Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.18

УИХ-ын гишvvн сонин тараалгахгvй байхыг завдсан нь

Ìонгол Улсын парламентийн гишvvн, хатагтай Д.Арвин руу 2006 оны гуравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө гурав, дөрвөн удаа нэгэн танил нь утасдаж “Таны хувийн амьдралтай холбоотой нийтлэл “Монголчуудын амьдрал” сонинд нийтлэгдэх гэж байна. Та энэ сонинг тараалгахгvй байх талаар яаралтай арга хэмжээ авах нь зvйтэй” гэж зөвлөөд нийтлэлийн агуулгыг нь нэгд нэгэнгvй уншиж өгчээ. Уг нийтлэлд хоёр жилийн өмнө эхнэр нь нас барсан Хэнтий аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан Эрдэнэтөгстэй УИХ-ын гишvvн Д.Арвин хамт амьдарч байна гэж бичжээ. Огт ор vндэсгvй гvтгэн бичсэн энэ нийтлэлд бухимдсан Д.Арвин уг сонинг тараалгахгvйгээр шийдэн өөрийн бие хамгаалагч болон цагдаа нарыг дагуулан “Монгол шуудан”,”Улаанбаатар шуудан” гэх мэт шуудан тvгээх бvх компаниудаар орж “Монголчуудын амьдрал” сонины шинэ дугаарыг хуваарилагдахаас нь өмнө хураан авчээ. “Монгол шуудан” компаний хэвлэл ялган боловсруулах тасгийн ээлжийн ахлагч Д.Оюунцэцэг “Тэр vед бvх сониноо боочихсон байсан учраас дахин задалж бооход хугацаа хэрэгтэй байсан. УИХ-ын гишvvнд энэ байдлыг хэлэхэд өглөө ирээд авъя гэсэн. Тэгээд өглөө нь ирээд 4927 ширхэг сонинг аваад явсан” гэж “Зууны мэдээ” сонины ¹79-д ярилцлага өгөхдөө хэлжээ. Харин УИХ-ын гишvvн Д.Арвин хурааж авсан сониноо 2006 оны гуравдугаар сарын 31-ны өдөр шуудан компаниудад тоо ёсоор нь хvлээлгэж өгсөн байна. Yvнийгээ Д.Арвин тайлбарлахдаа “Тэр vед маш их бухимдсан. Миний тухай сонин хэвлэлvvд янз бvрээр л бичдэг. Тэр бvхнийг би маш их тэвчдэг боловч энэ удаа миний хувийн амьдралд дэндvv эрээ цээргvй халдсан учраас тэвчээр алдагдсан. Тэгээд ч шөнө дунд байсан тул хэнтэй ч зөвлөж асуух боломж байгаагvй. Дараа нь би бодсон л доо. Өөрийнөө эрх ашгийг нэгдvгээрт тавиад бусдын хэргийг хоёрдугаарт vзэх шалтгаан надад байхгvй. Сониноос гадна шуудан компанийн ажил гэж байгаа, тvvнийг хvндэтгэх ёстой гээд хурааж авсан сониноо тоо ёсоор нь шуудан компаниудад хvлээлгэж өгсөн. Харин уг нийтлэлийг олон нийтэд тvгээсэн сонинг шvvхэд өгөөд байгаа” гэж хэллээ.
“Монголчуудын амьдрал” сонины эрхлэгч хэлэхдээ “Сониныг уншигчдын гар дээр очоогvй байхад шvvхэд өгөх нь хэр шударга юм бол доо. Тэр мэдээнд Арвин гишvvний талаар дайрч доромжилсон нэг ч vг, өгvvлбэр байхгvй. УИХ-ын гишvvн бол бvрэн эрхийнхээ дагуу хаана ч ямар ч байгууллагад орох эрхтэй байдаг. Хамгийн гол нь хувийн өмч хөрөнгөнд бvдvvлгээр халдах эрх ямар ч албан тушаалтанд байхгvй” гэлээ.

