Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.15

Тєслийн явцын танилцуулага

Энд хvрэлцэн ирсэн та бvхний єглєєний амгаланг айлтгая!

Манай байгууллага нь энэхvv “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь“ тєслийг 2005 оны 10-р сараас эхлэн Лондон дахь Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн Сvлжээ, Монголын Нээлттэй Нийгэм Форумын санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа юм. Бид энэ тєслєє Москва хотноо тєвтэй Онцгой нєхцєл дэх сэтгvvлчдийн тєв /CJES/, Торонто хотноо тєвтэй Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээ /IFEX/ -тэй хамтран хэрэгжvvлж байна.
Манай энэ тєслийн гол зорилго нь ардчилалыг хєгжvvлэх vйл явцад тэргvvлэх vvрэгтэй оролцох ёстой Монголын хэвлэл мэдээлэл бvрэн эрх чєлєєтэй байх нєхцлийг хангах, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах хєдєлгєєн єрнvvлэх, vзэл бодлын эрх чєлєєний зєрчилд мониторинг хийхэд оршиж байгаа юм.
Энэхvv тєслєє танилцуулах зорилготой дугуй ширээний ярилцлагыг бид мєн 2005 оны 12 сард зохион байгуулж, олон нийтэд энэ тухай мєн мэдээлэл єгсєн байгаа.
         Тєсєл маань 2 vндсэн хэсэгтэйгээр тєлєвлєгдсєний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Нэг дэх vндсэн зорилго нь сургалт ба туршлага судлах: Vзэл бодлын эрх чєлєєний зєрчилд мониторинг хийх сvлжээ байгуулах, багаа сургалтаар бэлтгэх, сэтгvvлчдэд эрх зvйн туслалцаа vзvvлэх, хуулийн мэдлэг олгох Хоёр дахь зорилгын хvрээнд Vндэсний болон олон улсын хэмжээнд vзэл бодлын эрх чєлєєг ємгєєлєх, Монгол дахь vзэл бодлын эрх чєлєєний талаархи мэдээ мэдээллийг vндэсний болон олон улсын хэмжээнд тvгээн сурталчлах явдлыг нэмэгдvvлэх, Vvний тулд “Глоб Интернэшнл” ТББ-г IFEX-ийн гишvvнд элсvvлэх, ингэснээрээ тус байгууллага нь Vндэсний хэмжээний Сэрэмжлvvлэх vйл ажиллагааг хангагч байгуулага болгоход оршиж байгаа юм.

Тєслийн нэг дэх хэсгийн хvрээнд:

            1. Vндэсний хэмжээний мониторингийн сvлжээг Хэвлэлийн Хvрээлэнгийн Бvсийн зохицуулагчдыг тvшиглэн 6 бvс, Улаанбаатар хот гэж хуваарилсан. Бvсийн мониторууд нь сvлжээгээ єргєтгєх, тогтвортой бєгєєд идэвхтэй байдлыг хангахын тулд харьяалах аймгуудаар томилолтоор ажиллаж, vндэсний хэмжээний сvлжээг байгуулсан. Бvсийн мониторууд, сvлжээний зохицуулагч, хуульч, сэтгvvлч зэрэг 9 хvний бvрэлдэхvvнтэй баг одоо ажиллаж байна. Энэхvv мониторингийн сvлжээг чадвахижуулах, мониторингийн vйл ажиллагаанд дадлагажуулах зорилгоор: 
-  IFEX-ийн шинжээч Дэвид Казос шуурхай мэдээний мэдээлэл цуглуулах, боловсруулах, тvгээх тухай,
- Воронеж хотын хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн хуульч Галина Аропова сэтгvvлчдэд тулгардаг хуулийн бэрхшээлтэй асуудал, тvvнийг даван туулах нь,
- Онцгой нєхцєл дэх Сэтгvvлчдийн тєвийн захирал Олег Панфилов. Мониторинг хийх арга зvйн нарийвчилсан сургалтыг бvтэн 6 єдрийн турш амжилттай явуулж, мониторчдоо бэлтгэсэн.
         
