Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.24

Ядуурлыг бууруулахад хэвлэл мэдээлэл, тєрийн бус

Бид ядуурлыг бууруулах чиглэлээр сэтгvvлч, ТББ-уудад сургалт явуулах, хамтарсан мониторинг хийх тєсєл бичихийн тулд суурь мэдээлэл болгох зорилгоор зургаан аймгийн ТББ-ууд, хэвлэл мэдээллийнхний дунд асуулга явууллаа. Ядуурлыг бууруулах чиглэлээр vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, ялангуяа vvнд мониторинг хийх туршлага хэр зэрэг байгааг тандах асуултуудыг боловсруулсан юм.
1. Ядуурлыг бууруулах асуудалд сэтгvvлчид аль хэр анхаарал тавьж, бичдэг талаар
Ядуурал нь нийгмийг нэлээд хамарсан, ялангуяа хєдєєд их тvгээмэл байдаг асуудал учраас ядуурлыг бууруулах асуудал сэтгvvлчдийн анхаарлын тєвд байдаг ч орон нутгийн сонин, телевиз, радиогийн сэтгvvлчид энэ сэдвээр жигд анхаарч бичихгvй байна. Тэд сургалт, vзvvлсэн тусламжийн тухай товч мэдээлэх эсвэл нэг аймагт 1-3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл л энэ асуудалд бусдаасаа илvv идэвх чармайлт гаргаж ажилладаг байна.
Жишээ нь: Євєрхангайн “Ноён уул” FM102.6 радио, “Гурвалжин мэдээ” сонины сэтгvvлчид энэ чиглэлээлээр бусдаасаа идэвхтэй ажиллаж ирсэн. “Ноён уул” FM102.6 радио 2004 онд энэ сэдвээр бие даасан судалгаа хvртэл явуулж, хоёр удаа нэвтрvvлэг явуулжээ.
Мєн Дархан хотын жишээг авч vзвэл ядуурлын асуудлаар 2005 онд л гэхэд “ЛХА” ТВ- 6, “DBS” ТВ- 4, “ОРХОН-106” радио-12 удаа нэвтрvvлэг, сурвалжлага хийжээ. Бусад хэвлэл мэдээллийн таван хэрэгсэл энэ талаар ердєє мэдээ, ярилцлага хийсэн байна. Дарханы 50 гаруй сэтгvvлчдээс 6- 8 нь ядуурлын сэдвээр дагнан бичдэг. Бусад нь энэ сэдвээр бичих сонирхолтой байдаг ч мэдлэг, туршлага, ур чадвар болон редакцийн дэмжлэг дутагддаг гэж vзсэн байна.
2. Гол тєлєв бичдэг тєрєл зvйлийн талаар
Ядуурлыг бууруулах чиглэлээр бичдэг нийтлэг тєрєл нь бэлтгэхэд хялбар, судалгаа шаарддаггvй тул мэдээ, ярилцлага, єгvvлэл, сурвалжлага байдаг. Мєн тайлбартай єгvvлэл, фото зураг, асуудал дэвшvvлсэн тоо баримттай єгvvлэл бичих, ядуурлыг бууруулах зєвлєлєєс хийж буй ажлын тайлан мэдээ, аймгийн засаг даргын мєрийн хєтєлбєрт тусгагдсан мэдээг товчлон нийтэлдэг гэж мєн хариулсан байна.
Аймгуудад асуудлын хойноос явж, судалж, эх сурвалжаа баримтжуулан бичдэг цєєн боловч сэтгvvлчдийн бvтээлч ажлаас ишлэл авья. Тухайлбал, Дарханы тосгонд оршин суудаг ядуу єрхvvдэд сум, багаас ямар ч дэмжлэг туслалцаа vзvvлээгvй талаар мєн аймгийн тєр, захиргааны байгууллагаас тэдэнд зайлшгvй vзvvлэх ёстой тусламжийн талаар нэвтрvvлэг хийсэн. Тvvнчлэн, ядуурлаас гарах vндсэн арга нь иргэн бvр амьдрах ухаанд суралцаж, хувийн жижиг бизнес эрхлэх хэрэгтэй гэсэн санаагаар жижиг бизнес амжилттай эрхэлж байгаа хvмvvсийн арга туршлагыг бусдад нь хvргэх зорилгоор цуврал єгvvлэл бичиж “Хєдєєгийн бизнес мэдээ” сэтгvvлд нийтлvvлсэн, тvvндээ шаардлагатай судалгааг хийж, фото зургаар баримтжуулсан сайн туршлагууд байна.
3. Сэтгvvлчид энэ сэдвээр цєєн бичиж байгаагийн гол шалтгаан нь:
• Бvх сэтгvvлчдийн энэ сэдвээрх ойлголт сайн биш, мэдээлэл хомс байдаг. Тухайн асуудлыг хариуцсан тєрийн ажилтан нь єєрєє ил тод мэдээлэл єгєхийг хvсдэггvй, єгсєн нь мэдээлэл тєдийгєєр хязгаарлагддаг

