Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.27

Бvсийн мониторчдын уулзалт

Глоб Интернэшнл ТББ-аас хэрэгжvvлж буй “ Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараар бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєслийн хvрээнд орон нутагт ажилладаг бvсийн мониторуудын уулзалт 2006 оны 02-р сарын 18-ны єдєр “Глоб Интернэшнл”ийн байранд болов.

Уулзалт дээр:
Сvлжээний зохицуулагч Ч. Ерєєлсvрэн 2006 оны 1,2-р сард мониторуудаас илгээсэн Vйлдэлд дуудсан шуурхай мэдээг дvгнэн ярилцаж зарим зєвлємж єгєв. Хэвлэл мэдээллийн эрх зvйн орчинг боловсронгуй болгох, мэргэшсэн сэтгvvлчдийг бэлтгэх талаар чєлєєт ярилцлага хийв. Мєн дээрхи чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар мониторууд санал дэвшvvлэв.
Уулзалтанд:
А. Бямбасvрэн – Баруун бvс
И.Байгалмаа- Зvvн бvс
Є.Рагчаасvрэн- Хойд бvс
Б. Тvвшинжаргал- Ємнєд бvс
Г.Энхбаатар- Улаанбаатар
Ч. Ерєєлсvрэн- сvлжээний зохицуулагч
Ж.Энхтуул- Глоб Интернэшнл ажилтан
Г.Нарангарвуу – Веб редактор, сэтгvvлч
Г. Даваахvv- “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч нар оролцов.

Ч.Ерєєлсvрэн: Мониторуудаас ирvvлсэн мэдээнд тухай бvрт нь хариу єгч, нэмэлт мэдээлэл шаардлагатай бол е-мэйл болон факсаар тодруулга авч хэвшиж байна. Мониторуудын ажлын явц сайн шуурхай мэдээ тасралтгvй явуулж байгааг тэмдэглэн хэлмээр байна.
Харин та бvхэн сургалтын явцад заалгасан зургаан асуултын дагуу vйлдэлд дуудсан шуурхай мэдээ бичиж байвал их сайн байна. Мониторуудаас ирvvлсэн мэдээг ихэнхдээ дахин боловсруулж байгааг анхаарна уу.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн хэлбэрийг найман ангилалд хуваасан байгаа. Vvнийг хувилан тараана. Мєн зєрчлийн жишээн дээр хуульчийн дvн шинжилгээ хийсэн хэвлэлийн мэдэгдэл, захидал зэргийг шаардлагатай гэвэл надаас авч болно.
2006 оны 3-р сарын дундуур vйлдэлд дуудсан шуурхай мэдээний талаар хэвлэлийн бага хурал хийхээр тєлєвлєж байгаа. Зєрчилд Глобын зvгээс авсан арга хэмжээний хариуд тухайн зєрчил гаргасан этгээд, эрх мэдэлтэн ямар vйлдэл хийсэн талаар бичгээр тайлан бичиж єгєхийг хvсье.
Баруун хойд бvсийн хариуцсан монитор Батболдтай утсаар холбогдсон. “Завхан “ сонины эрхлэгч Г.Идэрийн эрх зєрчигдсєн тохиолдолд Глоб хэвлэлийн мэдэгдэл гарган тус сонинд хэвлvvлэхээр явуулсан. Гэтэл сонины эрхлэгч мэдэгдлийг хэвлэхээс ємнє Аймгийн засаг дарга хянаж уншаад “Миний эсрэг гvтгэсэн зvйл байхгvй тул сониндоо хэвлэж болно” гэсэн зєвшєєрєл єгчээ. Vvнээс харахад Завхан аймгийн” Завхан” сонины нийтлэлийн бодлого аймгийн засаг даргын vзэмжээр шийдэгддэг болох нь харагдаж байна.
А.Бямбасvрэн- Орон нутгийн хэвлэлд цагдан хяналт vнэхээр бодитой байгаа. Би хэвлэлийн мэдэгдэл, аймгийн засаг даргад илгээсэн захидлын мєрєєр орон нутгийн эрх мэдэлтнvvд ямар хариу vйлдэл хийсэн талаар мэйлээр эргэж мэдэгдье. Харин мониторингийн сvлжээний талаар Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонинд гаргасан нийтлэлийн эх хувийг энэ удаа авчирсан байгаа.
Є. Рагчаасvрэн- Зєрчлийн талаар тодруулж нэг зvйл асуухад, урьд болж єнгєрсєн хэрэг явдлын талаар мэдээлэх эсэхэд бид их эргэлздэг. Орон нутагт ажилласан уулзалтын vеэр гол тєлєв болоод єнгєрсєн хэрэг явдлын талаар маш олон жишээтэй тулгарч байсан. Заримаас нь мэдээлсэн байгаа.
Ч. Ерєєлсvрэн- Нэгэнт мэдэгдэж байгаа зєрчлийг бид бvртгэж байгаа. Таны Булганаас ирvvлсэн мэдээг бvртгэлд авсан. Харин Тvвшинжаргалын ирvvлсэн мэдээнд гэхэд зєрчил гаргасан этгээд нь албан ажлаа хvлээлгэж єгєєд хариу vйлдэл хvлээж авах боломжгvй болсон тохиолдолд бvртгэлд авахад хvндрэлтэй болж байгаа юм. Гэхдээ бид бvртгэлд авсан. Хойшдоо vvнийг анхаарна биз. Тvвшинжаргалын ирvvлсэн 4 мэдээ маш товч, мэдээлэл нь тодорхойгvй байсныг анхаарна биз дээ.
Є. Рагчаасvрэн- Бидний орон нутаг элсvvлсэн мэдээлэгч нар идэвхтэй ажилласан тохиолдолд ямарваа нэгэн хэлбэрийн урамшуулал байх уу гэж олонтоо асууж байсан. Энэ талаар та бvхэнд мэдэгдэх нь зvйтэй гэж бид ярилцсан юм. Мєн тэдгээр мэдээлэгч нарыг vнэмлэхтэй болгох боломж байна уу гэдгийг тєслийн зохицуулагчаас лавлаж єгнє vv.
Хэвлэл мэдээллийн эрх зvйн орчинг боловсронгуй болгох тал дээр бидний оролцож байгаа орон нутгийн ХМХ-ийн анхдугаар чуулганы vеэр хvчтэй яригдаж байна. Энэ чиглэлээр Даваахvvгийн тавьсан илтгэлийг хvмvvс их анхааралтай сонсож байсан. Орон нутгийн ХМХ –ийн 80 гаруй хувь нь тєрийн буюу орон нутгийн ємчид байгаа бєгєєд орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд ємчийн хэлбэр хэрхэн єєрчлєгдєхийг маш сонирхож байна. Тєр засгийн удирдлагад хандан чуулганаас уриалга гаргана гэж ярьж байна. Чуулганд оролцсон орон нутгийн ХМХ-ийн ажилтнуудын санаа бодол, орон нутагт ажилласан уулзалтын vеэр сонссон, санал болгосон зэргийг нэгтгээд мэйлээр тайлан ирvvлье гэсэн саналтай байна гэснийг уулзалтанд оролцогсод дэмжснээр єндєрлєв.












Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160069 
 Энэ сард:15100 
 Өнөөдөр:14 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.