Календарь |
|
ня |
да |
мя |
лх |
пү |
ба |
бя |
  |   |   |   |   | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |   |   |   |   |   |   | |
|
|
|

Мэдээ |
Хэвлэх хувилбар | Буцах
|
2006.03.31
Хэвлэлийн мэдэгдлийн дараа
“Аэромонгол” пvvсийн Ховд дахь салбарын төлөөлөгч Б.Бvжинлхам, З.Булганчимэг нар “Ховдын мэдээ” сонины сурвалжлагч Г.Ганчимэгийг мэдээлийн эх сурвалжаа илчлэхийг шаардаж сэтгvvлчийн эрхийг зөрчсөнд сэтгэл зовнисон “Глоб Интернэшнл” ТББ 2006 оны гарсан хэвлэлийн мэдэгдлийг 2006 оны “Ховдын мэдээ” сонины ¹ 05-рт нийтлэгдсэний дараа төлөөлөгч З.Булганчимэг, Б.Бvжинлхам нар “Яагаад бидний тухай “Глоб Интернэшнл” ТББ-д мэдээлсэн юм бэ? Та нараас болж ажлаас халагдах гээд байна “та нарыг шvvхэд “өгнө гэж мэдэгдэв”. Yvний хариуд “Тэдний зvй бус vйлдлийг нотлох хангалттай баримт байгаа, сэтгvvлчийнхээ эрх ашгийг хамгаалах vvднээс мэргэжлийн байгууллагад хандсан” гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын Баруун бvсийн монитор А.Бямбасvрэн хэлсэн байна.
Албан тоотод хариу өгөхгvй байна
“Ховд аймгийн засаг даргад 2006 оны 01-р сарын 20-ны өдөр Ховд сумын 2000 иргэн телевизийн таван суваг vзэх эрхгvй хохирч буй тухай “Глоб Интернэшнл” ТББ-аас хvргvvлсэн сонордуулах захидалд хариу өгөхийг Ховд аймгийн засаг даргын орлогч Д.Энхболд ЗДТГ-ын дэд бvтэц хариуцсан тvшмэл З.Өмиртэйд vvрэг болгосон байна. Тvшмэл З.Өмиртэй “Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ш. Отгонбаяр 5 сарын хугацаатай сургалтанд явсан. Мэргэжлийн хvн ирэхээр хариу өгнө. Би энэ асуудлыг мэдэхгvй” гэж ам дамжин чирэгдvvлсээр байна. Орон нутгийн засаг захиргааны тvшмэдvvд иргэд, байгууллагын хvсэлтэнд хойрго хандаж, шат дамжсан чирэгдэл учруулдагийн нэг жишээ энэ байна” гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын Баруун бvсийн монитор А.Бямбасvрэн мэдээлэв.
| |
|
Дээш | Хэвлэх хувилбар | Буцах | |
|
Нийтийн зар сурталчилгаа | | Статистик үзүүлэлт | Нийт зураг: | 320 | Нийт бичлэг: | 1317 | Нийт хандалт: | 199656 | Энэ сард: | 15722 | Өнөөдөр: | 70 |
|
|