бид тэднийг гуйж сонгодоггvй. Сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн
мєрийн хєтєлбєр буюу хэрвээ намайг сонговол би та бvгдийн эрх ашигт нийцсэн
тодорхой ажлуудыг хийж чадна гэсний vндсэн дээр сонгодог. Тийнхvv сонгогдсон
тєрийн тvшээ маань хэрхэн ажиллаж байгаа болон бидний тєрд тєлсєн татварыг
хэрхэн зарцуулж байгаа талаар vнэн бодит мэдээлэлтэй байх нь онолын болоод
практик ач холбогдол нь юм болов уу.

Мэдээлэл хvртэх эрхээс гадна мэдээлэл тvгээх эрх нь хангагдахгvй бол бид хичнээн
их мэдээлэл олж аваад тvvнийгээ ганцаараа єєртєє хадгалаад байвал ач холбогдол
бараг vгvй. Олон нийтэд хэн нэг нь хараат бус ХМХ-ээр мэдээлэл тvгээхгvйгээр
мэдээлэл хvртэх эрх хангагдахгvй гэдэг нь хэнд ч ойлгомжтой биз ээ.

Дээрхээс харахад хєдєє орон нутагт ХМХ-тэй байхын ач холбогдол нь тухайн орон
нутгийн иргэдэд тулгамдсан, тэдний эрх ашгийг хєндсєн, шударга бус аливаа
асуудлын талаар бусдад мэдээлэх, мєн Монгол Улсад, цаашлаад єргєн хvрээнд
vзвэл дэлхий нийтэд анхаарвал зохих ямар vйл явдал болж буй талаар орон нутгийнхаа
иргэдэд vнэн бодит, тэнцвэртэй, шуурхай мэдээлэл хvргэх явдал юм.



2. ЭРХ ЗVЙН ЗОХИЦУУЛАЛТ

Монгол Улсад ХМХ байгуулагдах, vйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон харилцааг
зохицуулсан эрх зvйн хэм хэмжээний тогтолцоо тодорхой хэмжээнд бvрэлдсэн.
Энэхvv эрх зvйн хэм хэмжээний тогтолцоонд Монгол Улсын Vндсэн хууль, Хэвлэл
мэдээллийн эрх чєлєєний тухай хууль, Олон нийтийн радио, телевизийн тухай
хууль зэргээс бvрддэг.

Монгол Улсын Vндсэн хуулийн хоёрдугаар бvлэгт хvний эрхийг хангах тухай заалтууд
байдаг бєгєєд энэхvv эрхvvдийг Монгол Улсын иргэн баталгаатай эдэлнэ гэж заасан
байдаг билээ. Энэхvv хоёрдугаар бvлгийн Арван зургадугаар зvйлийн 16 дахь
хэсэгт хvн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлж болох тухай заадаг. Энэ эрх чєлєє
нь ХМХ-тэй салшгvй холбоотой. Мєн энэ эрх чєлєєг олон улсын хэмжээнд ач холбогдлыг
нь єндрєєр vнэлж Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал /ХЭТТ/-ын Арван есдvгээр
зvйл, Иргэний болон Улс Тєрийн эрхийн тухай Олон Улсын пакт /ИУТЭОУП/-ын арван
есдvгээр зvйлд баталгаажуулсан байдаг.



ХЭТТ-ын Арван есдvгээр зvйл

Хvн бvр єєрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чєлєєтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv
эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах, эрх чєлєє, vзэл санаа мэдээллийг
улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж
авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чєлєє багтана .



ИУТЭОУП-ын арван есдvгээр зvйл

1. Хvн бvр vзэл бодлоо ямарч хорио саадгvй баримтлах эрхтэй.

2. Хvн бvр санаа бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй: энэ эрхэнд тєрєл бvрийн
мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр
эсхvл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхvл єєрийн сонгосон бусад аргаар
эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чєлєєг багтана.

3. Энэ зvйлийн 2 дахь хэсэгт дурдсан эрхийг эдлэх нь онцгой vvрэг, хариуцлага
оногдуулна. Тийм учраас тvvнийг зарим талаар хязгаарлаж болох боловч тэр нь
гагцхvv хуулиар тогтоогдсон байх ёстой:

а/ бусдын эрх, нэр тєрийг хvндэтгэх,

б/ vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журам, хvн амын эрvvл мэнд буюу ёс
суртахууныг хамгаалах .

