Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.30

Мэдээллийн эрх чөлөө, мэдээллэл авах эрхийн тухай...

Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажилладаг “Ариун суварга хөдөлгөөн” ТББ 2006 оны гуравдугаар сарын 23-25-ны хооронд Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Өгийнуур суманд байгаль орчныг хамгаалах, усны зvй зохистой хэрэглээг нэмэгдvvлж, булаг шанд, гол горхио хайрлан хамгаалах, мэдээлэл авах эрхийг хуулиар хэрхэн хангасан байдаг талаар иргэд, албаны хvмvvст сургалт семинар зохион байгуулсны дээр энэ сумдад иргэдийн хөдөлгөөний салбар байгуулж, гишvvн, дэмжигчдээ элсvvлжээ.
Сургалтын vеэр “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г.Даваахvv “Мэдээллийн эрх чөлөө, мэдэх эрх” сэдвээр мөн Шинжлэх Ухааны Академийн Гео экологийн хvрээлэнгийн Усны шинжилгээний лабораторийн эрхлэгч доктор Ч.Жавзан “Дэлхийн болон Монгол улсын усны нөөц, чанар, зөв зохистой хэрэглээ, тvvнийг хамгаалах” сэдвээр тус тус лекц уншив.
Эрvvл, аюулгvй орчинд амьдрахын тулд мэдэх эрх, мэдээллийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх эрх хуулиар хэрхэн хамгаалагдсан байдаг талаар хуульч Г.Даваахvv лекц уншиж, иргэдтэй санал солилцсон байна.
Өлзийт суманд хайгуул хийж буй компаниаас зөвшөөрлийн бичгээ vзvvлэхийг шаардсан иргэний хvсэлтийг компанийн нууцад хамаарах мэдээлэл гэсэн шалтгаанаар биелvvлээгvй байна.
Төр, байгууллага, хувь хvний нууцын тухай хуулиар зарим мэдээллийг нууцалдаг. Гэхдээ байгууллагын нууцын тухай хуулинд хvн амын эрvvл мэнд, байгаль орчинд эрсдэл учруулж болзошгvй, гэмт хэргийн холбогдолтой мэдээллийг нууцалж болохгvй гэж заасан. Тиймээс компани дахин энэ мэтчилэн мэдээлэл өгөхөөс татгалзвал, тухайн байгууллагын нууцын жагсаалттай танилцаж, уг мэдээлэл байхгvй бол шаардаж авах эрхтэй. Манай улсад иргэдийн мэдээлэл авах эрх vндсэн хуулиар баталгаажсан ч, мэдээлэл авах журмыг хараахан хуульчлан батлаагvй байна.
Иргэний мэдээлэл авах эрх, мэдээллийн ил тод байдал өндөр хөгжилтэй зарим оронд ямар тvвшинд байгаа талаар хуульч Г.Даваахvv жишээ татсан аж. Тухайлбал Шведэд ард тvмнийг төлөөлөн өндөр дээд албан тушаалд томилогдсон хvнд хувийн нууц гэсэн ойлголт байх ёсгvй бөгөөд аливаа шvvмжлэлд хvлээцтэй хандах ёстой гэнэ. Yvгээр ч зогсохгvй тvvнд ирсэн захидалыг өөр нэг хvн уншиж танилцаад нийтэд мэдээлдэг байна.

Нэмэлт мэдээлэл
Монгол улс 21 аймагтай /засаг захиргааны нэгж/. Монгол улсын төв хэсэгт оршдог Архангай аймаг нь 55.3 мянга.км2 , хvн ам нь 88.3 мян. /1988/ . Засаг захиргааны хувьд 17 сумд хуваагддаг байна. Аймгийн төв Цэцэрлэг хот нь нийслэл Улаанбаатараас 448 км зайд оршдог.
Сумдын байгаль орчны байцаагчдын өгсөн мэдээлэл:
Өлзийт сум: Энэ сум нь 172 мянган ам метр талбай бvхий нутаг дэвсгэртэй, 102900 толгой малтай, 3300 гаруй хvн амтай. Тус сумын нутагт 15 гол горхи, булаг шанд 10 гаруй нуур ширгэжээ. Бэлчээрийн өвс ургамлыг оготно ихээр сvйтгэж, нийт ойн 70 хувийг хортон шавьж идсэн гэнэ. 2005 оны хоёрдугаар сарын байдлаар АМГТХЭГ-аас тус сумын 11 газар алт болон бусад ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгожээ.
Батцэнгэл сум: Тус сумын нутагт 64 булаг шанд, гол горхи байснаас 28 нь л vлджээ. 43872 ам метр талбайг хамарсан ойн сангийн 80 гаруй хувийг хорхой шавьж идсэн байна. Улсын хэмжээнд интетнэтэд холбогдсон хоёрхон сумын нэг нь Батцэнгэл сум юм. Сумын хэмжээнд 24 газар алт болон бусад ашигт малтмал олборлохоор лиценз олгожээ.
Өгийнуур сум. Нутгийнхны ганц баялаг болсон Өгий нуурын эргээр хог хаягдал ихэсч, нуурын ус жил ирэх тутам татарсаар байгаа гэнэ. Нуурыг сэлгэдэг хөгшин Орхон голын урсац багасч, заримдаа тасарч байгаагаас нуурын ус ийн татарч буй аж.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171222 
 Энэ сард:15603 
 Өнөөдөр:72 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.