• Асуудлын чухлыг мэдэж байгаа хир нь єєрсдєє идэвхи гаргахгvй байна. Баримт, эх сурвалжийн судалгаа хийхээс залхуурдаг.
• Залуу сэтгvvлчдийн хувьд ядуурлын сэдвээр дагнан бичихэд ойлголт, ялангуяа эдийн засгийн мэдлэг, энэ сэдвээр бичих ур чадвар дутагддаг.
• Орон нутгийн ХМБ-ын бодлогод ядуурлын сэдэв бага зай эзэлдэг нь бас нєлєєлж байна. Учир нь эрхлэгч редакторууд нь, тєлбєрт нэвтрvvлэгт ач холбогдол тvлхvv єгдєг, ядуурлын асуудал хєндсєн нэвтрvvлэг хийх зардал гаргаж єгдєггvй гэх мэт шалтгаан байна.
4. Сэтгvvлчид энэ чиглэлээр мэргэжлийн тvвшинд бичихэд юv шаардлагатай талаар
Ядуурлын мєн чанар, энэ сэдвээр хэрхэн бичих тухай, ялангуяа эдийн засгийн болон эрэн сурвалжлах сэтгvvл зvйн сургалт орон нутгийн сэтгvvлчдийн дунд сургалт явуулах, сэтгvvлчдийг чадавхжуулах зайлшгvй шаардлагатай. Ядуурлын vндсэн vзvvлэлтvvд, энэ талаархи эдийн засгийн ойлголт, эх сурвалжийн судалгааг хаана яаж хийх нь илvv vр дvнтэй болох тухай зэрэг мэдлэг олгох хэрэгтэй байна.
Орон нутагт болон улс даяар хэрэгжиж буй тєсєл хєтєлбєрvvд, зээл, тусламжийн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгvvлчдэд мэдээлэл маш хомс байдаг. Олдсон мэдээлэл нь дутуу дулимаг байдаг. Олон Улсын тєсєл хєтєлбєрvvд эхлэхдээ цар хvрээ, санхvvжилт их, хамрах хvрээ єргєн мэтээр мэдээлэгдэж байдаг ч хєдєєд хvрэхдээ эрч нь сулардаг, мэдэгдэх тєдий байдаг. Нийтэд ажил нь ил тод байх, иргэд мэдээлэлтэй байх талаар ажил зохион байгуулах хэрэгтэй.
Ядуурлын сэдвээр сэтгvvлчдийн дунд нийтлэл нэвтрvvлгийн уралдаан зохиогдох нь цєєн байна. Энэ сэдвээр сайн ажиллаж байгаа редакцийг урамшуулах ажил тєр, захиргаа, ТББ-уудаас хийгдэхгvй байна.
Сэтгvvлчид, ХМХ орон нутгийн хєтєлбєрт хяналт тавьж чадахгvй байгаа. Нєгєє талаар энэ нь сэтгvvлчдийн єєрсдийн санаачлагатай ч холбоотой.
5. Сэтгvvлч, ХМХ орон нутгийн хєтєлбєрт хяналт тавьж чаддаг эсэх
Судалгаанд хамрагдсан аймгууд бvгд хяналт тавьж чаддаггvй гэж хариулжээ. Хєтєлбєрийн биелэлт нь олон нийтэд ил тод биш, сэтгvvлчдэд бvрэн нээлттэй биш, мэдээлэл хомс, зєвхєн єнгєлєн далдалсан ерєнхий мэдээлэл сэтгvvлчдэд олддог тухай дурьджээ.
6. Хєтєлбєрийн хєрєнгє мєнгийг зvй зохисгvй ашигласан гэх мэт асуудлаар эрэн сурвалжлах материал бичиж байсан эсэх
Ядуурлыг бууруулах хєтєлбєрийн хєрєнгє мєнгийг зvй зохистой ашигласан эсэх талаар эрэн сурвалжлах материал бичсэн практик тун ховор байдаг нь харагдаж байна. Баттай эх сурвалж, баримт олддоггvй, цуу яриа л байдаг, нєгєє талаар зарим нэг материал олдсон ч редакцийн эрхлэгч, редакторын vзэл бодлоос болоод нийтлэгддэггvй. Зарим сэтгvvлчид нь тийм материал нийтлэхээс эмээдэг. Орон нутагт хэдэн дарга, сэтгvvлчид нь бvгд бие биенээ сайн таних мэдэх учраас нэг нэгнээ шvvмжлээд яахав дээ гэсэн хонхорын сэтгэлгээ цухалздаг тухай мєн судалгаанд дурдагдсан байна.