ХМХ нь хараат бус байх ёстой. Энэхvv хараат бус байдлыг хангахын тулд батлан
гаргасан хууль нь Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль гэдгийг та бvхэн
надаар хэлvvлэлтгvй мэдэх байх аа. Энэ хууль нь харахад жижигхэн боловч маш
том харилцааг зохицуулсан хууль юм. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулиар
ХМХ-ийн хараат бус байдлыг хангахын тулд тєрєєс олон нийтийн мэдээллийн агуулгад
хяналт /цензур/ тогтоохгvй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрvvлэх
мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгvй бєгєєд ийм хяналтын vйл ажиллагааг
санхvvжvvлэхгvй байх vvргийг тєрд ногдуулсан байдаг. Мєн ХМХ-ийн хараат бус
байдлыг хангахуйц нэг шалгуур гэж хэлж болохуйц заалт нь тєр єєрийн мэдэлд
ХМХ-тэй байхыг хориглосон билээ. Гэвч энэхvv хуулийн хамгийн гол тєрєєс хараат
бус байдлыг хангасан утга агуулга, санааг илэрхийлсэн заалтын хэрэгжилт нь
маш хангалттгvй байгаа билээ. Энэ нь “тєр єєрийн мэдэлд ХМХ-тэй байхыг хориглоно
”гэсэн заалтын хэрэгжилтийн тухай асуудлыг би хєндєж байгаа юм. Мєн зарим
нэг хуулиудад жишээ нь Хот тосгоны эрх зvйн байдлын тухай хуулинд Хот, тосгоны
єєрийн мэдлийн радио, телевизийн байгууллагын vйл ажиллагааг чиглvvлнэ гэсэн
заалт байгаа юм. Заалт нь ХМХ-ийн хараат бус байдлыг шууд vгvйсгэж байгаа
билээ.

Єнєєдрийн байдлаар 1998 онд анх энэхvv хууль батлагдан vйлчилж эхэлснээс хойш
2006 он хvртэл нийтдээ 8 жилийн хугацаа єнгєрсєн байна. Энэ хугацаанд энэ
заалтыг хэрэгжvvлсэн байдал гэвэл та бvхэн бvгдээрээ мэдэх байх аа. Энэ нь
тухайн vед тєрийн мэдэлд байдаг байсан “Ардын эрх” сонин, “Зууны мэдээ” сонинуудыг
хувьчилсан болон єнгєрсєн онд Монголын Радио Телевизийн Хэрэг эрхлэх газарыг
татан буулгаж оронд ОНРТ-ийг vvсгэн байгуулсан билээ. Хэвлэл мэдээллийн эрх
чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлэхтэй холбогдуулан гаргасан УИХ-ын тогтоолын
дєрєвдvгээрт Радио, телевизийн хэрэг эрхлэх газар, МОНЦАМЭ агентлагийг засгийн
газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж vндэсний олон нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгсэл болгон єєрчлєн зохион байгуулахаар заажээ.

Гэтэл орон нутаг дахь нєхцєл байдал энэхvv хуультай шууд зєрчилдєж байгаа
юм. Єєрєєр хэлбэл хєдєє орон нутаг дахь тєрийн байгууллагын нэгжvvд, иргэдийн
хурлууд шууд єєрийн мэдэлд ХМХ-тэй байгаа юм. Энэ нь дээрх Хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн хэрэгжилт огт байхгvй байгааг нотолж байна. Ийм
тохиолдолд ХМХ-ийн тєрєєс хараат бус байж олон нийтийн эрх ашигт vйлчлэх тухай
бvр ярихын ч хэрэггvй байх. Тийм учраас дээрх тєрийн мэдлийн ХМХ-vvдийг тєрєєс
хараат бус байлгахын тулд ємчийн бусад хэлбэрт шилжvvлэх нь бидэнд зайлшгvй
хийх шаардлагатай ажил болж байна.

З4 дvгээр зvйл. Хувьчлах арга, тvvнийг тодорхойлох

1. Тєрийн ємчийн эд хєрєнгийг хувьчлахдаа дараахь аргыг дангаар буюу хослуулан
хэрэглэнэ:

1/ дуудлагаар худалдах;

2/ уралдаант шалгаруулалт / тєсєл сонгон шалгаруулах/ ;

З/ тєрийн ємчийн хувьцаа, хувь хєрєнгийг худалдах;

4/ тєрийн ємчит хуулийн этгээдийг хамтарсан хэлбэрээр єєрчлєн байгуулах;

5/ татан буулгаж эд хєрєнгийг хувьчлах;

6/ менежментийн vр дvнг харгалзан хувьчлах;

7/ давуу эрхтэй тусгай тєрлийн хувьцаа гаргах.

