Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.06

Олон улсын сэтгvvлчдийн сvлжээний мэдээ

“Америкийн дуу хоолой” радио станц хэвлэл мэдээллийн салбарынханд зориулсан сургалтын талаарх мэдээлэл бvхий шинэ вэб хуудас бvтээлээ.

Дэлхийн улс орнéы сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд АНУ-аас санхvvждэг “Америкийн дуу хоолой” радио станцын бvтээсэн вэб хуудаснаас цаашид болох сургалт, семинарын талаар мэдээлэл авах боломжтой боллоо. http://www.voanews.com/affiliates/mediatraining.cfm.
Энэ вэб хуудаснаас болж өнгөрсөн сургалт, семинарын талаарх мэдээлэл, шаардлагатай эх сурвалжийн тухай унших боломжтой юм. Мөн хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэлд техникийн туслалцаа vзvvлэх зорилготой аж. “Америкийн дуу хоолой” радио станц нь сvvлийн 20 жилийн турш дэлхийн 130 гаруй орны сэтгvvлчдийг сургалтанд хамруулсан байна. Вэб хуудасны дэлгэрэнгvй мэдээллийг dev@ibb.gov хаягаар авна уу.

Жуулчдыг татахын тулд сэтгvvлчдийг аялуулж байна.

Олон нийтэд эерэг сэтгэгдэл төрvvлэх, жуулчдыг татах vvднээс Зимбабвейн засгийн газар өөрийн зардлаар Хятад болон гадны бусад орны сэтгvvлчдийг байгалийн vзэсгэлэнт газар, амралт сувиллын газраар аялуулах гэж байна.
Зимбабвейн засгийн газрын хөрөнгөөр Хятадын сэтгvvлчид тус улсын байгалийн vзэсгэлэнт газар, гол нуур, том хотуудаар аялна гэж төрийн мэдлийн “Хералд” сонин 4-р сарын 4-нд мэдээлэв. Аяллын багт Хятадын өнцөг булан бvрт ажилладаг мэдээллийн агентлагийн захирал, телевизийн нэвтрvvлэгч, гэрэл зурагчин, сэтгvvлч зэрэг хvмvvс орсон байна. Эндхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дурдсанаар Малайзийн сэтгvvлчид өнгөрсөн 3-р сард тус улсад аялсан байна. Францын сэтгvvлчид ч гэсэн дөрөвдvгээр сарын дундуур Зимбабвейд хvрэлцэн ирэх гэнэ.
Зимбабвейн амралт сувиллын газар, аялал жуулчлалын бусад газрын талаар сэтгvvлчдэд мэдээлэл өгөх vvднээс энэ аяныг зохион байгуулж байгаа гэж Аялал жуулчлалын албаны хvмvvс ярьж байна. “Хералд” сонинд бичсэнээр Зимбабвейн аялал жуулчлалын салбараас олдог орлогын хэмжээ өнгөрсөн жил 49 хувиар буурсан нь өрнөдийн хэвлэлд улс орны талаар муу мэдээлэл цацсанаас vvдэлтэй гэж Засгийн газар vзэж байгаа ч Ерөнхийлөгч Роберт Мугабе хэвлэлийн эрх чөлөөг өргөн хvрээнд хяхин боогдуулж, улс төрийн хямрал, газрын шинэтгэлийн талаар шvvмжлэлд өртөхөөр алхам хийснээс аялал жуулчлалын салбарын орлого буурсан аж.
Зимбабвейд сэтгvvл зvйн хараат бус байдал төдийлөн хангагдаагvй. Зимбабвейн 90 орчим сэтгvvлч Өмнөд Африк, Их Британи зэрэг улсад дvрвэн гарсан тухай Сэтгvvлчдийг хамгаалах хороо 2005 оны 10-р сард мэдээлсэн юм. Засгийн газрын лиценз, зөвшөөрөлгvй сэтгvvл зvйн vйл ажиллагаа явуулсан тохиолдолд хоёр жил шоронд хорих ял оноох хуулийн төслийг Мугабе өнгөрсөн нэгдvгээр сард баталсан юм.
“Хералд” сонин: http://www.herald.co.zw/inside.aspx?sectid=1622&cat=1.
Зимбабвейн сэтгvvлчдийн холбоо: http://www.zimbabwejournalists.com/story.php?art_id=259&cat=1.
CPJ on Zimbabwe: http://www.cpj.org/attacks05/africa05/zim_05.html.

Сэтгvvлч Жилл Каррол олон улсын шагнал хvртлээ
Америкийн чөлөөт сэтгvvлч Жилл Кэррол барьцаанаас суллагдсан өдрөө Олон Улсын Эмэгтэйчvvдийн хэвлэл мэдээллийн сангаас олгодог Сэтгvvл зvйн эр зоригийн шагналын эзэн боллоо.
Иракийн зэвсэгт этгээдvvд нэгдvгээр сарын долоонд Карролын орчуулагчийг хөнөөгөөд өөрийг нь барьцаалсан юм. Зэвсэгт этгээдvvд Иракт хоригдож байгаа бvх эмэгтэйчvvдийг суллахыг шаарджээ. Кэррол гуравдугаар сарын 30-нд суллагдаад дөрөвдvгээр сарын хоёронд эх орондоо ирсэн байна. Аюул заналыг vл хайхран сэтгvvлчийн мэргэжлийн vvргээ биелvvлж, онцгой гавьяа байгуулсан хvнд энэ шагналыг олгодог аж. Тус сан жил тутам гурван сэтгvvлчид 5000 доллар бvхий энэ шагналыг олгодог бөгөөд Кэррол 2006 оны шагналын эзэн болжээ.
IWMF: http://www.iwmf.org/press/9286.
Christian Science Monitor: http://www.csmonitor.com/2006/0331/p01s01-woiq.html

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151553 
 Энэ сард:11812 
 Өнөөдөр:86 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.