Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.08

Сонирхолдоо хєтлєгдєж хэл сурна

Англи хэлтэйсэн бол олон улсын сэтгvvлчдийн байгууллагаас зарласан уралдаанд бvтээлээ илгээж, барууны сэтгvvл зvйн бvтээлийг англи хэлээр уншиж танилцахсан гэсэн бодол сэтгvvлч танд орж ирж байсан байх. Тэгвэл хэл сурах хvсэлдээ хєтлєгдсєн хэн бvхэнд ахмад сэтгvvлч Г.Аким цаг vргэлж хэлээ давтахыг зєвлєсєн бол Хvмvvнлэгийн Ухааны Их Сургуулийн Англи-Америкийн уран зохиолын багш Д.Аюуш дараах зєвлєгєєг єгч байна.
Ямар зорилгоор гадаад хэл сурч байгаагаас шалтгаалан арга нь єєр єєр байдаг ажээ. Хэлийг єдєр бvр давтаж байж vр нєлєє нь гарна. Тухайлбал, тухайн хэл дээрх ном зохиолыг уншиж, киног нь vзэж, радио сонсох зэргээр хэл сурах бvхий л сувгийг ашиглах хэрэгтэй. Амьдралд тєдийлєн хэрэглэдэггvй дvрэм цээжилж тэвчээрээ барах хэрэггvй. Vvний оронд сонирхсон ном зохиолоо унших нь илvv vр дvнтэйн дээр хэрэгтэй зvйлээ ч мэдэж авах давуу талтай. Одоо хэлний тєвvvдэд ашиглаж байгаа ном, сурах бичиг нь хэлийг гvнзгийрvvлэн сурахыг хvсэгчдэд vр нєлєєтэй биш ажээ. Харин Бонк зэрэг хуучны уншууртай сурах бичгийг ашиглах нь илvv юм. Учир нь хэл сурна гэдэг хэдхэн асуултад хариулахын нэр биш бєгєєд бvрэн цогц санааг илэрхийлсэн эх бичвэртэй ажиллах хэрэгтэй гэнэ. Vvнээс гадна нэгэнт хэл сурахаар шийдсэн бол багшид найдахын оронд єєрєє идэвхтэй чармай. Vvний тулд алхам тутамдаа, цаг vргэлж сурч буй хэлээ давтаж байгтун гэж дээрх багш нар зєвлєлєє. Ингээд Хvмvvнлэгийн Ухааны Их Сургуулийн багш Д.Аюуштай ярилцсанаа толилуулья.

Гадаад хэлийг хурдан бєгєєд хялбар сурах ямар арга байдаг вэ?

Хэл сурахад тухайн хvний идэвх зvтгэл их чухал. Багш заасан ч хvvхэд єєрєє идэвх гаргахгvй бол vр дvнгvй. Гадаад хэлийг хурдан эзэмшинэ гэдэг зорилгоос ихээхэн хамаарна. Зарим хурал дээр тодорхой тооны vг эзэмшээд хэл хурдан сурна гэж ярьж байгаа. Vvнтэй огт санал нийлэхгvй байна. Магадгvй таксины жолооч болох гэж байгаа бол 20 vг цээжлэхэд хангалттай байж болох юм. Мэргэжлийн холбогдолтой ном унших хэмжээнд гадаад хэл эзэмшихийг хvсч байгаа бол хоёроос гурван мянган vг мэдэх шаардлагатай болно. Академик тvвшинд хэл эзэмшихийг хvсвэл vvнээс ч олон мянган vг мэдэх хэрэгтэй.

Дєнгєж 20 настай хирнээ англи хэлийг маш єндєр тvвшинд эзэмшсэн хvvхэд байна л даа. Энэ охин “Grammar in use” номыг гурваас дєрвєн удаа vзэж судлаад, англи хэлний тайлбар тольноос vгийг тайлбартай нь хамт бичсээр байгаад нэг мэдэхэд vгсийн сан нь нэмэгдээд, єгvvлбэрийн бvтэц нь гарт нь орсон байх жишээтэй. Vнэхээр ийм байх боломж бий юу?

Хvн болгон янз бvрийн авьяастай, Тиймээс ч хэл сурах арга барил харилцан адилгvй. Зарим нь уншиж, зарим нь цээжилж хэл сурдаг. Тэр охины хувьд “Grammar in use” ном их vр нєлєєтэй байж. Дасгалаа зєв хийсэн эсэхээ хариунаас харж болдог болохоор энэ ном олон хvнд таалагддаг.

Гэхдээ хvмvvс vvнээс єєр аргыг сонирхож байгаа байх?

