Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.03

IFEX-ийн 2006.02.28 -ны єдрийн № 8 дугаар

Vг хэлэх, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээнээс долоо хоног тутам англи, франц, орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2006.02.28 -ны єдрийн № 8 дугаарыг танилцуулж байна. Илvv дэлгэрэнгvй мэдээллийг IFEX: http://www.ifex.org/en -ийг авна уу.

Vг хэлэх эрх чєлєєний талаархи мэдээ:

1. Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээнд найман байгууллага элсэж хvрээгээ тэллээ.

Бvс нутгийн мэдээ :
2. IFEX-ийн гишvvд барьцаалагдсан сэтгvvлчдийг суллахыг шаардан хэвлэлийн мэдэгдэл гаргав.
3. Орос: Сэтгvvлчийн амийг хороов.

Бага хурал, сургалт семинар ба vйл явдлууд

4. Шриланкад болох Дэлхийн Хэвлэлийн эрх чєлєєний єдрийг ЮНЕСКО зохион байгуулна.

Шагнал ба тэтгэлэг
5. Экvйтес
6. Эрх чєлєєний тєлєє Жон Хамрейн шагнал

Хэвлэлийн эрх чєлєєнд заналхийлж буй сvрдvvлэг дарамтын эсрэг идэвхтэй тэмцэх арга замыг олох, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах талаар ярилцахаар Бельгийн Брюссель хотноо хуран цугласан 100 гаруй идэвхтнvvд Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээний Ерєнхий чуулга уулзалтаа хийж улмаар эгнээндээ найман шинэ байгуулагыг элсvvлэн хvрээгээ тэлэв.
Сvлжээнд элсэхийг хvссэн байгууллагууд уг чуулга уулзалтын vеэр IFEX гишvvнээр элсэх мэдvvлгээ гишvvдэд танилцуулж дараа нь санал хураалт явагдсан юм. Чуулга уулзалтын зохион байгуулагчаар Олон улсын Сэтгvvлчдийн Холбоо ажилласан юм.
Шинэ гишvvдийг танилцуулвал:
- Арабын Архивын хvрээлэн / Иордан /
- Хvний эрхийн талаархи мэдээллийн Арабын сvлжээ /Египет/
-Энхийн бvтээн байгуулалт ба хэвлэл мэдээллийн судалгааны тєв / Либери/
- Балбын сэтгvvлчдийн Эвлэл / Балба/
- Глоб Интернэшнл /Монгол/
- Ай –пи-эс Холбооны сан (BIANET) / Турк/
-Тунисийн уран бvтээл, хэвлэн нийтлэл, хэвлэлийн эрх чєлєєний ажиглах хороо /OLPEC/ Тунис/
- Хэвлэл мэдээллийг мэргэшvvлэхийн тєлєє Зvvн ємнєд Европын сvлжээ
/ Румын/

Шинэ гишvvдээр хvрээгээ тэлсэн IFEX одоо vзэл бодлын эрх чєлєєг хамгаалагч 72 байгууллагыг эгнээндээ нэгтгэж уг байгууллагын гишvvд сvлжээгээрээ дамжуулан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах тvгээн дэлгэрvvлэх чиглэлээр кампанит ажил єрнvvлэх, хамтран тэмцэх санаачлага гарган ажиллах болно.
Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.ifex.org/en/content/view/full/429/ vзнэ vv.

Бvс нутгийн мэдээ :

2. IFEX-ийн гишvvн орнууд Ерєнхий чуулга уулзалтын vеэр Тажикстан, Сомали, Балба, Малайз, Египет, Азербайжан улсуудад хэвлэлийн эрх чєлєє болон vзэл бодлын эрх чєлєє ноцтой зєрчигдєж байгаад анхаарлаа хандуулахыг уриалсан зургаан хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдлийг доорхи хаягнаас vзэж болно.
http://www.ifex.org/en/content/view/full/20

Шинээр элссэн гишvvн байгууллагууд болон IFEX -ын Ерєнхий чуулга уулзалтын талаар илvv тодорхой мэдээлэлэл авахыг хvсвэл communique@ifex.org-т хандана уу.
Чуулга уулзалтын vеэр болсон салбар хуралдааны материалтай дараах хаягаар танилцаж болно.
http://www.ifex.org/en/content/view/full/72406/
--------------------------------------------------------
3. Орос: Сэтгvvлчийн амийг хороожээ.

