Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.03

Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлтэй танилцаж байна

ХЗДХЯ 2006 оны ажлын төлөвлөгөөндөө “Мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг боловсруулахаар тусгасан бөгөөд тус яамны удирдлага хуулийн төсөлтэй танилцаж байгаа гэж хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ажилтан Д.Саранчимэг ярив.
Удирдлага хуулийн төсөлтэй танилцаж, санал оруулсны дараа шvvх, прокурор яам тамгын газарт тарааж, тэдний саналыг тусгаад Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, УИХ-д өргөн барих аж.
“Глоб Интернэшнл” ТББ 2001 оноос Монголын Нээлттэй Нийгэм Хvрээлэн, AusAID, АНУ-ын элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлсэн “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чөлөө” төслийн хvрээнд “Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийг боловсруулж, 2004 онд ХЗДХЯ-аар дамжуулан УИХ-д өргөн бариулахаар хvлээлгэн өгсөн. Хуулийн төсөл боловсруулахад “XIX зvйл” байгууллага зөвлөхөөр ажилласан байна.
Одоогийн ХЗДХЯ-н дээр ажиллаж байгаа ажлын хэсэг нь мэдээллийн чөлөөт урсгал, хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажилладаг “Глоб Интернэшнл” ТББ-ын анхлан боловсруулсан уг хуулийн төсөл дээр нэлээд тулгуурлан ажиллаж байна. “Ажлын хэсгийнхэн хуулийн төслийн зарим асуудлыг тодруулж, судалгаа хийх зэргээр ажиллаж байгаа бөгөөд ХЗДХЯ-ны сайд солигдсон зэрэг шалтгааны улмаас хуулийн төслийг батлуулах ажил сунжирч байна” гэж ХЗДХЯ-ны Хууль зvйн бодлогын газрын орлогч дарга Д. Саранчимэг ярив.
Монгол улсын иргэн нууцад хамаарахгvй асуудлаар төрийн байгууллагаас мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй гэж Yндсэн хуулинд заасан байдаг ч, энэ эрхийг хэрэгжvvлэх журмыг хуулиар нарийвчлан баталгаажуулаагvй байна. 1998 онд баталсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” дөрвөн заалт бvхий хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг баталгаажуулжээ.
Саяхан “Глоб Интернэшнл” ТББ-ын Хуульч Г.Даваахvv хөдөө орон нутагт ажиллах vеэр Архангай аймгийн иргэн тус нутагт алт олборлохоор хайгуул хийж буй компаниас зөвшөөрлийн бичгээ vзvvлэхийг хvсэхэд биелvvлээгvй тухай ярьжээ.
“Өнөөдөр” сонины сэтгvvлч Yндэсний татварын ерөнхий газраас “Хадгаламж банк”-ны 2003-2005 онд улсад төлсөн татварын талаарх мэдээлэл авахыг хvссэн боловч татварын байцаагч нь “даргаар гарын vсэг зуруулаад ир” гэх шалтгаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Иргэдийн мэдээлэл авах гvvр нь болдог сэтгvvлчид мэдээ, нийтлэлд шаардлагатай материалыг төрийн байгууллагаас авах гэхэд байгууллагын нууцад хамаарна гэсэн шалтгаанаар энэ мэт мэдээлэл авч чаддаггvй тохиолдол гарсаар байна.
Нэг талаас төрийн албан хаагчид шийдэгдээгvй асуудлыг олон нийтэд тарааснаар сөрөг vр дагавар гарч болзошгvй гэж vзэн мэдээлэл өгөхөөс татгалздаг. Мөн өөрийнх нь ажил vvргийн хуваарьт мэдээллийг чөлөөтэй олгох талаар тусгаж өгөөгvй бол тухайн хvн vндсэн ажлынхаа хажуугаар иргэдийн хvссэн мэдээллийг өгөх аргагvй юм. Тиймээс хуулийн төсөлд төрийн байгууллага бvр иргэдийг мэдээллээр хангах vvрэг бvхий ажилтантай байхаар заажээ.
Энэ хуулийн төсөлд нийтийн vйлчилгээ vзvvлдэг газраас иргэд хvссэн мэдээллээ чөлөөтэй олж авах эрхийг зохицуулж байгаа. Энэ харилцааг хуулиар баталгаажуулж, хэрэгжилтийг нь сайжруулахад хуулийн зорилго оршиж байна. Төрийн, байгууллага, хувь хvний нууцын тухай хуулийн хvрээнээс гадна бvх мэдээлэл чөлөөтэй байх ёстой гэсэн vзэл баримтлалаар хуулийн төслийг боловсруулсан. Төрийн байгууллагын хэвлэн нийтлэх vvрэгтэй шийдвэр, мэдээллийг хуулинд зааж өгсөн байна. “Хуулийн төсөлд нэлээд өөрчлөлт орохыг vгvйсгэхгvй. Гэхдээ дээр дурдсан vзэл баримтлалаас хазайлгалгvй хуулийн төслийг батлуулахыг хичээж байгаа” гэж Д. Саранчимэг ярив.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169561 
 Энэ сард:14296 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.