           2. Мониторингийн vйл ажиллагааны хувьд авч vзвэл сvлжээ байгуулагдсанаас хойш бvсийн мониторуудаас нийт 18 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зєрчлийн ноцтой хэлбэрт хамаарах 1 мэдээ, сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай 3 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон улсад цацаж, 6 мэдээг орон даяар єєрийн вебсайтаар дамжуулан тvгээгээд байна. Энэ тухай дэлгэрэнгvй мэдээллийг Сvлжээний зохицуулагч та бvхэнд танилцуулах болно.
          Мєн манай ажлын чухал хэсэг нь сэтгvvлчдэд хуулийн аливаа асуудлаар зєвлєгєє єгєхийг зорьж байна. Энэ нь сэтгvvлч зєвхєн єєрийн ажил vvрэгтэй холбоотой асуудлаар тєдийгvй иргэн хvнийхээ хувьд тулгарсан бэрхшээлтэй асуудлаар хуулийн зєвлєгєє авах боломжтой юм. Зєвлєгєє єгєх ажил эхэлснээс хойш тийм олон тооны биш ч гэсэн сэтгvvлчид тулгарч буй бэрхшээлтэй асуудлаараа хууль зvйн зєвлєгєє авч байгаа. Энэхvv зєвлєгєєний ганц нэг жишээг хэвлэж нийтийн хvртээл болгож байгаа сонин бичигтээ бусад сэтгvvлчдэд хэрэг болох боловуу гэсэн vvднээс хэвлэж байгаа. Илvv тодорхой мэдээлэл авах сонирхоллтой хvмvvс манай хуульчиас тодруулж асууж лавлах боломжтой юм.
Цаашид хуулийн vнэ тєлбєргvй зєвлєгєє єгєх ажлаа эрчимжvvлэх бодлого баримтлахын сацуу сэтгvvлчдэд эрхийг нь таниулах чиглэлээр болон сэтгvvлч танд асуудал тулгарвал хэрхэн даван туулах вэ? гэсэн 2 гарын авлагыг та бvхний гар дээр бэлтгэж тавих болно.
Сэтгvvлчдэд бvхий л талын сонирхолтой мэдээлэл тvгээх, зєвлєгєє зєвлємж болох, мониторингийн ажлаа системтэй явуулах зорилгын vvднээс хэвлэмэл болон он-лайн хэлбэрийн сонин бичгийг 2 сар тутамд гаргаж, байгаа бєгєєд мониторингийн тусгайлсан вэбсайтыг ажиллуулахаар бэлтгэл хангагдаад байгаа юм.

          Тєслийн Хоёр дахь зорилгын хvрээнд Vндэсний болон олон улсын хэмжээнд vзэл бодлын эрх чєлєєг ємгєєлєх, Монгол дахь vзэл бодлын эрх чєлєєний талаархи мэдээ мэдээллийг vндэсний болон олон улсын хэмжээнд тvгээн сурталчлах явдлыг нэмэгдvvлэх зорилгоо биелvvлэхийн тулд тєслийг санаачлахаасаа эхлээд эгнээндээ одоогоор 72 байгууллагыг нэгтгэсэн IFEX-ийн гишvvн болох зорилго тавьсан байснаа биелvvлж, 2006 оны 2-р сарын 19-24-ний єдрvvдэд Бельгийн Брюссель хотноо хуралдсан Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээний /International Freedom of Expression Exchange /IFEX/ Ерєнхий чуулгаар гишvvнчлэлийн асуудлаа шийдвэрлvvлж чадлаа. Ингэснээрээ “Глоб Интернэшнл” ТББ нь Vндэсний хэмжээний Сэрэмжлvvлэх vйл ажиллагаа явуулдаг, шуурхай мэдээгээ vндэсний болон Олон Улсын тvвшинд IFEX-ийн сvлжээгээр дамжуулан тvгээх эрх нь нээгдэж байгаа юм.

        “Глоб Интернэшнл” ТББ, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний олон улсын сvлжээнд нэгдсэнээр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах, Монголд гарч буй vзэл бодлын эрх чєлєєний зєрчлийг арилгах тал дээр Монголын Засгийн газраас явуулж буй бодлогын талаар vнэн бодитой, цаг алдаагvй мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж, улмаар хэвлэл мэдээллийн эрх чєлєє, vзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, эрх зvйн орчинг сайжруулах тал дээр Монголын Засгийн газарт шахалт vзvvлж ажиллах нєхцєл ийнхvv бvрдэж байна.

        “Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдэх эрх зєрчигдсєн, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдалд заналхийлсэн, сэтгvvлчийг сvрдvvлж дарамталсан ноцтой хэргvvд дээр хэвлэлийн мэдэгдэл гаргах, зєрчил гаргасан буруутай этгээдэд захидал хvргvvлэх, энэ талаар хvний эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэх, мєн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тvгээх зэргээр идэвхтэй vйл ажиллагааг цаашид явуулсаар байх болно. Энэ ажил маань ийнхvv эрч хvчтэй эхэлж байгаад тєслийн багийнхан баяртай байгаа.

Анхаарал тавьсанд баярлалаа.






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175208 
 Энэ сард:13695 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.