Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2004.12.06

Авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах уралдаан зарлана

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєєх” тєслийн хvрээнд авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аянг зохион байгуулах шагналт уралдааныг 2005 оны 2-р сараас 10-р сар хvртэл зарлаж байгаа юм байна.
Тус тєсєл нь ЮНЕСКО-гийн санаачлага, санхvvжилтээр хэрэгжиж байгаа бєгєєд авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян зохион байгуулах, эрэн сурвалжлах сэтгvvлчдийг мэргэжлийн сургалтад хамруулан чадавхижуулах, нийгэмд авилгын талаархи цэгцтэй мэдлэг, мэдээлэл олгох зэрэг vйл ажиллагаа явуулна.
“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєєх” тєслийн хvрээнд зохион байгуулагдсан ажлын хэсгийхний 8 дахь удаагийн уулзалтад Монголын нээлттэй форум, Дэлхийн банк, Монгол дахь НVБ-ын суурийн тєлєєлєгчийн газраас тєлєєлєгчид оролцлоо. Уулзалт єнєєдєр “Пума Империал” зочид буудалд болов. Уулзалтаар авилгыг хэвлэл мэдээллийнхэн хэрхэн сурвалжлах, эрэн сурвалжлахад тулгардаг бэрхшээлvvд, авилгын талаар донор байгууллагууд ямар бодлого баримтладаг, vvний эсрэг хэвлэл мэдээллийнхэн болон донор байгууллагууд цаашид хамтран ажиллах боломж зэрэг асуудлаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Оролцогчид авилгатай тэмцэхэд мэдээлэл авах эрх чєлєєний хууль, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах хууль, эрх зvйн баталгааг бий болгох нь нэн тэргvvний чухал болохыг онцлон дурдаж байлаа. Тvvнчлэн тєрийн байгууллагуудын системийг єєрчлєх ялангуяа, мэдээлэл єгєх системийг шинэчлэх, мэргэшсэн сэтгvvлч бэлтгэх хэрэгтэйг онцгойлоо. Ингэснээр сэтгvvлч тухайн авсан мэдээлэлдээ сэтгэл ханалгvй, мэдээлэл єгєгчєєс мэргэжлийн тєвшинд тайлбар, нэмэлт мэдээлэл авч чадах юм. Учир нь сэтгvvлчид тавьж буй асуудлаа єєрєє сайн мэдэж, ухаж ойлгоод гаргаж ирэхгvй бол тvvнийг хэн ч сонсдоггvй. Тиймээс сэтгvvлч хvн єргєн суурь мэдлэг, мэдээлэлтэй байж авилгатай тэмцэж чадна. Цаашид сэтгvvл зvйн сургалтын хєтєлбєр боловсруулах, багш нарыг чадавхижуулах талаар ажил хийх хэрэгтэй байгаа талаар санал гаргав.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:189532 
 Энэ сард:13474 
 Өнөөдөр:46 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.