Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.07

Сэтгvvлчийн бичсэнийг аудитын байгууллага нотоллоо

Өнгөрсөн оны арваннэгдvгээр сард “Ийгл” ТВ-ийн сэтгvvлч Г.Батжав Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зvй бусаар зарцуулж байгаа талаар телевизийн цуврал нэвтрvvлэг бэлтгэж байх vедээ халдлагад өртсөн тухай өмнө нь бид мэдээлж байсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэ сэтгvvлч Г.Батжавын хөндсөн асуудлыг ор vндэсгvй гvтгэлэг хэмээн vзэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа “Сэтгvvлч Г.Батжав нэр бvхий хvний захиалгаар хахууль авч зориуд нэр төрд маань халдсан” хэмээн мэдэгдэж байсан. Yvнийг сэтгvvлч Г.Батжав эрс vгvйсгэж тодорхой баримтуудыг гаргаж байсан юм.
Yндэсний аудитын газраас 2005 оны Нийгмийн даатгалын сангийн бvрдvvлэлт, зарцуулалт, нийгмийн даатгалын байгууллагын хөрөнгө оруулалт, vйл ажиллагааны санхvvжилт, удирдлагын vйл ажиллагаа, дотоод хяналтын тогтолцоонд аудитын шалгалт хийжээ. Нийгмийн даатгалын ерөнхий газар дотоод vйл ажиллагаа болон хөрөнгө оруулалтын зардлыг УИХ-аас баталсан 2005 оны нэгдсэн төсвийн тухай хуульд тусгаснаас 2.9 дахин ихээр зарцуулсан нь илэрчээ. Мөн 23 удаагийн 1 тэрбум 223.2 сая төгрөгийн худалдан авалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалт хийлгvйгээр гvйцэтгэгчийг сонгосон байжээ. Yvний зэрэгцээ нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд авсан хөрөнгийн борлуулалтад vр ашигтай байх зарчим баримтлаагvй, нийгмийн даатгалын ажилтнуудын бvтэц, орон тоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхдээ тодорхой журам зааврыг баримтлаагvй зэрэг дутагдлыг илрvvлжээ.
Иймд ажлын хариуцлага алдсан Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцохыг Yндэсний аудитын газраас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад 2006 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зөвлөсөн байна. Харин одоо хэр нь С.Эрдэнэд ямар нэгэн арга хэмжээ аваагvй бөгөөд тэрээр албан тушаалаа хашсан хэвээр байгаа юм.
Yндэсний аудитын газраас Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт хийсэн шалгалт нь сэтгvvлч Г.Батжавын гаргаж тавьсан баримт vнэн болохыг давхар нотолж байна.

Улаанбаатарын монитор, сэтгvvлч Г.Энхбаатар
2006.04.06



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165875 
 Энэ сард:12787 
 Өнөөдөр:54 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.