Ийм материал хэвлvvлсэн жишээнээс дурьдвал: Завхан аймагт Аудитын байгууллагын шалгалтын дvнг эх сурвалжаа болгон, тєслийн хэрэгжилт удаан, зарлага их, эзэндээ хvрээгvй талаар сонинд материал хэвлvvлсэн, ховд аймагт “Орон нутагт ядуурлын асуудал тулгамдсан хэвээр байхад энэ асуудлыг хариуцдаг хєтєлбєрийн зохицуулагч танил тал харж, єєрийнхєє амьдрал ахуйг дээшлvvлж чадсан” тухай шvvмж бичиж байсан байна.
Ядуучуудад ХМХ-ээр санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч энэ талаар аль аль талаасаа санаачлага дутмаг, гол нь сэтгvvлчид тєдийлєн ядуусын гvнд орж ажилладаггvй байна.
7. Амьжиргааны тvвшийн доогуур хvмvvс ХМХ-ээр санал бодлоо илэрхийлэх боломж аль хэр байдаг тухайд
Амьжиргааны тvвшин доогуур хvмvvс хэвлэл мэдээллийн хэрэгслээр vзэл бодлоо илэрхийлэх боломж тэр бvр олддоггvй байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд “Нээлттэй микрофон” нэвтрvvлэг явуулж тэдний vгийг сонсгодог. Гэхдээ ийм нэвтрvvлэг явуулах цаг нь харьцангуй цєєн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл аймгийн Иргэдийн Хурлын харьяанд ажилладаг тул амьжиргааны тvвшин доогуур хvмvvст vзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггvй гэж тэд vзжээ.
8. Танай аймагт ядуурлыг бууруулах хєтєлбєр аль хэр хэрэгждэг вэ? Олон нийт энэ тухай аль хэр мэдээлэлтэй байдаг вэ?
Нийгмийн халамжийн чиглэлээр богино хугацааны тєслvvд хэрэгждэг. Засгийн газрын шугамаар 2010 он хvртэл єрхийн амжиргааг дээшлvvлэх хєтєлбєрийг аймгуудад хэрэгжvvлж байна. Энэ хєтєлбєрийн хvрээнд малчдад тєрєл бvрийн зээл олгож, малжуулах чиглэлээр ажилладаг. Энэ талаар тодорхой хvрээнд л мэдэхээс олон ийтэд мэдээлэл нэн хомс.
Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хvрэгэдэг ч, хангалттай бус. Олон нийт хєтєлбєр, тєсєл хэрхэн хэрэгжиж байгаа талаар тєдийлєн сайн мэддэггvй.
Энэ хєтєлбєр сайн хэрэгжиж байгаа талаар засаг даргын тайланд дурдсан байдаг ч олон нийт єєр бодолтой байдаг. Хєтєлбєрийн тухай мэдээлэл нь зєвхєн сум, багийн засаг даргын танил, цєєн хэдэн єрх, айлд хvрдэг гэж хvмvvс шvvмжилдэг. Жинхэнэ эзэндээ зээл тусламж хvрдэггvй танил тал, ах дvv, арын хаалгаар энэ ажил явдаг гэж шvvмж, гомдол их гардаг.
Тухайлбал, Ядуу єрхийн тоо Дархан-Уул аймагт сvvлийн жилvvдэд буураагvй гэсэн vзvvлэлт бий. Энд ажилладаг “Дэлхийн Зєн”, “Норвегийн тусламжийн байгууллага”, “Гэр санаачлага” гээд гадаадын хэдэн байгууллага нь 5 600 –6 600 гаруй ядуу иргэдэд 2005 онд єрхийн орлогыг нь нэмэгдvvлэх эдийн засгийн туслалцаа vзvvлсэн.

