Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.17

Олон улсын сэтгvvлчдийн сvлжээ “This week in IJNet“

Эрэн сурвалжлах сэтгvvлчдэд тэтгэлэг олгоно
Эрэн сурвалжлах материалаа бичиж дуусган, нийтлvvлэхэд хэвлэл мэдээллийн томоохон байгууллагаас дэмжлэг авч чадахгvй байгаа дэлхийн аль ч орны сэтгvvлчид Эрэн сурвалжлах Сэтгvvл зvйн санд єргєдєл илгээж, тэтгэлэг авах боломжтой. Єргєдєл хvлээн авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 18.
Нийгмийн сєрєг vзэгдэл, авилгын сэдвээр эрэн сурвалжлах нийтлэл бичиж буй сэтгvvлчдэд хєрєнгє мєнгєний тусламж vзvvлэхээр Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн сангаас 500-10000 долларын тэтгэгэлэг олгох гэнэ. Тэтгэлэгийг дєрєвдvгээр сард олгох юм.
Єргєдєл илгээж буй сэтгvvлч ямар сэдвээр эрэн сурвалжлах нийтлэл бичиж байгаа, юуг хэрхэн батлах бодолтой байгаа мєн эх сурвалж зэргээ тайлбарласан захидал илгээх ёстой. Сэтгvvлч нийтлэлийн эцсийн хувилбарыг сониндоо нийтлэхийг зєвшєєрсєн редакторын захидал, бvтээлvvдийн жишээ, товч намтар /CV/ зэргийг єргєдєлдєє хавсаргана. Нийтлэлийг аль ч хэлээр нийтэлж болох ч, англи хэлээр нийтэлбэл сайн байна.
2002 онд амь vрэгдсэн сэтгvvлч Робертэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгvvл зvйн Фридмэны тэргvvн байрын тэтгэлгийг олгосон байна.
1969 онд байгуулагдсанаас хойш энэ сан сэтгvvлчдэд 1.5 сая долларын тэтгэлэг олгожээ. Дэлгэрэнгvй мэдээллийг contact.fundfiji@yahoo.com, http://fij.org/grants/ авна уу.

Аюултай нєхцєлд ажиллаж буй шог зураачдыг шагнах
Аюул, дарамт шахалтыг vл хайхран єєртєє цензур тавилгvй vзэг, цаасаа барьсан шог зураачдыг алдаршуулах олон улсын шагнал. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа: гуравдугаар сарын 31
Дэлхийн 40 гаруй шилдэг шог зураачдыг шагнасан Канадын Vндэсний Хэвлэлийн клуб 2006 онд зургаа дахь жилдээ энэ шагналыг олгох гэж байна. Vvнээс гадна шог зураачдын бvтээлээр Оттава хотод vзэсгэлэн гаргах юм. Эхний байрт шалгарсан шог зураачид 1300 ам.доллар, хоёрдугаар байрт 750 доллар, гуравдугаар байрт 500 долларын шагналыг тус тус олгоно.
Улс тєрийн шог зураачид сvvлийн хоёр сард их хvнд нєхцєлд ажиллаа. Олны дунд тєдийлєн алдаршаагvй Данийн шог зураачийн бvтээл олон улсын хэмжээнд эсэргvvцэлтэй тулгарсан. Vvнтэй холбогдуулан энэ жилийн уралдааныг “Аюултай орчинд ажиллаж буй шог зураачид” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
Тус хэвлэлийн клуб нэг сэтгvvлчийн гурваас илvvгvй бvтээлийг хvлээж авна. Бvтээл нь єнгєтэй юм уу хар цагаан байж болно. Цаасны хэмжээ захианы стандартаас ихгvй байна.
Tус клуб Дэлхийн хэвлэл мэдээллийн єдєр буюу тавдугаар сарын гурванд тэргvvн байрын шагнал авсан хvнийг зарлана. Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.pressclub.on.ca/NPCEnglish/html/wpfd_cartoon_competition.html.
Хаягаас авна уу.
Прага хотын Сэтгvvл зvйн хvрээлэн эдийн засгийн чиглэлээр дадлагажуулах сургалтанд урьж байна

Англи хэл сайн эзэмшсэн сэтгvvлч, оюутнууд долдугаар сарын 22-29-нд Чехийн Прага хотноо орших Европын сэтгvvл зvйн хvрээлэнгийн сургалтанд єргєдлєє єгєх боломжтой. Єргєдєл хvлээж авах эцсийн хугацаа дєрєвдvгээр сарын нэгэн.
Америкийн судалгааны сан тус хvрээлэнгийн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтанд оролцох хvмvvс єрсєлдєєний vvрэг роль, зохицуулалт болон даярчлал зэрэг зах зээлийн эдийн засгийн vндсийг судална. Мєнгєний бодлого, эдийн засаг, бизнестэй холбоотой мэдээ хэрхэн бичих талаар ярилцана.
АНУ болон Европын шинжээч, сэтгvvлч болон олон нийтийн ажилтнууд хичээл заана. 200 долларын тэтгэлэг нь єдрийн хоёр хоол, унших материал, тусгай арга хэмжээнд хvрэлцэнэ. Сургалтанд оролцогчид Прагад ирж, очих зардал, єдрийн хоол, бусад зардлаа єєрєє хариуцана.
Єргєдєл илгээхдээ таныг тодорхойлсон захидал, нэг хуудас намтар, ямар зорилгоор сургалтанд хамрагдах бодолтой байгаа, англи хэл сайн эзэмшсэн гэх баталгаа зэргийг хавсаргасан байна. Єргєдлєє интернэтээр илгээхээс гадна дараах хаягаар шуудангаар илгээж болно.
European Journalism Institute, The Fund for American Studies, 1706 New Hampshire Ave NW, Washington, DC 20009, USA.
Дэлгэрэнгvй мэдээллийг: hgoossen@tfas.org
http://www.tfasinternational.org/eji/admissions/index.asp.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:175208 
 Энэ сард:13695 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.