Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.27

Хэвлэл мэдээллийн салбарын тєлєєлєгчид Шведийн вант улсад

“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, хэвлэл мэдээллийн эрх зvйн чиглэлээр мэргэшсэн “Сувд” хууль зvйн товчооны хуульч Э.Болорчулуун, єдєр тутмын “Ардын эрх” сонины сэтгvvлч Д.Мєнхбаясгалан, МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимийн багш Ч.Чойсамба нар Шведийн хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцахаар гуравдугаар сарын 22-нд Стокгольм хотыг зорилоо.
Бээжинд суугаа Шведийн вант улсын элчин сайд ноён Бёрже Люнггрен єнгєрсєн оны зургаадугаар сард Монголд айлчлах vеэрээ хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажиллдаг “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvнтэй уулзаж, Монголын сэтгvvл зvйн салбарын тєлєєлєгчдийг єєрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцуулахаар амласан юм.
Долоо хоног vргэлжлэх энэ аялалыг улс орноо гадаадад таниулах чиглэлээр ажилладаг Шведийн хvрээлэн санхvvжvvлсэн байна. Тус хvрээлэн нь улс орны холбогдолтой мэдээллийг гадаадад цацах, гадаадад суугаа Шведийн вант улсын элчин сайдын яамд, консулын газартай хамтран ажиллахаас гадна соёл, боловсрол, судалгаа шинжилгээ, нийгмийн амьдрал мєн олон улсын хєгжлийн салбарт дэлхийн улс оронтой хамтран ажиллах онцгой vvрэгтэй юм.
Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яам нь Монгол улсын хэргийг хавсран хариуцдаг байна.





Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165420 
 Энэ сард:12332 
 Өнөөдөр:67 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.