8/ тєсвийн санхvvжилтийг тєлсєн хэмжээгээр тєрийн эзэмшлийг тодорхой хувиар
бууруулж хувьчлах.

/Энэ заалтыг 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар нэмсэн/



2. Тєрийн ємчийн тодорхой эд хєрєнгийг энэ зvйлд заасан аль аргаар хувьчлахыг
Засгийн газраас баталсан жагсаалтад урьдчилан заах бєгєєд тvvний дагуу Тєрийн
ємчийн хороо шийдвэрлэнэ.

Ємчийн бусад хэлбэрт шилжvvлэхийн тулд ємч хувьчлалын олон аргуудын аль тохиромжтойг
нь авч хэрэглэх шаардлага гарч ирнэ. Ємч хувьчлалын олон аргууд дотроос бидэнд
хамгийн тохиромжтой нь буюу олон нийт тэгш хэмжээнд оролцох боломжтой арга
нь “Удирдах vйл ажиллагааны vр дvнг харгалзан хувьчлах” /менежментийн хувьчлал/
арга байж болох юм.

Энэ аргын онцлог нь тєсєл сонгон шалгаруулалт явуулж 3 жил хvртэл хугацааны
гэрээ байгуулж, удирдлагын єндєр мэргэшил, дадлагатай, vйлдвэрлэлийг vр ашигтай
зохион байгуулах ур чадвартай, хувийн ємчит хуулийн этгээд, хувь хvнээр гэрээний
vндсэн дээр гvйцэтгvvлэхэд vндэслэдэг. Энд дурдагдаж байгаа тєсєл сонгон шалгаруулалт
гэдгийг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулийн 46-54 дvгээр зvйлvvдэд
заасан уралдаант шалгаруулалтаар ємч хувьчлах тухай заалтуудыг баримталж болохоос
гадна тєсєл сонгон шалгаруулалтын арга, журмаа эхэлж тодорхойлох ёстой юм
байна.

Гэрээ байгуулахдаа Иргэний хуульд заасан ажил гvйцэтгэх гэрээний заалтуудыг
баримтлана, гэхдээ эдгээрээс гадна дараах болзлыг гэрээндээ заавал тусгана
гэж заасан. Vvнд:

1/ удирдах vйл ажиллагааг гvйцэтгэгч /менежер/ этгээдээс vйлдвэрийн зохион
байгуулалт, технологийн vйл ажиллагааг єєрчлєн байгуулах болон vр ашиг нэмэгдvvлэх
талаар авах арга хэмжээ, хэрэгжvvлэх хугацаа, vе шат, дvгнэж vнэлэх шалгуур
vзvvлэлт, журам;

2/ гэрээгээр ажиллах этгээдийн цалин хєлс, урамшил;

З/ гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлсэн нєхцєлд тєрийн ємчийн эд хєрєнгєєс
хувьчлан єгєх хэмжээ, хэлбэр, vнэ;

4/ гэрээнд заасан vvргээ биелvvлээгvйд хvлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг
нєхєн тєлєх хэлбэр, хэмжээ, тvvнд барьцаалах хєрєнгє.

Эдгээрээс харахад зарим нэг асуудал анхаарал татаж байна. Энэ нь гэрээ байгуулахын
тулд барьцааны тодорхой хэмжээний хєрєнгийн баталгаатай байх шаардлага тулгарч
байна. Тэгэхээр мєнгє хєрєнгєгvй хvн бол энд єрсєлдєж чадахгvй нь харагдаж
байна. Мєн дээр дурдсан гэрээнд заасан vvргээ бvрэн биелvvлсэн нєхцєлд тєрийн
ємчийн эд хєрєнгєєс хувьчлан єгєх хэмжээ, хэлбэр, vнэ зэргийг заавал урдьчилан
тохирох шаардлагатай.