Хэлийг орчинд нь сурвал vр нєлєєтэй. Бvхий л сувгаар тэр хэлийг хvртэж чихээ “онгойлгох” хэрэгтэй. Манайхан хэлийг их хуурайгаар сурдаг. Тухайн хэлийг гvнзгий сурахыг хvсвэл улс орных нь соёл, философи, хvмvvсийн амьдралын зарчим, ёс суртахууныг мэдэрч ойлгох хэрэгтэй. Монгол хэлийг сурахад хvртэл яруу найраг, тvvх зэргийг мэдэхгvй бол энэ хэлийг сайн сурч чадахгvй шvv дээ. Тухайлбал, зєєгч болохыг хvссэн хvн талх, цай авья гэх зэргийг ойлгох хэмжээнд хэл сурахаас тухайн орны философи, соёл, уран зохиолыг судлах шаардлагагvй. Бvр сайн тvвшинд хэл сурахыг хvсвэл энэ бvхэн их чухал. Манайхан голдуу дvрмийн ном судлаад тухайн хэлийг бvрэн эзэмшинэ гэж ташаа ойлгодог. Ихэнх сурах бичгvvдийн агуулга хvн гадаадад очоод онгоцны тасалбараа яаж авах вэ, хэрхэн зочид буудал хvрэх вэ, ажилд хэрхэн орох вэ, сургуулийн номын сан хаана байдгийг хvнээс лавлах зэрэг амиа аргацаах тvвшинд л байгаа.

Хэл сурч байгаа монгол оюутнуудын дутагдалтай тал нь юу байдаг вэ?

Монгол оюутнууд багш хэлний мэдлэгийг олгоно гэж боддог. Ийм бодолтой байдаг болохоор тэд багш нарыг сайн, муу гэж ялгадаг. Сайн багшийн vvрэг их бий. Багш бол оюутнуудад vлгэр дууриалал болж, оюутнуудын хэл сурах хvслийг єдєєж єгдєг. Тухайлбал оюутнууд энэ багш шиг англиар чєлєєтэй ярих юмсан, ийм цэвэрхэн дууддаг болох юмсан гэхчилэн багшаас vлгэр дууриалал авдаг. Хэл сурахад 30 хувь нь багшаас хамаарна гэтэл монгол оюутнууд багшид найдаж, ийм муу багштай юм чинь хэл сурахаасаа єнгєрлєє гэхчилэн хэл сурах vvргээ бусдад тохдог. Сонирхолдоо хєтлєгдєн бvхий л сувгаар хэлээ сурч байх хэрэгтэй. Гэтэл багшийн тєлєє сурч байгаа юм шиг ангид хичээлээ vзээд бусад vед хэлээ vзэлгvй орхидог. Ойлгосон ойлгоогvй FM радио сонсч алхам тутамд хэлнийхээ мэдлэгийг дээшлvvлж байх хэрэгтэй. Аяндаа уг хэлээ сайн ойлгож эхэлдэг. Гадаадын оюутнууд єглєєнєєс орой болтол тэр хэлээ vздэг, Номноос сурч мэдсэнээ зєв буруу эсэхээ багшаас асуудаг. Багш бол зєвхєн чиглvvлэх vvрэгтэй байдаг. Дуртай дуугаа орчуулах чинь хvртэл хэлний мэдлэгээ дээшлvvлж байгаа хэрэг шvv дээ.

Та ямар арга барилаар хэл эзэмшсэн бэ?
Миний хувьд маш єндєр тvвшинд хэл сурах шаардлагатай байсан. Нэгд, их сургуулийн багш болох байсан, хоёрдугаарт уран зохиолын лекцээ англи хэлээр унших ёстой. Жишээ нь миний хувьд дєрвєн жил их сургуульд сурахдаа хэлний дvрмийг тєдийлєн ач холбогдолтойд тооцож байгаагvй. Сургууль тєгсєх vедээ л дvрмээ харж, бататгаад шалгалт єгч байсан. Гэтэл хэлний мэдлэгийн тvвшин шалгах ТОEFL, ILTS гэх мэт шалгалт єгєхєд бvгдэд нь єндєр оноо авсан. Энэ шалгалтанд хэзээ ч тусгайлан бэлдэж байгаагvй. Уран зохиолын ном унших дуртай болохоор тэр хэлээр ном уншиж, кино vзэн, радио их сонсож байсан. Ийм маягаар сонирхолынхоо дагуу ном зохиол уншихад дvрмийг нь аяндаа эзэмшдэг. Аливаа хэлний дvрмийг амьдралд тэр болгон хэрэглэдэггvй. Тиймээс зарим хvмvvс байнга дvрэм vзээд ахицгvй санагдаж, хэл сурахгvй юм байна гэсэн дvгнэлтэнд хvрдэг. Жишээ нь тухайн хvн сэтгvvл зvйн ном уншихдаа хэл сурна гэсэн зорилгоос илvv тухайн номонд байгаа мэдээллийг олж авах сонирхолдоо хєтлєгдєн аяндаа хэл сурах болно.

Мэргэжлийн хэл хэрхэн эзэмших тухай хэлж єгєєч?

Тухайн мэргэжлийн vг ердєє 3-5 мянган vгийн хооронд эргэлдэж байдаг. Тиймээс хэлний суурь мэдлэг сайн хvн бол vгсийн сангаа нэмэгдvvлэхэд л хангалттай. Монгол хэлээр санасан бодсоноо зєв, ойлгомжтой илэрхийлж чаддаг хvн гадаад хэлээр мєн тийм хэмжээнд єєрийн санаа бодлоо илэрхийлнэ.
























Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165874 
 Энэ сард:12786 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.