Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.02.27

Маргаантай материалыг хэн єгсєн бэ?

Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатар нь тус дvvргийн МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд, BBS телевизийн захирал Х.Хишигбадрах нарыг гvтгэлэг бvхий мэдээлэл тарааж нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндэд халдсан хэмээн шvvхэд єгч сэтгэл санааны хохирол болох 15 сая тєгрєгийг нэхэмжилжээ.
Хэргийн учир нь Засаг дарга Ч.Оюунбаатарын vйл ажиллагааны алдаа дутагдлын тухай “Засаг дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооц…” хэмээх материал “Зууны мэдээ” сонины хавсралт болох “24 цаг сонин”-ы 2006 оны нэгдvгээр сарын 6-ны єдрийн дугаарт нийтлэгдсэнээс vvдэлтэй юм байна.
Сонинд нийтлэгдсэн эх материалыг vндэслэлгvй гvтгэлэг хэмээн vзэж Засаг дарга Ч.Оюунбаатар “Зууны мэдээ” сонинд хандаж, залруулга гаргаж єгєхийг хvссэний дагуу 2006 оны нэгдvгээр сарын 13-ны єдєр тvvний ярилцлага нийтлэгдсэн байна. Уг ярилцлагынх нь ємнєх vгэнд “Зууны мэдээ” сонин Засаг дарга Ч.Оюунбаатараас уучлалт бас хvсчээ. Гэтэл залруулга бvхий дээрх материал сонинд нийтлэгдэхийн ємнєх єдєр буюу 2006 оны нэгдvгээр сарын 12-ны єдєр Багануурын BBS телевизээр ємнє нь “24 цаг” сонинд нийтлэгдсэн Ч.Оюунбаатарын тухай материалыг цацжээ. Vvнийг Засаг дарга Ч.Оюунбаатар дvvргийн МАХН-ын хорооноос зориуд зохион байгуулж хийсэн ажил, тэр ч бvvхэл “Зууны мэдээ” сонинд ч анхнаасаа эх материалыг МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд бичиж єгсєн хэмээн Багануурын “Сvлжээ-3” телевизээр єєрийнхєє хэвлэлийн тєлєєлєгчєєр дамжуулан мэдэгдсэн байна.Энэ мэдэгдлийг гурван єдрийн турш, гурав гурван цагийн зайтайгаар давтан цацжээ. Тvvгээр ч зогсохгvй дvvргийн шvvхэд хандан МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд, BBS телевизийн захирал Х.Хишигбадрах нараас сэтгэл санааны хохирол болох 15 сая тєгрєг гаргаж єгєхийг хvссэн нэхэмжлэл гаргасан байна.
Ц.Энхболд, Х.Хишигбаяр нар vvнийг эсэргvvцэж “Зууны мэдээ” сонинд Ч.Оюунбаатарын талаар ямарч материал бичиж єгєєгvй хэмээн мэдэгдэж байна. Vvнийг нь нотолж Ч.Оюунбаатар, Ц.Энхболд нарт “Зууны мэдээ” сонин албан бичгээр мэдэгдэл хvргvvлсэн байна. Нэгэнт асуудал шvvхийн шатанд шилжсэн учир эх материалыг “Зууны мэдээ” сонинд хэн хvргэж єгсєн бэ? Ц.Энхболд биш юм бол єєр хэн байх вэ? Мэдээж vvнийг “Зууны мэдээ” сонин маш сайн мэдэж байгаа. Эх сурвалжаа нууцлах vvднээс хэн гэдгийг нь “Зууны мэдээ” задлахыг хvсэхгvй байна.
Сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.