Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.08

Оюуны бvтээлийг ашиглах тоолондоо эрсдлээ тооц

Зохиогчийн эрхийн асуудлаар хэвлэл мэдээлэл болон хуулийн байгууллагын ажилтнуудын “чихийг онгойлгосон” семинар нэгдvгээр сарын 21,22-нд Чингис зочид буудалд боллоо. “Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон зохиогчийн эрх” сэдвийн дор болсон энэ семинарыг Монголын Легалиус хуулийн компани Ази Номхон далайн Єргєн нэвтрvvлгийн холбоо /ABU/-той хамтран зохион байгууллаа.
Семинарын vеэрх нэгэн жишээ татъя. Цагдаагийн ажилтнууд хар арьст залууг амийг нь гартал зодсон хэрэг АНУ-д гарчээ. Родни Кинг гэгч залуу энэ vйл явдлыг гэрээсээ сонирхогчийн камераар бичиж аваад телевизэд єгсєн байна. Тухайн vед Родни арьс єнгєєр ялгаварлан гадуурхах vзлийг эсэргvvцэн олон нийтэд энэ талаар мэдээлэх vvднээс бичлэгээ телевизэд єгчээ. Бичлэгийг телевизээр гаргасны дараа АНУ-д арьс єнгєєр ялгаварлан гадуурхах vзэл амь бєхтэй оршсоор байна гэсэн дохиог олон нийтэд єгч, асар их дуулиан тарьсан аж. Зарим телевизvvд бичлэгийг авч, vзэгчдийн хvсэлтээр бvрэн хэмжээгээр нь цацжээ. Бичлэг нь сенсаац тариад эхэлмэгц Родни зохиогчийн эрх зєрчсєн хэргээр дээрх телевизvvдийн эсрэг шvvхэд нэхэмжлэл гаргасан байна. Шvvх ч залуугийн гаргасан нэхэмжлэлийг vндэслэлтэй хэмээн vзэж, хохирлыг барагдуулах шийдвэр гаргаснаар бичлэг vзvvлсэн телевизvvд их хэмжээний тєлбєрт унажээ.
Энэ тохиолдолд телевиз яагаад тєлбєрт унасан, vvнээс сэргийлэх боломж байсан уу, Родни бичлэгээ сайн дураар телевизvvдэд єгсєн хийгээд, бичлэгийн зарим хэсгийг цацсан телевизvvдийг шvvх ямар vндэслэлээр зохиогчийн эрх зєрчсєн гэж vзсэн бэ? зэрэг асуултууд хэвлэл мэдээллийн ажилтан таны толгойд харван орж ирсэн биз ээ. Тэгвэл энэ талаар юу гэж хариулсныг танд сонирхуулъя.
Хэрэв дээрх телевизvvд уг бичлэгийг цацах зєвшєєрлийг Роднигоос бичгээр баталгаажуулж авсан бол буруутайд тооцогдохгvй байжээ. Учир нь Родни эхлээд олон нийтэд дохио єгєх зорилгоор бичлэгээ телевизvvдэд єгч, тодорхой хугацааны дараа бvтээлээсээ орлого олох бодолтой болж байна. Тиймээс хvний бодол яаж ч єєрчлєгдєж болох тул телевизvvд оюуны бvтээл эзэмшигчээс бvтээлийг нь ашиглах зєвшєєрлийг бичгээр авах хэрэгтэй байжээ.
Бидэнд ойр єєр нэг жишээ татая. Нэгэн дуучин єєрийн дуутай хуурцгаа радио, телевизийнхэнд бэлэглэлээ гэж бодъё. Харин хуурцгыг нь авсан хvмvvс дуучныг сурталчилж, олны танил болоход нь тусалж байгаа болохоор тvvнээс зохиогчийн эрхийн зєвшєєрєл авах шаардлагагvй гэж бодож болох юм. Гэтэл дуучин єєрийх нь дууг цацсанаар тухайн байгууллагын нэр хvнд єссєн гэсэн шалтгаанаар шvvхэд нэхэмжлэл гаргахыг vгvйсгэхгvй. Энэ тохиолдолд мєн л бvтээлийг ашиглах зєвшєєрлийг бичгээр авах хэрэгтэй. Энэ дадалд хэвлэл мэдээллийнхэн суралцах хэрэгтэй. Яваандаа хуулийн биелэлт жигдрээд ирэхээр зохиогчийн эрхийн зєвшєєрєл аваагvйгээс хэвлэл мэдээллийн байгууллага энэ мэтээр шvvхэд дуудагдахыг vгvйсгэх аргагvй юм. Тиймээс аливаа уран бvтээлч хэн нэгний бvтээлийг авч ашиглахдаа ямар эрсдэл учирч болохыг байнга тооцож байхыг хуульч Альберто Фернандос зєвлєжээ.
Зохиогчийн эрх болон тvvнд хамаарах эрхийн тухай Монгол улсын хуулийг УИХ 2006 оны нэгдvгээр сарын 19-нд шинэчлэн найруулж, баталсан бєгєєд удахгvй хvчин тєгєлдєр болох гэж байна. Vvнтэй холбогдуулан Ази Номхон далайн Радио, телевизийн нэгдсэн байгууллагын /ABU/ Зохиогчийн эрхийн хорооны хуульч Альберто Фернандос хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарвал зохих олон асуудлаар семинарт оролцогчидтой санал солилцож, зєвлєгєє єгєв. Ямар тонхиодолд зохиогчийн эрх зєрчсєн гэж vзэх талаар Альберто Фернандес семинарт оролцогчдод жишээн дээр тайлбарласныг дор сийрvvлж байна.