2006 оны 2-р сарын 26-ны єдєр Москва хотноо орших гэртээ амиа алдсан Оросын vндэсний НТВ-ийн ТВ-ийн сурвалжлагч 33 настай Илья Зиминий амь насыг хороосон хэрэгийн буруутай этгээдийг олж цээрлvvлэхийг Оросын эрх баригчдад хандан Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах хороо уриалжээ.
Зимин ажилдаа ирэхгvй, утсаа авахгvй байгаад сэтгэл зовнисон хамт ажилладаг хэдэн нєхєд нь тvvний гэрт очиход тэрээр хамаг цус нь юvлсэн мэт цусандаа хутгалдан нас барсан байсан гэж СХХ мэдээлжээ. Хvч хэрэглэсэн шинж тэмдэг илэрхий байжээ. Нэрээ хэлэхийг хvсээгvй цагдаагийн ажилтан Зиминий гэрээс эд зvйлс алдагдаагvй байна гэж хэлжээ.
Толгой руу нь хvчтэй цохисны улмаас єглєє эрт нас баржээ гэсэн шинжээч эмчийн дvгнэлт гараад байгаа ба Москва хотын прокурор хvн амины хэрэг vvсэгэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Цагдаа болон прокурорын ажилтнууд уг хэрэг сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгvй гэж байгаа ч НТВ –ийн мэдээний редактор Татьяна Миткова, Зиминий амийг хороосон явдал тvvний хийж байсан эрэн сурвалжлах чиглэлийн ТВ цуврал нэвтрvvлэгтэй холбоотой байж болохыг vгvйсгэх аргагvй гэж мэдэгдэж байна.
И. Зимин НТВ-ээс явуулдаг “ Мэргэжил ба сэтгvvлч” эрэн сурвалжлах цуврал нэвтрvvлгийн сурвалжлагчаар ажиллаж, шилдэг нэвтрvvлгийн шагнал хvртэж байсан хvн юм.
2005 оны 4-р сард Зимин халдлагад єртєн зодуулж, хєлєє гэмтээж байсан ч уг халдлагыг сэтгvvлчийн vйл ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдээгvй байна. Оросын эрх баригчид сэтгvvлчдийн амь насыг хєнєєсєн хэргийн буруутай эздийг олох тал дээр байнга хойрго ханддаг ба СХХороо сэтгvvлч Зиминий амийг хороосон хэргийг мєрдєн шалгах ажиллагаа ил тод явагдах ёстой гэж мэдэгдэж байна. 2000 оноос хойш ОХУ-д 12 сэтгvvлч амь насаа алдаад байгаа ч сэтгvvлчийн амийг хороосон гэмт этгээдvvд одоо хvртэл илрээгvй байгаа юм.
Дээрхи хэрэгтэй холбоотой дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягнаас авч болно. s:
- СХХ: http://www.cpj.org/news/2006/europe/russia27feb06na.html
-2005 онд Оросод гарсан хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэргvvд: http://www.cpj.org/attacks05/europe05/russia_05.html
-Амь хороосн 12 хэрэг ба хууль цааз хэрэгжээгvй тохиолдлууд http://www.cpj.org/Briefings/2005/russia_murders/russia_murders.html
- Оросын талаархи Фридом Хаусын тайлан :
http://www.freedomhouse.org/template.cfm?page=16&year=2005&country=6818
-Хvний эрхийг хамгаалах талаархи мэдээлэл : http://hrw.org/english/docs/2006/01/18/russia12218.htm

Бага хурал, сургалт семинар ба vйл явдлууд

4. Шриланкад болох Дэлхийн Хэвлэлийн эрх чєлєєний єдрийг ЮНЕСКО зохион байгуулна.