Дээрхээс гадна ХМХ-ийг анх байгуулах vеийн харилцааг зохицуулсан хэдэн хуулиуд
байдаг билээ. Vvнд: Хуулийн этгээдийн улсын бvртгэлийн тухай хууль, Аж ахуйн
vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн тухай хууль, харилцаа холбооны тухай хууль,
Радио долгионы тухай хууль зэргийг vзэж болно. Гэхдээ энэхvv хуулиуд нь зєвхєн
техникийн шинжтэй бvртгэл хийх харилцааг зохицуулахаас биш хvний vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєнд хєндлєнгєєс хэн нэг нь оролцох нєхцєл байдал vvсгэж
болохгvй.

Энэ хэсэгт бид зєвхєн єргєн нэвтрvvлгийн байгууллагын хувьд авч vзье. єргєн
нэвтрvvлгийн vйл ажиллагаа явуулахыг Аж ахуйн vйл ажиллагааны тусгай зєвшєєрлийн
тухай хуулиар 2 асуудал дээр тусгай зєвшєєрєл авч байж єргєн нэвтрvvлэг цацах
эрхийг эдлэхээр тусгажээ. Vvнд:

• Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах,

• Харилцаа холбооны vйлчилгээний сvлжээ байгуулах, тvvний ашиглалт, vйлчилгээ
эрхлэх тохиолдлуудад тусгай зєвшєєрєл авахаар тогтоосон.

Єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ эрхлэхэд радио давтамж ашиглах, харилцаа холбооны
сvлжээ гэдэгт радио, телевиз болон мэдээллийн технологийн бvх тєрлийг хамруулан
vздэг тул дээрх хоёр тєрлийн зєвшєєрлийг хоёуланг нь авах шаардлага гарч байна.

Харилцаа холбооны vйлчилгээний тусгай зєвшєєрлийг харилцаа холбооны тухай
хуулийн 12 дугаар зvйлд Зохицуулах хороо олгоно гэж заасан байна. Энэхvv хуулийн
14 дvгээр зvйлийн 14.2-т тусгай зєвшєєрєл олгохоос татгалзах vндэслэлvvдийг
заасан. Vvнд: харилцаа холбооны сvлжээг байгуулах, ашиглах санхvv-эдийн засаг,
техникийн болон мэргэжлийн боловсон хvчнээр хангагдаагvй бол зєвшєєрєл олгохоос
татгалзах vндэслэл болно гэсэн заалт байгаа. Энэ хэсэгт заасан мэргэжлийн
боловсон хvчин гэж чухам хэнийг ойлгох нь тодорхойгvй байна. Мэргэжлийн боловсон
хvчин гэж зєвхєн радио долгион ашиглалтын горимыг хариуцах инженер техникийн
ажилчдыг гэсэн явцуу хvрээнд ойлгох уу эсвэл тухайн радио долгионыг ашиглах
байгууллагад ажиллах, тухайн байгууллагын чиг vvргийг хэрэгжvvлэх vйл ажиллагаанд
оролцох бvх ажилчид, боловсон хvчнийг гэж ойлгох эсэх нь ойлгомжгvй байна.
Жишээ нь єргєн нэвтрvvлгийн байгууллагууд мэргэжлийн сэтгvvлч байхгvй бол
тусгай зєвшєєрєл авч чадахгvй байдалд хvрэхээр ойлгогдож байна.

Мєн нийтийн эрх ашиг, vндэсний аюулгvй байдалд хохирол учруулж болзошгvй гэж
vзсэн бол тусгай зєвшєєрєл олгохгvй гэжээ. Энэ хэсэгт болзошгvй гэж vзсэн
гэхийн оронд болзошгvй vндэслэл байгаа бол гэвэл илvv оновчтой болно.

Радио давтамж ашиглах тусгай зєвшєєрєл авах єргєдєлд харилцаа холбооны тухай
хуулинд заасан баримт бичгээс гадна дараахь баримтыг хавсаргана гэсний дотор
“аймаг нийслэл, сум дvvргийн Засаг даргын тодорхойлолт”-ыг авсаны vндсэн дээр
радио долгион ашиглах тусгай зєвшєєрєл авч болох ажээ.

Энд заасан аймаг нийслэл, сум дvvргийн засаг даргын тодорхойлолт авахаар заасан
заалт нь ямар зорилго агуулсан нь тодорхойгvй байна.

Эцэст нь хэлэхэд хvний vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хангах нь
тєрийн vvрэг байдаг тийм учраас дээрх хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд
vндэслэлгvйгээр халдсан хуулийн заалтуудыг єєрчлєх болон Хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн заалтуудыг хэрэгжvvлэх нь маш єндєр ач холбогдолтой
байна.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.