Зохиогч гэдэг нь єєрийн оюуны бvтээлч vйл ажиллагаагаар аливаа бvтээл туурвисан хувь хvнийг хэлнэ. Зохиогчийн эрхээр санааг бус, харин санаагаа илэрхийлж байгаа хэлбэрийг хуулбарлах явдлыг хамгаална. Тиймээс санааг илэрхийлсэн хэлбэрийг хуулбал зохиогчийн эрхийг зєрчсєн гэж vзэж, хуулийн хариуцлага хvлээлгэнэ. Жишээ нь, нэг телевиз сэтгvvлчидтэй уулздаг нэвтрvvлэг хийжээ. Єєр нэг телевиз бизнес эрхлэгчдийг урьж ийм нэвтрvvлэг хийх санааг авч болно. Харин энэ санааны хэлбэрийг тухайлбал эхний телевиз сэтгvvлчдтэй хийх уулзалтаа гадаа зохион байгуулдаг бол нєгєє телевиз бизнес эрхэлэгчидтэй дотор уулзах зэргээр хэлбэрийг хуулахаас зайлсхийх хэрэгтэй.
Сонирхолтой нь, сэтгvvлчийн бичсэн мэдээ зохиогчийн эрхэд хамаарах бvтээл биш аж. Болсон vйл явдлыг цааш нь дамжуулахад оюуны бvтээлч vйл ажиллагаа шаардагдахгvй байгаа учраас мэдээг оюуны ємч гэж vзэхгvй гэнэ. Tухайн сэтгvvлчийн бичсэн нийтлэлээс иш татахдаа тэнд дурдсан болсон vйл явдлыг цааш нь дамжуулаахаас биш нийтлэл бичсэн хэлбэр, арга барилыг эвдэж болохгvй ажээ.
Телевизийн уран бvтээлчдийн /найруулагч, операторч, нэвтрvvлэгч…./ туурвисан нэвтрvvлгийн зохиогчийн эрх нь хэнд хамаарах нь ихээхэн маргаантай байдаг гэнэ. Гадаадад энэ эрхийг гэрээ байгуулаагvй тохиолдолд бvтээл туурвисан уран бvтээлч нь эзэмшдэг. Цаашдаа хэвлэл мэдээллийн байгууллагууд уран бvтээлчидтэйгээ оюуны ємчийн талаар гэрээ байгуулсан нь дээр гэж хуульч зєвлєж байна.
Оюуны ємчийн зохиогчийн эрх, эд хєрєнгийн эрх гэж байдаг. Єєрєєр хэлбэл нэг нь оюуны бvтээлийн зохиогч, нєгєє нь бvтээлийг ємчлєгч гэсэн vг юм. Тухайлбал, сэтгvvлч хэн нэгний захиалгаар тєлбєртэй нийтлэл бичсэн гэж vзье. Энэ тохиолдолд нийтлэлийг бичсэн хvн зохиогчийн эрхийг авах бєгєєд ємчлєгч нь захиалагч байна. Тиймээс захиалагч уг бvтээлийг ямар хэлбэрээр олон нийтэд хvргэх нь єєрийх нь эрхийн асуудал. Гэхдээ нийтлэлийг бичсэн сэтгvvлчийн арга барил, агуулгыг захиалагч эвдэж болохгvй гэнэ. Vvнээс гадна оюуны бvтээлийн нийт борлуулалтын 30 орчим хувийг зохиогчид єгдєг зарчим олон улсад vйлчилдэг. Монголд ч гэсэн энэ зарчим vйлчилдэг ч уран бvтээлчид энэ талаар тэр болгон мэддэггvй.
Олон нийтийн радио телевизийн хувьд онцлогтой гэнэ. Олон нийтийн статустай телевиз, радиогийн найруулагч хэн нэгний оюуны бvтээлийг олон нийтэд зориулж ашиглаж байгаа тул лиценз, зєвшєєрєл авах шаардлагагvй гэж vздэг. Энэ тохиолдолд зохиогчийн эрх эзэмшигч шvvхэд нэхэмжлэл гаргах эрсдэлтэй.
Нэр нь тодорхойгvй бvтээлийг ч оюуны ємч гэж vздэг. Vvнд зохиогчийн онцгой болон эд хєрєнгийн бус гэсэн хоёр эрх байдаг. Зохиогч нь бvтээлээ нэргvй эсвэл нэрээ єєрчилж хэвлэвэл эд хєрєнгийн бус эрхэд хамаардаг. Тухайн бvтээл нэргvй юм чинь vvнийг авч ашиглахад болно гэж ташаа ойлгож болохгvй. Учир нь нэргvй нийтлэл ч гэсэн оюуны ємч учраас ашиглахаар болбол зайлшгvй зохиогчоос зєвшєєрєл авна.
Сopyright “С” гэсэн тэмдэггvй бvтээлийг зохиогчийн эрхийн зєвшєєрєлгvй ашиглаж болно гэж зарим хvн ойлгодог. Гэтэл тийм бvтээлийн зохиогчийн эрхийг єєр нэг хvн эзэмшиж байх тохиолдол байдаг гэнэ.
“Метро Еxpress” зэрэг АНУ-д vнэгvй тараагддаг материалын бvтээлийг хvмvvс зохиогчийн эрхгvй мэтээр ойлгодог нь мєн л буруу. Учир нь нэргvй ч гэсэн ийм материал нь хэн нэгний оюуны бvтээл тул эзэмшигчээс зєвшєєрлйиг нь бичгээр авах хэрэгтэй. Мэдээж бvх бvтээлийн зєвшєєрлийг авна гэвэл цаг хугацааны хувьд хvрэлцэхгvй нь ойлгомжтой. Тиймээс ер нь сонины редактор ч тэр, телевизийн найруулагч ч ялгаагvй тухайн бvтээлийг ашигласнаар шvvхэд дуудагдах, торгуулах эсэхээ байнга тооцох хэрэгтэй.

