2006.04.06
Сэтгvvлчдийг сургалтанд урьж байна
Залуу сэтгvvлчдийг магистрийн зэрэг хамгаалах хөтөлбөрт урьж байна
Хэвлэл мэдээллийн салбарын бодлогоор мэргэших сонирхолтой их дээд сургууль төгсөх гэж байгаа мөн залуу сэтгvvлчдийг Унгарын нийслэл Будапешт хотод магистрын зэрэг хамгаалах хөтөлбөрт урьж байна. Өргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 4-р сарын 21.
Төв Европын Их Сургууль /ТЕИС/ 2006-2007 оны хичээлийн жилд “Хэвлэл мэдээлэл болон Теле харилцаа холбооны бодлого” сэдвээр магистрийн зэрэг хамгаалах хөтөлбөрт урьж байна. Тус их сургууль Олон нийтийн Бодлогын хөтөлбөрийн хvрээнд магистрийн зэрэг хамгаалах энэ хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн хөгжил, теле харилцаа холбоо болон маркетинг гэсэн чиглэлийн хичээл vзнэ.
ТЕИС нь АНУ-ын Пенсильванийн Их сургуулийн Энненбергийн Харилцаа холбооны их сургуультай хамтран энэ хөтөлбөрийг хэрэгжvvлэх юм. Хичээлийг англи хэлээр заах бөгөөд өргөдлийн маягтыг интернетийн дараах хаягаар https://online.ceu.hu/ бөглөж 4-р сарын 21-ний дотор ирvvлнэ vv.
Хөтөлбөрт хамрагдах хvн өөрийг нь тодорхойлсон захидал, бичиж нийтлvvлсэн хоёр ширхэг материал, ямар зорилгоор магистрийн зэрэг хамгаалахаа хоёр хуудсанд тодорхой бичсэн байх агаад их сургуулийн семестр болгонд авсан дvнгийн хуулбарыг 5-р сарын нэгнээс өмнө илгээсэн байна. Дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл Нанни Прибстай vispriebs@ceu.hu. холбоо барих буюу дараах хаягааар хандана уу
ТЕИС: http://www.ceu.hu/
ТЕИС олон нийтийн бодлогын магистрын зэрэг: http://snipurl.com/ofa6.
Гадаадын сурвалжлагчаар ажиллах хvмvvсийг Прагад сургана
Дэлхийн аль ч орны сэтгvvлч, оюутнууд Чехийн нийслэл Прага хотод болох гадаадын сэтгvvлчдийг бэлтгэх 10 хоногийн сургалтанд хамрагдаж болно. Сургалтанд хамрагдах өргөдлөө 4-р сарын 14-өөс өмнө илгээсэн хvний сургалтын төлбөрийг хөнгөлнө.
Энэ курс долдугаар сарын 22-31-ний хооронд болно. “Транзишнс Онлайн” интернэт сэтгvvлээс зохион байгуулж байгаа энэ курст Ройтерс агентлаг, мэдээллийн Би-Би-Си компани, “Бостон Глоб”, “Дэ экономист” сонин болон хэвлэл мэдээллийн бусад байгууллагын мэргэжилтнvvд хичээл заана. Курст суралцагчид “Радио либерти/ Радио фри европ” радио станцад очиж, сургагч багш нарын тусламжтайгаар парктик дадлага хийнэ.
Сургалтын дараагаар сурч мэдсэнээ амьдралд хэрэгжvvлэх хvсэлтэй сэтгvvлчид Прага хотод vлдэж, “Транзишнс Онлайн” сэтгvvлийн редакторын багаас даалгавар авч ажиллах мөн Европын өөр оронд ч гэсэн энэ маягаар ажиллах боломжтой.
Сургалтын төлбөр тээврийн зардлыг оруулаад 1275 доллар. Дөрөвдvгээр сарын 14-өөс өмнө өргөдөл өгсөн хvмvvсийн сургалтын төлбөрөөс 200 долларыг хөнгөлнө. Дэлгэрэнгvй мэдээллийг bowersg@tol.org
http://snipurl.com/odak. хаягаас авна уу.
“Транспаренси Интернэшнл” байгууллагаас “Мэргэжлийн эр зориг” гаргасан хvнд шагнал олгоно
“Транспэренси Интернэшнл” байгууллага 2006 онд “мэргэжлийн эр зориг” гаргасан хvнд шагнал олгоно. Авилгатай тэмцэхэд манлайлах vvрэг гvйцэтгэж, онцгой эр зориг гаргасан байгууллага, хvнд энэ шагналыг олгоно.
Бvс нутаг болон улс орондоо авилгыг бууруулахад дорвитой нөлөө vзvvлэх алхам хийсэн хvнийг энэ шагналд нэр дэвшvvлэх ёстой. Шагналд нэр дэвших хvн бvтээлч, санаачлагатай, зоригтой олон улсад хvлээн зөвшөөрөгдсөн алхам хийсэн байх ёстой. Тухайн хvн өөрийгөө энэ шагналд дэвшvvлхгvй.
Шагналд нэр дэвшvvлэх хvний материалыг 2006 оны 6-р сарын хоёрон хvртэл хvлээж авна. Шагналын эзнийг 2006 оны 10 дугаар сард зарлаж, авилгатай тэмцэх Олон улсын бага хурал дээр гардуулна. Шагнал гардуулах ёслол 2006 оны 11-р сард Гватемалд болно.
Дэлгэрэнгvй мэдээллийг дараах сайтаас авна уу.
http://ww1.transparency.org/integrityawards/call.html
|