Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.03.31

“ЗИНДАА” СОНИНЫ СУРВАЛЖЛАГЧИЙГ СYРДYYЛЭВ

Булган аймаг
Он сар өдөр : 2006.03.19.
Сvрдvvлэгт өртсөн хvний нэр : Ж.Мөнх-Очир
Зөрчлийн хэлбэр : Сvрдvvлэг

“Зиндаа” сонины 2006 оны 9-р сарын дугаарт “Хоригдлуудаа хэт задруулж байгаа юм биш vv? нэртэй мэдээ нийтлvvлсэнийх нь төлөө, тус сонины Булган аймаг дахь сурвалжлагч Ж.Мөнх-Очирыг, 439 дvгээр хорих ангийн дарга Ж.Вячаслав “-Яагаад худлаа бичээд байгаа юм. Хамаагvй ингэж мэдээ бичээд байвал шvvхээр арга хэмжээ авахуулдагийг мэдэх vv? Хуулийн дагуу ярина шvv! “ хэмээн сvрдvvлэв. Аймгийн Засаг Даргын Тамгын Газар 2006 оны 3-р сарын 13-ны өдөр болсон аймгийн удирдах ажилтны уулзалтан дээр тэр ингэж авирлажээ.
Булган аймгийн нутаг дэвсгэрт оршдог 439 дvгээр хорих ангийн нэгэн ялтан саяхан гадуур чөлөөтөй сэлгvvцэн дураараа машин барьж яваад зам тээврийн осол гарган хvн дайрч амь насыг нь хохироосон байна. Он гарахын өмнөхөн өөр нэг хоригдол чөлөө авах зөвшөөрөлгvй гадагшаа гарч сэлгvvцэн, хорих ангийн зарим ажилтантай хамт мөн л машин жолоодож яваад бусдын машинтай мөргөлдөн сууж явсан хvнийг нь бэртээжээ.
Дээрх зөрчлийн талаар, аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга, удирдах ажилтны зөвлөлгөөн дээр мэдээлсэн байна. Албаны хvний бодитой эх сурвалжаас мэдээлэл авч бичсэн энэ мэдээнд буруу ташаа зvйл байхгvй, хэргийн мөрдөн байцаалтад сөргөөр нөлөөлөх ямар ч зvйл дурдаагvй, зөвхөн болсон явдлыг мэдээлсэн тухай сэтгvvлч Ж.Мөнх-Очир, Хорих ангийн даргад тайлбарласан боловч тэрбээр сэтгvvлчийг тийнхvv сvрдvvлсэн байна.

Нэмэлт мэдээлэл
Хорих ангийн даргын энэ авир нь, ялтан хvмvvжигчээ дураар нь задгай тавьсан дутагдлаа дээд удирдлагаасаа нуухын тулд уг машиныг ялтан биш, өөрийн байгууллагын хvмvvжvvлэгч ажилтнаа барьж явсан мэтээр булзааруулах гэсэн хэрэг хэмээн, тухайн vед автын дээрхи зөрчлийг газар дээр нь илрvvлсэн Ганбат, Баярсайхан нарын цагдаагийн ажилтнууд сэтгvvлчдэд ярьсан байна.

Мэдээ бичсэн:
Хойд бvсийн сvлжээний сурвалжлагч Ө.Рагчаасvрэн
Булган аймаг дахь “ЛХА” телевизийн сурвалжлагч Ц.Мөнхжаргал






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1315 
 Нийт хандалт:145802 
 Энэ сард:12834 
 Өнөөдөр:82 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.