Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.08

Vндэсний цєєнхийн мэдээлэл хvртэх боломжийг дэмжих олон улсын баг Баян-Єлгийд ажиллана

Долоон хvний бvрэлдэхvvнтэй олон улсын баг дєрєвдvгээр сарын 12-19-ний хооронд Монголын казах vндэстэн оршин суудаг цорын ганц аймаг Баян-Єлгийд очиж ажиллана. “Глоб Интернэшнл” ТББ-аас ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй хэрэгжvvлэх олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vйлчилгээг дэмжих тєслийн бэлтгэл ажлын хvрээнд олон улсын баг Баян-Єлгийд очиж ажиллах юм.
Олон улсын багт “Глоб Интернэшнл” ТББ, ЮНЕСКО, Ази Номхон далайн єргєн нэвтрvvлгийн холбоо /ABU/, Алматы хотын Казахстаны Vндэсний их сургууль болон Их Британийн єргєн нэвтрvvлгийн Би-Би-Си корпорацийн тєлєєлєгчид оржээ. Баян-Єлгий аймагт ажиллах vеэр олон улсын багийнхан тус аймгийн хэвлэл мэдээллийн єнєєгийн байдлыг vнэлж, хэд хэдэн сургалт явуулах юм.

Нэмэлт мэдээлэл
Баян-Єлгий аймаг нь 100 мянган оршин суугчтай бєгєєд 30 мянга нь аймгийн тєв Єлгийд оршин суудаг, хvн амын 93 хувь нь казах vндэстэн. Vлдсэн долоон хувь нь тува, урианхай зэрэг тєрєлх хэлээр ярьдаг тус аймгийн vндэсний цєєнх юм.
Баян-Єлгий аймгийн хэвлэл мэдээллийн тєв нь “Жана Омир” сонин мєн казах хэлээр нэвтрvvлгээ цацдаг телевиз, радиотой. “Жана омир” сонин нь сард гурван удаа 630 хувь хэвлэгддэг. Радио нь долоо хоногт 420 минут, телевиз нь долоо хоногт 180 минутын нэвтрvvлэг тус тус цацдаг байна. Телевизийн техник нь аймгийн хэмжээнд нэвтрvvлэг цацах хvчин чадалтай, радиогийн техникийн хvчин чадал нь Казахстаны Семиплатинск, Хятадын Шинжаанд нэвтрvvлэг цацах боломжтой ч єнєєгийн байдлаар энэ боломжийг бvрэн дvvрэн ашиглаж чадахгvй байна.
Баян –Єлгийн аймгийн радиог 1965 онд, аймгийн орон нутгийн телевизийг 1990-ээд оны эхээр байгуулжээ. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний хуулийг хэрэгжvvлэх тухай УИХ-ын тогтоолд Баян-Єлгий аймгийн радио станцыг МРТ-ийн орон нутгийн салбар болгохоор заасан ч долоон жилийн хугацаанд ямар ч єєрчлєлт гараагvй бєгєєд Баян-Єлгийн Радио телевиз орон нутгийн засаг захиргааны мэдэлд хэвээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн тєвд 20 орчим сэтгvvлч ажилладагаас хоёр нь мэргэжлийн сэтгvvлч, vлдсэн нь уран зохиолын багш, цэргийн офицер асан зэрэг єєр мэргэжлийн хvмvvс байгаа юм. Радио нь 18 ажилтантай, сэтгvvлч мэргэжилтэй хvн телевизэд байхгvй.
Баян-Єлгий аймгийн засаг даргын тамгын газраас Хэвлэл мэдээллийн тєвд жилд 30 сая тєгрєгийн татаас олгодог байна. Аймгийн тєсєв хvрэлцэхгvй байгаагаас шинэ техник, технологи авахад хєрєнгє мєнгє гаргах боломжгvй. Аймгийн засаг даргын тамгын газраас Хэвлэл мэдээллийн тєвийн тэргvvнийг томилдог. Баян-Єлгийн Радиогийн Унгарт vйлдвэрлэсэн техник нь нэлээд хуучирч, элэгдсэн байна. Телевиз нь VHS системээр ажилладаг бєгєєд ердєє ганц камертай.
Хєдєє суманд телевизийн жижиг станц байдаг. Мэдээллийн тєвєєс эрхлэн гаргадаг сонин хэвлэлээс гадна сард гурван удаа 630 хувь хэвлэгддэг “Олке Омири” цорын ганц хувийн сонинтой.
Аймгийн албаны хvмvvс телевиз, радиогийн техникийг шинэчлэхэд хєрєнгє мєнгє гаргахыг Засгийн газраас хvсэхэд, тэд хєрєнгє мєнгєний туслалцаа vзvvлнэ хэмээн удаа дараа амласан ч vvнийгээ биелvvлээгvй гэж аймгийн засаг даргын тамгын газрын дарга ноён Б.Зархум ярьжээ. ОНРТ-ийн хуулийн дагуу аймгийн эрх бvхий хvмvvс хэвлэл мэдээллийн хэрэгслээ либералчлахаар тєлєвлєж байгаа ч vvнийг хэрхэн хийхээ мэдэхгvй байна. “Хамгийн гол нь Баян-Єлгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг сургалтанд хамруулж, нэвтрvvлэг бэлтгэх талаар сургалт явуулах хэрэгтэй” гэж Монголын сэтгvvлчдийн холбооны Баян-Єлгий дэхь салбарын дарга Хуатай ярьсан байна. Нэн даруй технологийн шинэчлэлт ч хийх шаардлагатай гэнэ. “Глоб Интернэшнл” ТББ єргєн нэвтрvvлгийн vйлчилгээний талаар зарим нэг сургалтын материал тараасан бєгєєд Баян-Єлгий аймагт Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vйлчилгээний Зєвлєл байгуулах талаар санал солилцжээ.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165874 
 Энэ сард:12786 
 Өнөөдөр:53 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.