9. Эрх мэдэлтнvvд ядуурлыг бууруулах чиглэлээр сэтгvvлч, олон нийтэд нээлттэй мэдээлдэг эсэх
Эрх мэдэлтнvvд ядуурлыг бууруулах чиглэлээр зарим аймагт тодорхой хэмжээгээр мэдээлэл хийдэг гэдэг ч энэ нь ихэвчлэн жилийн тайлангаа сонинд тавьж нийтлvvлэхээс бусад хэлбэрээр хийгдэггvй байна.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг Дарга сар бvр “Нээлттэй Хаалганы єдєрлєг” зохиож, сэтгvvлчдэд энэ талаар хийж байгаа ажлаа мэдээлдэг. Єгдєг мэдээлэл нь єєрсдийгєє магтсан, их ажил хийж байгаа гэсэн аястай, хэтэрхий ерєнхий байдаг.
10. Ядуурлыг бууруулах чиглэлээр тогтмол vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус байгууллага бий эсэх

Аймгуудад МУЗН, аймгийн УЗН-ийн хороод, Дэлхийн Зєн байгууллагыг эс тооцвол энэ чиглэлээр тогтмол vйл ажиллагаа явуулдаг байгууллага Ховд, Завханд байдаггvй байна.

11. Байдаг бол ямар ТББ, ямар vйл ажиллагаа явуулдаг талаар

Хэнтий аймагт - “Хан Хэнтийн хамтын хvч” ТББ, Хэрлэн бизнес хєгжлийн vйлчилгээ ТББ
Ємнєговь аймагт – “Баяр бахдалаа хуваалцах” ТББ
Євєрхангай аймагт - “Ноён хайрхан” ТББ
Дархан-Уул аймагт “ОРХОН - ХХI ЗУУН” ТББ ажиллаж байна.
Ядуурлыг бууруулах асуудлаар Дархан-Уул аймагт мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж байгаа, орон нутгийн мэдээллийн “ОРХОН - ХХI ЗУУН” Тєрийн Бус Байгууллага ажилладаг. Эднийх ядуурлыг бууруулах сэдвээр телевиз, радиогийн цуврал нэвтрvvлэг, сонины нийтлэл бvтээж, зєвхєн Дархан-Уул аймагтаа тєдийгvй бусад аймаг, хотуудын олон нийтэд хvргэдэг. 2005 онд хийсэн нэвтрvvлгvvдээс дурьдвал:
• “ЖИЖИГ БИЗНЕС ХЭРХЭН ЭРХЛЭХ ВЭ?” сэдэвт 10 цуврал радио нэвтрvvлэг. “ОРХОН-106” радио, “Монголын Vндэсний Радио”-гаар 2005 онд нэвтрvvлсэн.
• “АЛГАНЫ ХЭЭ” амьдрах ухаанд суралцах сэдэвт радио 9 цуврал нэвтрvvлэг. “ОРХОН-106” радио болон Хойд бvсийн Булган, Сэлэнгэ, Орхон аймгуудын FM радиогоор 2005 онд нэвтрvvлсэн.
• “ГАЗАР ЭХИЙН ЄГЄЄЖ” телевизийн цуврал зургаан нэвтрvvлэг. “”ЛХА” ТВ-ээр 2005 онд нэвтрvvлсэн.
• “ТАНЫ VГ” ядуу амьдралтай иргэдийн санаа бодлыг илэрхийлсэн “НЭЭЛТТЭЙ МИКРОФОН” нэвтрvvлэг. “ОРХОН-106” радиогоор 2005 онд зургаан удаа явуулсан.


12. ТББ-ууд ядуучуудыг vйл ажиллагаандаа татан оролцуулж, тэднийг санаа бодлыг сонсдог уу?

ТББ-ууд ядуучуудыг vйл ажиллагаандаа татан оролцуулах эхлэлvvд аймгуудад нэлээд хэмжээгээр гарч байгаагийн ихэнх нь тєслийн шугмаар хийгддэг байна.

