Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.15

Эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчийн vvрэг

“Глоб Интернэшнл” ТББ “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний
зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь“ тєслийн vйл явцыг
танилцуулах хэвлэлийн бага хурлыг гуравдугаар сарын 15-нд Хэвлэлийн хvрээлэнд
зохион байгууллаа.

Тєслийн хvрээнд 2005 оны 10-р сараас Монгол орны бvх аймгуудыг зургаан бvст
хуваасан Дархан-Уул, Арвайхээр, Ховд, Улиастай, Єндєрхаан, Даланзадгад хотуудад
тєвтэй мониторингийн сvлжээ байгуулсан. Энэ хугацаанд бvсийн мониторуудаас нийт
18 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зєрчлийн ноцтой
хэлбэрт хамаарах нэг мэдээ, сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан
тухай гурван мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон
улсад цацаж, зургаан мэдээг орон даяар єєрийн вэб хуудсаар дамжуулан тvгээсэн
тухай тєслийн зохицуулагч Д.Мєнхбvрэн ярив. /Дэлгэрэнгvйг/

Сvлжээний зохицуулагч Ч.Ерєєлсvрэн тєсєл эхэлснээс хойш бvсийн мониторчдоос
ирvvлсэн зарим шуурхай мэдээнээс дурдлаа.

-Булган аймгийн Цагдаагийн Газрын замын цагдаа Б. Соёл-Эрдэнэ Булган аймгийн
долоо хоног тутмын “Булганы мэдээ” сонины эрхлэгч Г.Норжмоог баривчилна хэмээн
сонины газарт нь ирж, удаа дараа сvрдvvлсэн.

- Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн дэд даргаар ажиллаж байсан Д.Сvхбаатар
Дорнод аймгийн “Дорнод” сонины сурвалжлагч М.Одгэрэлийг нийтлэлтэй нь холбогдуулан
гар утас руу нь залгаж, заналхийлсэн

-“Айро Монгол” пvvсийн Ховд аймаг дахь тєлєєлєгч Б.Бvжинлхам, кассчин З.Булганчимэг
нар “Ховдын мэдээ” сонины сэтгvvлч Г.Ганчимэгийг мєн л нийтлэлтэй нь холбогдуулан
эх сурвалжаа гаргаж єгєхийг шаардаж, шvvхэд хандана хэмээн сvрдvvлжээ.

-Завхан аймгийн засаг дарга Л.Гансvх “Завхан” сонины эрхлэгч Б.Идэр, засаг даргын
тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Нацагмаа нарыг єрєєндєє дуудаж
загнасан.

-Євєрхангай аймгийн тєр захиргааны болон олон нийтийн байгууллагын хуралд сэтгvvлчдийг
оруулахгvй байгаа зэрэг мэдээг бvсийн мониторчдоос илрvvлжээ.

“Глоб Интернэшл” ТББ-ын хуульч Г.Даваахvv 2001-2004 онд нэр тєр алдар хvнд ажил
хэргийн нэр хvндээ сэргээлгэхээр шvvхэд хандан шийдвэрлvvлсэн иргэний хэргvvдийн
талаарх судалгааны явцыг танилцуулав. Энэ хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд
138 иргэний хэрэг шvvхэр шийдвэрлэгдсэн байна. Vvнээс 89 /64.4%/ хэргийг Сvхбаатар
дvvргийн шvvх, 39 /28.2%/ хэргийг Чингэлтэй дvvргийн шvvхээр, 10 /7.2%/ хэргийг
vлдсэн дєрвєн дvvргийн шvvхээр тус тус шийдвэрлэжээ.

Асуулт хариулт:


“Альянс” тєвийн хуульч Бэхбат: “Мэдээллийн эх сурвалжаа нууцлах
ёстой гэж ярьдаг. Энэ нь буруу харин мэдээлэл олж авсан арга нь нууц байх ёстой”.


“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал: Сэтгvvл зvй бол урлаг биш, зохиомол
зvйл биш. Сэтгvvл зvй бол бодит баримтанд тулгуурлах ёстой байдаг. Сэтгvvл зvйд
ил тод байх, нууц эх сурвалжийг хамгаалах гэсэн 2 зарчим vйлчилдэг. Ихэнх тохиолдолд
эх сурвалж нэрээ нууцлахыг хvсдэг. Сэтгvvлчид ямар нэг байдлаар мэдээллээ олоод
авчихдаг. Тvvний дараа мэдээллээ нотлоход их бэрхшээлтэй тулгардаг. Нэрээ илчлэхийг
хvсэхгvй байгаа эх сурвалжууд нь авилга, нийгмийн бугшмал томоохон гэмт хэргvvдийн
тухай мэдээлэл бvхий хvмvvс байдаг. Нууц мэдээлэл єгсєн эх сурвалж, мэдээлэгчийг
хамгаалах хуулийн зохицуулалт манайд байдаггvй. Сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлээс
гаргасан ёс зvйн зарчим, ОУСХ-ны сэтгvvлчдийн баримтлах зарчимд сэтгvvлчдийн
итгэл хvлээж олж авсан мэдээллийнхээ эх сурвалжийн нууцыг хадгална гэж заасан
байдаг бєгєєд энэ нь бусад иргэдээс илvv эдэлдэг цорын ганц эрх тєдийгvй vvрэг
байдаг.

ТВ-5 телевизийн сэтгvvлч Эрдэнэцэцэг: “Сэтгvvлчдийн талаар судалгаа явуулсан
гэсэн, ямар vр дvн гарсан бэ?

Х.Наранжаргал: “Энэ тєслийн хvрээнд сэтгvvлчийн эрхийн зєрчлийг анх удаагаа
бvртгэж авч байгаа. Тєслийн эцэст Монголын хэвлэлийн эрх чєлєє ямар тvвшинд
байгаа талаар ерєнхий дvр зураг гарч ирэх байх.

Сэтгvvлч хvн алдаа гаргаж, алдаатай мэдээлэл цацсан бол vvнийг даруй залруулах
хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн шударга ёсны тогтолцоог хэмжих хэдэн хэмжvvр байдаг.
Vvнд:

• Мэдээлэл олж авах хуультай эсэх

• Нууцлалын хууль нь хэр єргєн хvрээг хамардаг, Энэ хуулиа цензур болгон хэвлэл
мэдээллийн эсрэг ашигладаг эсэх,

• Нэр тєр, алдар хvндийг гутаасан асуудлыг эрvvгийн хуулиар зохицуулж, сэтгvvлчдийн
эсрэг эрvvгийн хуулийн хатуу чанга заалтыг хэрэглэдэг vv гэх зэрэг. Эрvvгийн
хуулиар энэ асуудлыг зохицуулах нь сэтгvvлчдэд айдас хvйдэс авчирч, цагдан хяналт,
тэр дундаа тvvний онцгой хэлбэр болох єєрийн цагдан хяналтыг бий болгодог. Сэтгvvлчийг
vзэл бодлоо илэрхийлсний тєлєє эрvvгийн хуулиар шийтгэх ёсгvй. Энэ хуулийн заалтаас
болж сэтгvvлчид нийгэмд бугшсан сєрєг vзэгдлийг илрvvлэхээс эмээж, тухайн нийгэм
хєгжилд саад учирна” гэж ярив.











Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169561 
 Энэ сард:14296 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.