Тєрийн бус ба засгийн газар хоорондын байгууллагууд, хєгжлийн агентлаг, судалгааны хvрээлэнгийн тєлєєлєгчид, дэлхийн олон орны 100 гаруй сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцохоор саналаа єгєєд буй Дэлхийн Хэвлэлийн эрх чєлєєний єдєрт зориулсан бага хурал 2006 оны 5-р сарын 1-3-нд Шриланка улсад зохиогдох бєгєєд уг бага хурлыг ЮНЕСКО зохион байгуулах юм. Хєгжлийн бэрхшээлтэй иргэд, бvлгийг чадавхижуулах замаар ядууралтай тэмцэхэд хараат бус хэвлэл мэдээллийн vvргийг хэрхэн нэмэгдvvлэх, ажил олгогчдын хоорондын харилцаа холбоог сайжруулах замаар дээрхи иргэдийн эдийн засгийн тогтвортой хєгжилд оруулах хувь нэмрийг дээшлvvлэх, ядуурлыг бууруулах тал дээр сайн засаглал, хариуцлага, ил тод байдлын vр нєлєєг дээшлvvлэх талаар хэлэлцэх болно. ,
Мэдээллийн эрх чєлєє, хэвлэлийн эрх чєлєєг хамгаалсанаар ядуурлыг хэрхэн бууруулж чадах талаар тєлєєлєгчид санал бодлоо vр дvнтэй солилцож чадна гэдэгт ЮНЕСКО итгэж байгаа юм. Мєн тvvчлэн хєгжлийн тусламжийн агентлагууд, хэвлэл мэдээллийнхэн харилцан холбоо тогтоож хамтдаа НVБ-аас дэвшvvлсэн Мянганы Хєгжлийн зорилтыг биелvvлэхээр ажиллах болно гэж найдаж байна.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг http://tinyurl.com/7mvz2 хаягнаас vзнэ vv.

Шагнал ба тэтгэлэг

5. Экvйтес буюу Хvний Эрхийн боловсролын олон улсын тєв /хуучнаар Канадын Хvний эрхийн сан/ нь боловсролоор дамжуулан хvнийг хєгжvvлж нийгэмд шударга ёс, энх тайван тогтоож ардчилалыг бэхжvvлэхийн тєлєє ажилладаг юм. Тус байгууллага жил бvр дэлхийн 60 орчим орны 100 гаруй оролцогсдыг хамруулсан олон улсын хэмжээний сургалтын хєтєлбєр хэрэгжvvлдэг юм.
Сургалтын хєтєлбєрийн талаархи дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягнаас vзнэ vv.
http://www.equitas.org/

6. Эрх чєлєєний тєлєє Жон Хамрейн шагнал

Жил бvр дэлхийн єнцєг булан бvрт ардчилалыг хєгжvvлэн бэхжvvлэх, хvний эрхийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хvнийг шагнадаг Жон Хамрейн нэрэмжит Эрх чєлєєний шагналд нэр дэвшигчдийн материалыг хvлээн авч байна.
Уг шагналыг хvртсэн тохиолдолд хvний эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тvгээн сурталчлах зорилгоор Канадын хотуудаар аялан лекц унших ба шагналын сан 22.000 ам. долларыг гардан авах юм.
Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын анхны тєслийг бичсэн Канадын хvний эрхийн хуулиар мэргэжсэн профессор Жон Хамрейн дурсгалд зориулан уг шагналыг бий болгосон юм.

Материал хvлээн авах эцсийн хугацаа 2006 оны 4-р сарын 15 болно.

Илvv тодорхой мэдээллийг http://www.dd-rd.ca/ хаягнаас авна уу.
--------------------------------------------------------







Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.