Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.20

Белоруст хvчирхийлэл ихсэж болзошгvй байгаа энэ vед Сэтгvvлчдийн аюулгvй байдалд тvгшиж байна

Белоруст гуравдугаар сарын 19-нд буюу єнгєрсєн ням гаригт ерєнхийлєгчийн сонгууль болохоос хэд хоногийн ємнє хэвлэлийн эрх чєлєєнд удаа дараа халдаснаас гадна сэтгvvлч амь нас, эрvvл мэнд хохирч болзошгvй байгаад Олон улсын сэтгvvлчдийн холбоо ихээхэн тvгшиж байна.
Сєрєг хvчний жагсаал цуглааны талаар мэдээ, материал бичиж байгаа сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах баталгаа єгч чадахгvй гэж Минск хотын аюулаас хамгаалах албаны тєлєєлєгч ням гаригт анхааруулжээ.
“Энэ амралтын єдєр Ерєнхийлєгчийн сонгуулийн vйл явц, улс тєрийн жагсаал цуглааныг мэдээлсэн Белорусын сэтгvvлчид амь нас, эрvvл мэндээрээ хохирч болзошгvй байна” гэж ОУ-ын сэтгvvлчдийн холбооны Ерєнхий нарийн бичгийн дарга Айдан Уайт хэлэв. Эрх баригчид хуулийн дагуу vйл ажиллагаа явуулж буй иргэдээ хамгаалах vvргээ умартсаныг тэвчих аргагvй юм. Тус улсын эрх баригчид хэвлэлийн эрх чєлєєнд халдахаа даруй зогсоож, сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах баталгаа гаргаж єгєх ёстой гэж тус холбооноос мэдэгдэв.
• Москвад хэвлээд, Беларуст ямар ч саадгvй хvргэсэн “Товарищ” хараат бус сонины сvvлийн дугаарыг эрх баригчид єчигдєр хураан авчээ .
• Ням гаригт болсон Ерєнхийлєгчийн сонгуульд єрсєлдсєн сєрєг хvчний нэр дэвшигчийг дэмжих жагсаал цуглаанд оролцсон хvмvvсийг терроризмын тухай хуулийн зvйл ангиар буруутгаж, цаазаар авах юм уу найман жил хvртэл шоронд хорих ял оноож магадгvй хэмээн Белорусийн аюулаас хамгаалах хороо єнгєрсєн бямба гаригт мэдэгдсэн байна. Аюулаас хамгаалах албанаас тогтоосон хvрээнд сэтгvvлчид сонгуулийн явцыг мэдээлэх vvрэгтэй. Энэ хvрээнээс хальсан тохиолдолд тухайн сэтгvvлчийн аюулгvй байдлыг хангах аргагvй гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
• Мєн тус улсын долоо хоног тутмын “Народная воля” хараат бус сонинг єнгєрсєн лхагва гаригт Оросоос Белоруст хvргэх замд нь хураажээ.
• Оросын хэвлэлийн компани “Белорусская деловая газета” хараат бус сонины сонгуулийн ємнєх дугаарыг хэвлэхээс татгалзжээ. Оросын улс тєрчид дарамталсан тухай тус сонины редактор мэдэгдсэн байна.
• Польш хэлээр хэвлэгддэг “Глос знад Немна” хараат бус сонины хоёр редакторыг “мэдээ, нийтлэлдээ бvдvvлэг vг хэллэг ашигласан” хэрэгт бургуутган энэ долоо хоногт “Гродно” хотооос баривчилж, тэднийг 5-10 хоног шоронд хорьсон байна. Энэ сонинг Белорусын баруун хэсгийн оршин суугчид уншидаг аж. Сонины хоёр редакторыг баривчилсны дараагаар орон нутгийн эрх баригчид хараат бус сонины эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авах болжээ.
• Белорусийн Мэдээллийн яам шашныг гутаан доромжилсон хэмээн “Згода” хараат бус сониныг буруутгасны дараа Минск хотын шvvх уг сониныг хаахаар шийдвэрлэжээ. Сонины редактор лалын шашныг vндэслэгч Мохаммедын шог зургийг сонинд тавих бодолтой байсан ч нийтлэгч нь энэ зургийг сонинд тавихгvй байх заавар єгсєн байна.
• Сєрєг хvчний нэр дэвшигчийг баривчилсан тухай мэдээ бэлтгэж явсан Белорус хэлээр хэвлэгдэн гардаг “Комсомольская правда” шар сонины сурвалжлагчид энгийн хувцастай цагдаа халджээ. Энэ сонин Орост олон хувиар хэвлэгддэг байна.
“Энэ байдал нь нийгэмд айдас хvйдэс тєрvvлж, сэтгvvлчдийг айлгаж байна. Сэтгvvлчид vйл явдлыг мэдээлэх vvрэгтэй гэтэл энэ vvргээ биелvvлэх эрхийг нь хаан боогдуулж байна” гэж Беларусийн Сэтгvvлчдийн холбооны тэргvvн Жанна Литвина ярьжээ.
Эрх баригчид сvvлийн найман жилийн турш хараат бус сонин, єргєн нэвтрvvлгийн компанийн эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авсаар байна. Тухайлбал сонинг хэвлэж, тvгээхий хориглохын сацуу нэр тєр гутаасан хэргээр нэхэмжлэл гаргаж, тєр засгийн байгууллагын шийдвэрээр хэвлэл мэдээллийн байгууллагад єч тєчнєєн торгууль ногдуулжээ.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171378 
 Энэ сард:15759 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.