Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.10

ОНРТ 9-р сарын нэгнээс бvрэн шинэчлэгдсэн хөтөлбөрөөр нэвтрvvлгээ цацна


ОНРТ-ийн ерөнхий захирлыг 1-р сарын 26-нд томилсноос хойш тус телевизийн ажил хэрхэн өрнөж байна вэ? Телевизийн шатаар өгсөхөд 2006 оныг англи хэл эзэмших жил болгон зарласан лоозон хадсан нь нvдэнд шууд тусч байлаа. ОНРТ 4-р сарын 26-аас шинэчилсэн хөтөлбөрөөр нэвтрvvлгээ цацах бөгөөд гадаадын ОНРТ-ийн туршлагыг судалж, судалгааны багтай хамтран ажилласны дvнд тус телевиз 9-р сарын нэгнээс мөн Монголын радио 5-р сарын нэгнээс бvрэн шинэчлэгдсэн программаар нэвтрvvлгээ цацна гэж ОНРТ-ийн Ерөнхий захирал С.Мягмар ярив.
ОНРТ мэдээллийн урсгалыг нээж өгөх, мэдээллийг чөлөөтэй болгох, ард тvмнийг соён гэгээрvvлэх, хөгжөөн цэнгээх гэсэн vндсэн гурван зарчимд тулгуурлан ажиллаж байна. ОНРТ төрөөс өмчөө хvлээн авч, орон тооны дээд хязгаарыг тогтоож, нэвтрvvлгийн бодлогоо ч өөрчилж байна. Санхvvгийн хувьд төр засгаас хараат бус хуулиар зөвшөөрөгдсөн vйл ажиллагаа явуулах, хоцрогдсон техникийг шинэчилж тоон системд шилжихийн тулд хандивлагч орон, төр засгаас нэг удаагийн зээл тусламж авах бодолтой байна.
ОНРТ-ийн Yндэсний Зөвлөл /YЗ/ байгууллагын шинэ тvр бvтцийг баталсан. Шинэ албадын нэг Хvний нөөц хамтын ажиллагааны газар АBU, IJnet зэрэг олон улсын байгууллага, хандивлагч орны сургалтанд боловсон хvчнээ хамруулахад тvлхvv анхааран ажиллах гэнэ. Уран бvтээлчдээ олон улсын тэмцээн уралдаанд хамруулахад англи хэлний мэдлэг зайлшгvй шаардлагатай тул тус газар 2006 оныг англи хэл эзэмших жил болгон зарлажээ. Энэ ажлын хvрээнд 30 хvний хэлний курст суралцах төлбөрийн 50 хувийг байгууллагаас гаргаж байгаа юм. Мөн радиод дөрөвдvгээр сард Шведийн төслөөр “Тоон системийн радио ба мэдээлэл” сэдвээр сургалт явуулж, Монголын мэдээ агентлагт Монголын Хэвлэлийн Хvрээлэнгээс мэргэжилтэн ирж хичээл заажээ.
Юуны тvрvvнд ард тvмэн ОНРТ-ийг хэрхэн ойлгож, ямар нэвтрvvлэг хvсэн хvлээж байгааг тодруулах судалгааг Улаанбаатарын хэмжээнд дараа нь орон даяар хийх гэнэ. “МYРТ олон нийтийнх болсноор хэн дуртай нь vгээ хэлдэг индэр болсон гэж ойлгох хvмvvс байна. Тэгэхлээр улсад бvртгэлтэй 3000 орчим иргэний нийгмийн байгууллагад телевизийн цаг өгөх хэрэг гарна. Энэ бол боломжгvй, харин тэднийг оролцуулсан хэлэлцvvлэг, мэтгэлцээн явуулах боломжтой” гэж С.Мягмар ярив.
Тэрээр цааш ярихдаа, Хэвлэлийн эрх чөлөөг эдлэхийн сацуу хариуцлага гэж юм байх ёстой. Хариуцлагатай, хариуцлагагvй элдэв мэдэгдлийн vр дvнд Монгол улсын нэр хvнд олон улсын тvвшинд унаж, “Авилгачин Монгол” гэсэн брэнд дэлхийд тvгсэн. Ийм брэндийг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бий болгодог. Yvнтэй холбогдуулан хариуцлагатай сэтгvvл зvйг хөгжvvлэх Ёс зvйн дvрэм боловсруулж байгаа гэв.
“ОНРТ-ийн шинэ удирдлага зарим нэг ажил хийж байна. Yvнээс гадна цагаараа хөөж мөнгө олдог “усан” гэгддэг хувийн студиудын нэвтрvvлгийг цөөлсөн нь зөв алхам болсон. Гэхдээ өөр нэг дутагдалтай тал нь байгууллагын бvтцийг ОНРТ-ийн Ерөнхий захирал, дэд захирал нар боловсрууулж, YЗ батлах ёстой атал YЗ тvр бvтэц боловсруулж, баталсан. Энэ нь шууд дээрээс тулгасан ажил vvргийн хуваарь нь давхардсан алба нэгж бvхий бvтэц болсон” гэж ОНРТ-ийн Хяналт маркетингийн албаны дарга Г.Ганбаатар ярив.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1316 
 Нийт хандалт:151553 
 Энэ сард:11812 
 Өнөөдөр:86 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.