Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.18

Хэвлэл, улс төр хоёр тусгаар байж vл чаддаг, хvзvv сээр байж эс чаддаг.

ªнгөрсөн арван жилийн хугацаанд Монголын сэтгvvл зvйд асар их өөрчлөлт гарлаа.
Энэ хугацаанд МАХН ба Ардчилсан хvчин төрийн эрхийг ээлжилж, зарим тохиолдолд хамтран барьж байсан нь сэтгvvл зvйн хөгжилд гvнзгий нөлөөлсөн гэж хэлж болно.
1996-2000 онд засгийн эрх барьсан Ардчилсан хvчнээс сэтгvvл зvйд хандсан хандлага нь хэвлэлийн бvрэн эрх чөлөө олгох сонирхол байсан гэж дvгнэж болно. Хувь хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хvндэтгэж, хэн дуртай нь юу дуртайгаа бичиж байг, шvvмжилж байг, эцсийн эцэст чөлөөт хэвлэл хөгжлийн зөв замаа олохдоо л олно гэсэн байр суурь тэд барьсан нь мэдрэгддэг. Энгийн бөгөөд ойлгомжтой энэхvv романтик vзэл баримтлал нь эх захгvй, ёс зvйгvй, ёс суртахуунгvй, хvмvvнлэг бус байдлыг сэтгvvл зvйд тодорхой хэмжээгээр авчирсан юм.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан бусдын нэр төрд бvдvvлгээр халдах гvтгэн доромжлох, айлган сvрдvvлэх, мэдээлэл наймаалцах зэрэг сөрөг vр дагавар гарч, шар хэвлэлийн хар сvvдэр нөмөрч эхэлсэн нь хэвлэлийн бvрэн эрх чөлөө бий болгох оролдлогыг мухардалд оруулав.
МАХН-аас хэвлэлийн эрх чөлөөнд хандаж буй хандлага нь авторитар маягийн эрх чөлөөг буй болгох сонирхол дээр тулгуурласан нь илт анзаарагддаг. Ялангуяа 2000-2004 оны хооронд энэ нь онцгой хурц тод илрэсэн билээ. Энэ зурвас vед төр засгаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өөрийн хяналтаа тогтоох, сөрөг хvчнээс олон нийтэд нөлөөлөх нөлөөллийг багасгах, зөвшилцлөл мэтгэлцээнээс зайлсхийх, сонгуулийн vр дvнд олж авсан эрх мэдлээ ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчдийг өөрийн эрх ашигт vйлчлvvлэх сонирхол илэрхий давамгайлж байлаа.
Ийнхvv арван жилийн дотор хоёр туйл руу савчсан Монголын сэтгvvл зvй өнөөдөр зэрлэг капитализмын хуулиар урсгалаараа хөгжиж, нэг талд нь тэнцвэртэй, бодитой мэдээлэл өгч аливаа асуудлыг далайцтай, ул суурьтай хөндөх сонирхол бvхий чанартай хэвлэлvvд, нөгөө талд нь олон тvмний сониуч, гэнэн зан дээр тоглож мөнгө олох зорилго бvхий хэвлэлvvд гэсэн хоёр том чиглэлд хуваагдаад байна. Ардчилал эртнээс хөгжсөн орнуудад хэвлэлийн авторитар эрх чөлөөний сул талыг хэдэн зууны өмнө мэдэрч, хэвлэлийн бvрэн эрх чөлөөний онолын учир дутагдлыг ч бас ойлгосон учраас сэтгvvл зvй нь зөв замаар хөгжиж байгааг бид олж харахыг хvссэнгvй юу даа.
Өнөөдөр Монголд хэвлэлийн хариуцлагатай эрх чөлөөг хөгжvvлэх хэрэгтэй байна.
Сэтгvvлчдэд аливаа мэдээллийг чөлөөтэй олж авч, мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг нь хуульчлан баталгаажуулж, нөгөө талдаа сэтгvvлчдийн ёс зvйгээ сахих, мэргэжлийн нэр хvндээ дээдлэх, бахархах vзлийг төлөвшvvлсний vр дvнд хариуцлагатай сэтгvvл зvй хөгждөгийг бусдын туршлага бидэнд нотлон харуулж байна.
Сэтгvvл зvй ингэж хөгжих нөхцөл бvрдээгvй учраас улс төр-бизнесийн бvлэглэл, эрх мэдэлтэй албан тушаалтнууд, мөнгө төгрөгтэй хэн хvн хvртэл сэтгvvлчдийг худалдан авч болдог эд бараа мэтээр сэтгэж, хэдхэн хvний эрх ашигт vйлчилдэг хэвлэлvvд хvртэл бий болоод байна.
Өнөөдөр Монголын улс төр, сэтгvvл зvй хоёрын ашиг сонирхлын тэнцвэр алдагдаж, улс төр нь сэтгvvл зvйгээ дарангуйлах хандлагатай болжээ.
“Хэн төр засгийн эрхийг барьж буйд нь бус, хэн хvчтэй, хөрөнгөтэйд нь биш, гагцхvv vнэнийг олохын төлөө зvтгэх явдал бидний vvрэг. Ерөөсөө чөлөөт хэвлэл байхын утга учир ийм буюу ” гэж би 10 жилийн өмнөх өгvvллээ төгсгөсөн. Одоо ч дахиад л энэ vгээ хэлмээр байна.

“Өнөөдөр” сонины ерөнхий редактор, сэтгvvлч, Кино урлагийн дээд сургуулийн Сэтгvvл зvйн тэнхимийн эрхлэгч Бадам-Очирын Галаарид

Эх сурвалж: Өнөөдөр 2006.04.17

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:169561 
 Энэ сард:14296 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.