Семинарт оролцогчдын нэг болох МVОНРТ-ийн Гадаад сурталчилгааны газрын дарга Т.Батзориг “Оюуны ємчийн асуудалтай єдєр тутам тулгардаг ч энэ талаар тааруухан ойлголттой байснаа мэдсэн. Гадаадын кино театрт гараагvй кино манайд аль хэдийнэ телевизээр гарч, зохиогчийн эрхийг зєрчєєд ямар нэг хариуцлага хvлээхгvй болоод л байна хэмээн зарим хvн бодох байх. Гэтэл манайд хууль эрх зvйн орчин боловсронгуй бус учраас гадны байгууллага тэр болгон нэхэмжлэл гаргадаггvй байна. Учир нь тэд Монголын шvvх нэхэмжлэлийг хэдий хэр хугацаанд барагдуулж шийддэг, энэ хугацаанд хэдий хэмжээний зардал гарахыг тооцсоны vндсэн дээр нэхэмжлэл гаргах эсэхээ шийддэг байна”.
“Манайд зохиогчийн эрхийн асуудлыг хєндєж тавих эрх зvйн таатай орчин хараахан бvрдээгvй. Тиймээс Монголын оюуны ємчийн байгууллага гадаадынх шиг сайн ажиллаж чаддаггvй байна” гэж семинарыг хамтран зохион байгуулсан “Легалиус” хуулийн компанийн гvйцэтгэх захирал С.Мурат ярьжээ.






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.