13. ТББ-ууд ядуурлыг бууруулах орон нутгийн хєтєлбєрт мониторинг хийдэг эсэх
Судалгааны дvнгээс харахад ядуурлыг бууруулах орон нутгийн хєтєлбєрт мониторинг огт хийгддэггvй юм байна.

14. Ер нь ТББ-уудад мониторинг хийх чадавхитай эсэх
Завханаас бусад бvх аймаг ийм чадавхи байхгvй гэжээ. Харин Завхан аймагт ажил нь тогтворжсон Улаанбаатар хотод тєвтэй ТББ-уудын салбарууд нэлээд байдаг бєгєєд тэдгээртэй хамтран ажиллах боломжтойг дурьдсан байна.Мониторинг хийх чадавх байгаа ч шууд барьж аваад хийхэд бэлэн биш.
Дархан-Уул аймгийн “ОРХОН – ХХI ЗУУН” ТББ-нь мониторинг хийх боломжтой гэж єєрийгєє vзсэн бєгєєд олон нийт, vзэгчид, сонсогчдын дундах санал асуулга судалгааг, Хэвлэлийн Хvрээлэнгийн Судалгаа-Мониторнгын Алба, “Монголын Vндэсний Телевиз”, “Монголын Радио”-той хамтран 2003 оноос эхлэн улирал бvр тасралтгvй явуулж ирсэн. Техникийн Их Сургууль, ”Аа Жи Би” коллежийн, судалаачаар ажилладаг 30 оюутантай гэдгээ тодорхой дурьджээ.

15. Байхгvй бол тэдэнд юv дутагддаг талаар
Хvсэл эрмэлзэл байдаг ч хєрєнгє мєнгєгvй, тєсєл бичих чадвар эзэмшээгvй, мониторингийн талаар ойлголт муу, энэ судалгааны зорилго, ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл хомс, мониторингийн арга зvй байхгvй, мониторингийн арга зvйд суралцаагvй гэж бvнд хvлээн зєвшєєрсєн байна.
Цаашдаа ажиллахад мониторингийн арга зvйн зарим туслалцааг авах шаардлагтай. Мониторинг хийхэд шаардагдах зарим хєрєнгийн эх vvсвэрийг босгох, тєсєл бичих зохих хэмжээний чадвартай байх хэрэгтэй гэжээ.

16. Тухайн аймагт ядуурлыг бодитой бууруулахад юv хийх шаардлагатай талаар

• Зээл тусламж эзэндээ хvрч буй эсэхэд хяналт тавих, мэдээллийг ил тод болгох
• Орлого багатай хvмvvсийн амьжиргааны тvвшинг дээшлvvлэх
• ТББ-ууд орон нутгийн хєтєлбєр, тєслvvдэд мониторинг хийж, vр дvнг олон нийтэд байнга мэдээлэх
• Эрх мэдэлтнvvдийн буруутай, зvй зохисгvй vйлдлийг илрvvлэн бичиж, олон нийтэд таниулах
• Хэвлэл мэдээллээр олон нийтэд байнга мэдээлэх
• ТББ-уудын чадавхийг нэмэгдvvлэх
• ХМХ, ТББ-ууд хvчээ нэгтгэн хамтран ажиллах
• Амьжиргааны тvвшин доогуур амьдралтай хvмvvсийг мэдээллээр хангах
• Орлого багатай хvмvvст эдлэх ёстой эрхийн талаар таниулах
• Ядуучуудыг амьдрах ухаанд сургах туслалцаа vзvvлэх, туршлага судлах
• Ядуучуудад зориулсан сургалтууд зохион байгуулах, хувь хvний хувьд хєгжvvлэх, хєтєлбєр тєлєвлєгєєнд татан оролцуулах
• Ажлын байраар хангах, хамтарч ажиллах нєхцєлийг нь бvрдvvлж єгєх, зах зээлд гарахад нь туслах
• Ядуурлыг бууруулах чиглэлээр бичихэд сэтгvvлчдэд сургалт явуулах, ядуурлыг бууруулах хєтєлбєр, тєсєл, зээл тусламжийн талаар сэтгvvлчдэд єргєн мэдээлэл єгєх,
• Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэх
• Єглєг буяны ажил зохион байгуулах





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.