Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.22

Орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын улсын анхдугаар зєвлєлгєєн болов

Орон нутгийн хэвлэл мэдээллийн улсын анхдугаар зєвлєлгєєнийг єнгєрсєн сарын 17,18-нд Орон нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбооны /ОНХМХ/-оос зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд хєдєє орон нутгийн хэвлэл мэдээллийн 60 орчим сэтгvvлч оролцсоны зэрэгцээ тєрийн болон тєрийн бус байгууллагын тєлєєлєгчид хэвлэл мэдээллийн асуудлаар илтгэл тавин хэлэлцэв.
Энэхvv зєвлєлгєєнєєс дараах гурван чиглэл бvхий уриалга гаргажээ.
-Аймгийн иргэдийн тєлєєлєгчдийн хурлын дэргэдэх радио, телевизийг ойрын vед менежментээр хувьчлах шаардлагатай байгааг холбогдох байнгын хороогоор дамжуулж УИХ-д уламжлах
-Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадны тєсєл, буцалтгvй тусламж, хєнгєлєлттэй зээл зэрэгт хамруулж, тєр засгийн vйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилахад шаардлагатай хєрєнгийг аймгийн жилийн тєсєвт суулгах
-Монгол Улсад vйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, ОУ-ын болон мэргэжлийн байгууллага ядуурлыг бууруулах, хєдєєгийн хєгжлийг дэмжих зэрэг тєслєє орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран хэрэгжvvлж байх. Учир нь тєслийн талаар vнэн зєв мэдээллийг олон тvмэнд хvргэж, vр нєлєєтэй хэрэгжvvлэхэд орон нутгийн мэдээллийн байгууллага чухал vvрэгтэй гэдгийг холбогдох хvмvvс онцолж байлаа.
Мєн зєвлєлгєєнд оролцогчид тєрийн шуудангийн vйлчилгээ учир дутагдалтай байгаагаас сонин хэвлэлийн тvгээлт сум, баг, иргэд малчдад хvрэх тал дээр хангалтгvй, шуурхай бус байна гэв.
ОНХМХ-ны Ерєнхийлєгч С.Шаравдорж “Монгол улсад одоо vйлчилж байгаа хуулиудаас vзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ойрын vед хувьчлах шаардлагатай байгаа нь тодорхой байна. ХМХ-ийн статусыг хэвээр нь vлдээх, тендерээр хувьчлах зэргээс хамгийн оновчтой нь менежментээр хувьчлах явдал юм. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагааг зохих хэмжээнд явуулахын тулд vндсийг нь мэддэг сэтгvvлчдэд єгєх хэрэгтэй гэсэн vг юм” хэмээн ярьж байна.
Тvvнчлэн орон нутгийн ХМХ нь хєрєнгє санхvvгийн хувьд хvндрэлтэй байгаа тухай ярилцсан юм. Энэ бол нэг талаар 1998 онд батлагдсан ХМХ-ийн эрх чєлєєний тухай хуульд тєр мэдэлдээ ХМХ-тэй байж болохгvй гэсэн заалтыг тєр ОНМХ-ийг дэмжиж болохгvй гэж буруу ойлгосон хvн олон байгаатай холбоотой аж. Нєгєє талаар тєр vнэхээр vйл ажиллагаагаа сурталчлуулах гэж байгаа бол зохих тєлбєрийг нь тєлєх хэрэгтэй. Тvvнээс биш заавал сурталчлах ёстой юм шиг хандаж болохгvй гэнэ.
Vvнтэй холбоотой нэг маргаантай асуудал гарч байгаа нь хэдийгээр ХМХ-ийг менежментээр хувьчилсан ч гэсэн санхvvжvvлэгч талын эрх ашигт vйлчилж болзошгvй аж. Тиймээс ийм шударга бус байдал гаргуулахгvйн тулд тухайн байгууллага гэрээний vндсэн дээр ХМХ-тэй хамтран ажиллах юм.
Мєн тєр засгийн мэдлээс гарган хувьчилсан ч гэсэн vйл ажиллагааг нь дэмжих хєрєнгийг аймгийн жилийн тєсєвт суулгаж єгєх шаардлагатай байгааг зєвлєлгєєнд оролцогчид нэгэн дуугаар зєвшєєрч байв.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.