Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2004.11.30

Авилга хаана хамгийн их булгаж байна вэ?

Авилга хаана буглаж, нийгмийн аль хvрээг хамгийн их хамарч байгаа талаар байгаль орчин, эрvvл мэнд, боловсролын салбараар vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид хэвлэл мэдээллийнхэнтэй санал солилцлоо.
“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєєх” тєслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийхний 4 дэх удаагийн уулзалтад Б.Машбадрах /НЭМ-ийн мэргэжилтний нийгэмлэг/, М.Нарантуяа /Хууль бидний амьдралд ТББ/, Д.Галбаатар /НVБХХ-Дорнод Монголын биологийн тєрєл зvйл тєсєл/
нар оролцлоо. Нийгмийн дээрхи салбаруудад одоогоор авилгын талаар хийгдсэн тодорхой судалгаа байхгvй юм байна.

Уулзалтын явцад М.Нарантуяа Олон улсын бодлого тєлєвлєлтийн институтээс гаргасан боловсрол дахь авилга, боловсролын ёс зvй ба хээл хахуулийн чиглэлээр хийсэн судалгаанаас дэлгэрэнгvй танилцууллаа.

Тэрээр, боловсролын салбарт авилгыг юу гэж ойлгож байна вэ гэхээр боловсрол олж авах боломж, боловсролын чанар, боловсрол эзэмших тэгш эрхэд ноцтой уршиг тарьж болохуйцаар хувийн ашиг сонирхолын тєлєє нийгмийн байгууллагын ашиглах нь авилга юм гэсэн нэр томъёон дээр тогтож байна. Боловсролын салбарын авилгыг аваад vзэхэд тєлєвлєлт, удирдлагын тvвшинд хамгийн их, тvгээмэл байна гэж дээрхи судалгаанд vзсэн байна. Vvнд сургуулийн барилгад гэхэд л тендер зарлах, эд хєрєнгийг хувьдаа ашиглах , сургуулийн зураглал зэрэг багтдаг, мєн боловсон хvчин томилох, тушаал дээшлvvлэх, багш ажилд авах зэрэг тодорхой vйл ажиллагаануудад авилга хамгийн єргєн байна. Багш нарын биеэ авч байдал, багшийн ёс зvйн хандлагад хvvхэд сургуульд оруулах, сурагчийг vнэлэх хоёр дээр хамгийн их авилга байна гэж vзсэн байна. Тvvнээс гадна тоног тєхєєрємж, хоол хvнс, сурах бичгийг хангах нийлvvлэх, тусгай тэтгэлэг олгох, тэтгэлэгт хєтєлбєр олгох, хувийн салбарт хувь нэмэр оруулах, шалгалт, дипломын ажил нь боловсролын салбар дахь авилгын давамгайлж байгаа хэсгїїд ажээ. Боловсролын авилгыг бий болгож нєлєєлж байгаа хvчин зvйлийг дараах байдлаар ангилсан байна.
-Байгууллагын хvчин зvйл
-Нийгэм, улс тєрийн хvчин зvйл
-Эдийн засгийн хvчин зvйл
-Соёлын хvчин зvйл
Эдгээр хvчин зvйл авилгын суурийг бий болсон нь тєлєвлєлт, шийдвэр гаргах тvвшинд ихэсч байна. Гарын vсэг зурж, тамга дарж, тушаал гаргаж байгаа хvмvvстэй холбоотой болж хувирч байгаа манайд мєн адил байна гэж дvгнэн хэллээ.

Эрvvл мэндийн салбарын хувьд авилга нь бодлого, хэрэгжилтийн тvвшинд байгаа бол байгаль орчны салбарт албан тушаалын томилгоо, зєвшєєрєл олгох тогтолцоонд хамгийн их байдаг гэнэ. Нийгмийн аль ч салбарт авилга бvх шатанд байгаа гэдгийг уулзалтад оролцогчид бvгд хvлээн зєвшєєрч байлаа.

Уулзалтын vр дvнд дараах саналууд гарсан. Vvнд:

-Боловсролын салбарт багшийн ёс зvй, сургалтын чанарын талаар олон нийтийн хэлэлцvvлэг єрнvvлэх
-Эцэг эхчvvдтэй боловсролын салбарт байгаа авилгын талаар ярилцах
-Аливаа байгууллагын тvвшинд ил тод байдлыг бий болгох, ийм байгууллагыг тодруулах хєдєлгєєн єрнvvлэх
-Авилгын талаа ганц нэгээрээ бус нийтээрээ нэгдэж дуугарах
-Мэдээллийн 2 дээш эх сурвалж руу хандах. Эхний эх сурвалжийн єгсєн мэдээлэлд ханалгvйгээр цааш тvvний эсрэг байр сууриас хандах эх сурвалжийг олох
-Аливаа асуудлаар албан тушаалтнаас гадна нарийн мэргэжлий хvмvvсээс мэдээлэл авах, тэднээс зєвлєгєє авах
-Авилгын талаархи ул суурьтай судалгаа хийх, судалгааг ашиглах vvнд ялангуяа хєндлєнгийн байгууллагуудын судалгааг єргєн ашиглах

Дараагийн уулзалтаар Филлиппинээс ирсэн мэргэжилтэн хатагтай Вайоледа Умале хэвлэл мэдээллийн материалд агуулгын анализ хэрхэн хийх вэ гэсэн сэдвээр ярилцана. Уулзалт 12-р сарын 02-ны єдрийн 16.00 цагт Зориг сангийн байранд болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягаар уншина уу?
http://www.globeinter.org/programs/pp211_1_8.html

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171378 
 Энэ сард:15759 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.