Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.08

“Глоб Интернэшнл” ТББ IFEX-ийн гишvvн боллоо

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг дэмжих олон улсын сvлжээ буюу IFEX-ийн ээлжит 12 дахь удаагийн хурал єнгєрсєн сарын 19-24-ний хооронд Бельгийн нийслэл Брюссель хотноо боллоо. Энэ vеэр хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг “Глоб Интернэшнл” ТББ болон гадаадын долоон байгууллага IFEX-т элсч, гишvvн байгууллагын тоо наймаар нэмэгдэв.
Хуралдааныг Олон улсын сэтгvvлчдийн холбооны тэргvvн Кристофер Уоррен нээж vг хэлсэн байна. Хуралд есдvгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагын дараа баталсан “терроризмын эсрэг хууль” нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хяхин боогдуулж байгаа талаар Европын комиссийн дэд Ерєнхийлєгч, Европын Холбооны Хууль зvй, эрх чєлєє болон аюулгvй байдлын асуудал эрхэлсэн комиссар Франко Фраттини илтгэл тавьсан байна.
Хуралд оролцсон сэтгvvлч, мэргэжилтэн, хуулийн шинжээчид Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний тєлєє тэмцэгчид болон сэтгvvлчдийн эсрэг гэмт хэрэг vйлдсэн хvмvvс шийтгэлгvй хоцорч байгааг хэлээд, хэд хэдэн жишээг танилцуулжээ. Украины сэтгvvлч Мирослав Гонгадзегийн амийг хєнєєсєн хэргийг илрvvлэхэд ЕХ-ны шvvгч хэрхэн ажиллаж байгаагаа энэ vеэр танилцуулсан байна. Сэтгvvлчийн амийг хєнєєсєн гэх этгээдvvдийг баривчилсан ч аллагын захиалагч олдохгvй байгаа аж. Украины Ерєнхийлєгч Виктор Ющенко гэмт этгээдийг илрvvлнэ хэмээн амлажээ.
Мєн арга хэмжээний vеэр Нээлттэй нийгэм Соросын сангаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчид хуулийн туслалцаа авахад нь тэтгэлэг олгох дэлхийн сан байгуулах санал гаргажээ. “Энэ сан нь асуудлыг сунжруулалгvй шийддэг, хvнд суртлаас ангид байх хэрэгтэй” гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал саналаа хэлсэн юм.
Бvсийн уулзалтад оролцогсод Монголын тухай их сонирхож байсны дээр манай улсын хэвлэл мэдээллийн салбарын талаарх мэдээлэл IFEX-ийн гишvvн орнуудад байхгvй бєгєєд тиймээс ч vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє хангалттай байгаа гэсэн таашаа ойлголттой байдаг аж.
Их хурлын vеэр нэр тєр, гvтгэлэг доромжлолын хэрэг vйлдсэн гэх сэтгvvлчийг эрvvгийн хуулиар шийтгэж байгаа нь сэтгvvлч болон хэвлэлийн эрх чєлєєнд ноцтой хохирол учруулж байгааг, сэтгvvлчид засгийн газрыг шvvмжилсэн, тєрийн оролцоотой гэмт хэрэг, авилгыг илрvvлсэн мэдээ материал бичсэний тєлєє шоронд хоригдож байгаа тухай жишээг гишvvн байгууллагын тєлєєлєгчид танилцуулав.
Тєлєєлєгчид “Глоб Интернэшнл” ТББ-аас хэвлэл мэдээллийн аян зохион байгуулж байсан тухай хэд хэдэн асуулт тавьсны дараа гишvvн байгууллагын санал хураалтаар “Глоб Интернэшл” ТББ-ыг IFEX-ийн гишvvнээр элсvvлсэн байна.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160143 
 Энэ сард:15174 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.