Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.15

Бичсэн нийтлэлийнхээ төлөө сонины сэтгvvлч мөрдөгдөж байна.

Улсын нэр: Монгол улс
Он сар өдөр: 2006.03.14
Эх сурвалж:”Глоб Интернэшнл” ТББ
Хvни нэр : Г. Дашрэнцэн
Халдлагын хэлбэр : Эрvvгийн гэмт хэрэгт буруутгах
(Глоб Интернэшнл /IFEX) – Буддийн шашны лам, Пvрэвбатын гомдлын дагуу 2006 оны 1-р сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газрын Хэрэг бvртгэлийн Газар vндэсний хэмжээний өдөр тутмын сонин “ Өдрийн сонины” улс төрийн тоймч, сэтгvvлч ноён Г. Дашрэнцэнг эрvvгийн хуулийн “Доромжлох” зvйл ангийн дагуу эрvv vvсгэн шалгаж байна.
Өнгөрсөн оны 10-р сард долоо хоног тутмын “Дээдсийн хvрээлэн” сонинд сэтгvvлч Дашрэнцэнгийн бичсэн “Энхбаярын хар толбо Монголын Төрийн орой руу мацаж байна” нэртэй нийтлэлд өөрийг нь “ясчин” хэмээн доромжилж нэр төрийг нь гутаасан гэж лам Пvрэвбат vзэж байгаа юм.
1930 оны хэлмэгдvvлэлтийн vеэр хvмvvсийг vй олноор нь хөнөөснийг гэрчлэх баримт хэдэн зуун лам нарын ясыг устгасан Ламыг Монголын одоогийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр шагнасан явдлыг шvvмжилсэн болохоос, лам Пvрэвбатыг гутаан доромжлоогvй гэж сэтгvvлч Дашрэнцэн vзэж байна. 2003 оны 5-р сард Улаанбаатарын ойролцоох Хамбын овоо нэртэй газраас 600 гаруй ламын яс олдсон бөгөөд лам Пvрэвбатын санаачлагаар уг ясыг vйрvvлэн Дурсгалын суврага босгосон юм.
Цагдаагийн Хэрэг бvртгэлийн газрын хvсэлтийн дагуу Монголын Шинжлэх Ухааны Академийн Хэл шинжлэлийн хvрээлэн 2006 оны 3-р сарын 13-нд нэрт эрдэмтэн О.Цэвэлийн зохиосон Монгол хэлний тайлбар толиноос иш татан “ясчин “ хэмээх vгэнд тайлбар хийжээ.
Буддийн шашны лам болон сэтгvvлч хоёрын дунд хэрvvл зарга vvсгэсэн “Ясчин” хэмээх vг нь “яс барих “ гэсэн хэлц vгтэй утга ойролцоо бөгөөд энэ нь өөд болсон хvнийг оршуулах гэсэн утгатай юм байна. “Ясчин ” хэмээх vгийн язгуур нь “яс” гэсэн нэр vг ба монгол хэлний нэр vгээс нэр vг vvсгэх “чин” дагаврыг нэмж хоёр хэсгээс бvтсэн нэр vг vvсчээ. Энэ vг монгол хэлний аман ярианд голдуу хэрэглэгдэх ба бичгийн хэлэнд хэрэглэдэггvй юм байна.
Vvний өмнөхөн 2006 оны 11-р сарын 16-нд Лам Пvрэвбат, Улаанбаатар хотын Баянзvрх дvvргийн шvvхэд хандан өргөдөл гаргасан ч сэтгvvлч Дашрэнцэн тус дvvргийн шvvх дээр очихоос татгалзжээ. Дvvргийн шvvхийн шvvгч нарт итгэхгvй байх шалтгаан бий гэж Дашрэнцэн мэдэгдэж байгаа юм.
Гаалийн газрын удирдах ажилтан ноён Ш. Адьшаажавын нэр төрийг гутаасан хэргээр сэтгvvлч Дашрэнцэн буруудаж байжээ. Улаанбаатар хотын Баянзvрх дvvргийн шvvхийн 2006 оны 9-р сарын 28-ны өдрийн шvvх хурлын шийдвэрээр сэтгvvлч Дашрэнцэн ноён Ш. Адьшаажавт 300 мянган төгрөг/ 260 орчим ам.доллар/ төлөх, мөн сонинд залруулга гаргах шийтгэл хvлээсэн байна.
Харин Баянзvрх дvvргийн шvvхийн шийдвэрээр ариун нэр төрөө сэргээсэн гаалийн ажилтан Ш.Адьшаажав дээрх явдлаас хойш тун удалгvй Монгол улсын Мөрдөн байцаах газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дvнд баривчлагдан улмаар авилгалын хэрэгт буруутгагдан шалгагдаж эхэлжээ. Гаалийн ажилтнууд оролцсон авилгалын дуулиант хэргийг Улсын мөрдөн байцаах газар одоо хэр нь шалгаж дуусаагvй байгаа юм.
Сэтггvлч Дашрэнцэнгийн эсрэг Эрvvгийн хэрэг vvсгэсэн явдалд Глоб Интернэшнл ТББ ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд тус байгууллагын ажилтнууд уг хэргийг шалгаж байсан цагдаагийн ахмад ноён Д.Азжаргал, сэтгvvлчтэй холбоотой нэ төр гvтгэлгийн хэргийг одоо хянаж байгаа Улаанбаатар хотын Прокурорын газрын прокурор хатагтай Отгончимэг нартай уулзахыг оролдсон юм. Тэд хоёулаа энэ хэрэгтэй холбоотой ямарваа нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан билээ.
Глоб Интернэшнл ТББ нь сэтгvvлчид бичиж нийтлэсэн зvйлийнхээ төлөө Эрvvгийн хуулиар ял шийтгvvлэх ёсгvй хэмээн мэдэгдэж улмаар хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хvндэтгэхийг хуулийн ажилтнуудаас хатуу шаардаж байна.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165419 
 Энэ сард:12331 
 Өнөөдөр:66 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.