Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.28

Олон улсын уралдаанд урьж байна

Байгаль орчны сэдвээр бичдэг сэтгvvлчид олон улсын уралдаанд
бvтээлээ илгээж болно.

Байгаль орчны сэдвээр бичдэг дэлхийн улс орны сонин, телевиз, радиогийн сэтгvvлчид
шилдэг бvтээлээ олон улсын сэтгvvл зvйн шагналын уралдаанд илгээж болно. Бvтээл
хvлээж авах эцсийн хугацаа 4 сарын 1.

Байгаль орчны сэдвээр бичсэн нийтлэлийг шалгаруулах уралдааныг Байгаль Орчны
Сэтгvvлчдийн Нийгэмлэг /БОСН/ зохион байгуулж байна. Нийт есєн тєрєлд шалгарсан
бvтээл тус бvрийг 1000 доллароор шагнана.

Нийтлэлийг байгаль орчны сэдвээр бичсэн байх агаад 2005 оны гуравдугаар сарын
нэгнээс хоёрдугаар сарын 28-ны хооронд нийтэлж, нэвтрvvлсэн байна. Нийтлэлийн
эхийг англи хэлээр орчуулж, илгээнэ.

БОСН нь байгаль орчны сэтгvvл зvйн томоохон байгууллагын нэг юм. Байгаль орчны
сэдвээр бичдэг сэтгvvлчдийн ур чадварыг дээшлvvлэхэд уралдааны зорилго оршиж
байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг

sej@sej.org

http://www.sej.org/contest/index.htm.
хаягаас авна уу.

Баримтат киноны уралдаанд бvтээлээ илгээнэ vv!


Шашин хоорондын эв нэгдлийг хєхиvлэн дэмжсэн агуулгатай баримтат кино бvтээсэн
телевизийн найруулагчид энэ оны Дэлхийн Телевизийн шагналыг олгоно. Бvтээл
хvлээж авах эцсийн хугацаа 4 сарын 7.

Єргєн нэвтрvvлгийн хєгжлийн асуудлаарх Ази-Номхон Далай-Европын хамтын ажиллагаанаас
зохион байгуулж буй энэ уралдаанд дэлхийн улс орны хувийн болон тєрийн мэдлийн
телевизийн найруулагчид бvтээлээ илгээнэ. Їндэстэн, ястны соёлыг танилцуулах,
соёлын ялгааг таниулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэх vvргийг дээшлvvлэхэд
уралдааны зорилго оршиж байна. Телевизийн найруулагч, байгууллага тус бvр
15-60 минут vргэлжлэх телевизийн хоёр нэвтрvvлгийг уралдаанд илгээж болно.
Нэвтрvvлэг болон бvтээлийн гарчигаа англиаар бичиж, VHS юм уу DVD форматаар
Єргєн нэвтрvvлгийг хєгжvvлэх Ази-Номхон далайн хvрээлэнгийн тєв байранд илгээнэ.
Уралдаанд тvрvvлсэн найруулагч, хэвлэл мэдээллийн байгууллагад 7000 долларыг
хувааж олгохоос гадна гэрчилгээ, цом зэргийг олгоно. Єргєн нэвтрvvлгийг хєгжvvлэх
Ази-Номхон далайн хvрээлэн, Ази Номхон далайн Єргєн нэвтрvvлгийн Холбоо /ABU/,
Арабын орнуудын єргєн нэвтрvvлгийн холбоо, Хамтын нєхєрлєлийн орнуудын Єргєн
нэвтрvvлгийн холбоо, Европын Єргєн нэвтрvvлгийн холбоо, ємнєд Африкийн Єргєн
нэвтрvvлгийн холбооны гишvvн бол бvртгэлийн хураамж 50 доллар тєлєхгvй.

Дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаас

admin@aibd.org.my

http://www.aibd.org.my/page/www_news/awards/119.html
авна уу.


Хєдєлмєрийн асуудлаар мэдээ, нийтлэл бичих гарын авлага


Дэлхийн улс орны сэтгvvлчдэд хєдєлмєрийн асуудлаар мэдээ, нийтлэл бичихэд
тус болох гарын авлага хэвлэгдлээ. Энэ номыг хєгжиж байгаа орны сэтгvvлчид
vнэгvй, бусад орны сэтгvvлчид 15 доллароор авах боломжтой.

АНУ-ын Нью-Йорк хотод орших Колумбын их сургуулийн Харилцан ярианы бодлогын
хvрээлэнгээс “Олон улсын зах зээлд ажиллах хvчний эрхийн асуудлаар мэдээ,
нийтлэл бичих сэтгvvлчийн гарын авлага” номыг эрхлэн гаргалаа. Хvний эрхийн
тєлєє тэмцэгч, сэтгvvлч, академич нар энэхvv гарын авлагыг бичжээ.

Гарын авлагад хєдєлмєрийн эрхийн хєдєлгєєн, олон улсын ажиллах хvчний стандартын
талаар єгvvлсэн. Vvнээс гадна дэлхийн сэтгvvлчдийн бичсэн нийтлэл, жишээ,
дэлгэрэнгvй мэдээлэл авах вэб хуудас, хєдєлмєрийн асуудлаар мэдээ, материал
бичих арга зэргийг тусгасан байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг

journalismtraining@hotmail.com

http://www.journalismtraining.net.
хаягаар авна уу

Ном захиалах хvсэлтэй хvн 15 доллар, шуудангийн марктай дугтуйн хамт дараах
хаягааар илгээнэ.

Ariel Schwartz, Initiative for Policy Dialogue, Columbia University, Room
819, International Affairs Building, 420 West 118th Street, New York, NY,
10027, USA.







Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165660 
 Энэ сард:12572 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.