Улаанбаатарын мониторч, ñýòã¿¿ë÷ Г.Энхбаатар

Монголын сонины холбооноос шаардлага хvргvvлэв

Монголын Сонины Холбооны гишvvн сонин “Монголчуудын амьдрал” сонины 2006 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн ес дэх дугаарт УИХ-ын эрхэм гишvvн Д.Арвин тантай холбоотой “Д.Арвин гишvvн Хэнтий аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга асан эртэй хамт амьдарч байна” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн юм байна.
Гэтэл энэ дугаарыг уншигчдад хvрэхээс өмнө буюу 2006 оны гуравдугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө УИХ-ын гишvvн Д.Арвин та цагдаа болон хамгаалалтын албаны залуусын хамт хvч тvрэмгийлэн “Монгол шуудан” ХХК-иас 4927 ширхэг, “Улаанбаатар шуудан” ХХК-иас 265 ширхэг, “Их Монгол шуудан” ХХК-иас 641 ширхэг, “Скай шуудан”ХХК-иас 74 ширхэг сонин, мөн сонин тvгээдэг “Алтаргана” хэвлэлийн биржээс vvргийн худалдаанд гарах ёстой байсан 1861 сониныг хураан авсан байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөнд бvдvvлгээр халдсан ноцтой явдал төдийгvй Монголын чөлөөт хэвлэлийн тvvхэнд хараар бичигдэн vлдэх анхны тохиолдол боллоо.
УИХ-ын гишvvн Д.Арвин таны энэхvv vйлдэл нь Yндсэн хуулинд заасан хэвлэн нийтлэх эрх, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн гуравдугаар зvйлийн нэг дэх хэсэгт заасан “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрvvлж байгаа зvйлийнхээ төлөө хариуцлага хvлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй” гэсэн заалтыг тус тус зөрчжээ.
Та уг vйлдлээрээ Эрvvгийн хуулийн 146 дугаар зvйлд заасан “Бусдын эд хөрөнгийг булаах”, 263 зугаар зvйлд заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264 дvгээр зvйлд заасан “Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх”, 139 дvгээр зvйлд заасан “Сэтгvvлчийн хуульд нийцсэн vйл ажиллагаанд саад хийх” гэсэн гэмт vйлдлvvдийг хийжээ.
Та энэхvv гэмт vйлдлээ нуун дарагдуулахын тулд маргааш нь бvх сонин шуудангуудад нь буцаан өгсөн байна. Гэсэн ч эрхэм гишvvн та “Ичсэн хvн хvн ална” гэгчийн vлгэрээр “Монголчуудын амьдрал” сониныг ЦЕГ-ын харъяа хэрэг бvртгэх албанд өгч эрvv vvсгvvлэхээр дарамталж байгаа нь тодорхой байна.
Эрхэм гишvvн таны энэхvv vйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулын ашиглаж, хувийн өмчид халдаж, өөрийнхөө батлалцсан Монгол улсын хуулиудыг уландаа гишгэж, чөлөөт хэвлэлийг хаан боогдуулах гэсэн зvй бус vйлдэл гэж бид vзэж байна. Иймд УИХ-ын гишvvн Д.Арвин та нэн даруй цагдаад өгсөн өргөдлөө татан авч, “Монголчуудын амьдрал” сонин болон Монголын нийт чөлөөт хэвлэлvvдээс уучлал гуйхыг шаардаж байна.

Монголын сонины холбоо
2006.4.13

Эх сурвалж: “Өдрийн сонин”2006.04.14

“Монголчуудын амьдрал” сонинд

Хvлцэл өчих тухай
УИХ-ын гишvvн Д.Арвин нь 2006 оны гуравдугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө “Монгол шуудан”, “Улаанбаатар шуудан”, “Их Монгол шуудан”, “Скай шуудан”ХХК-уудын гадны хvн нэвтрэхийг vл зөвшөөрдөг ажлын байранд цагдаа болон хамгаалалтын албаны залуусын хамт орж ирэн бэлтгэн савласан шууданг задлан “Монголчуудын амьдрал” сонины 09 дэх дугаарыг УИХ-гишvvний vнэмлэхийг vзvvлэн хураан авч явсан билээ. Тэрбээр “Монгол шуудан”ХХК-аас 4927 ширхэг, “Улаанбаатар шуудан” ХХК-аас 265 ширхэг, “Их Монгол шуудан” ХХК-аас 641 ширхэг, “Скай шуудан” ХХК-аас 74 ширхэг сониныг хураан аваад нэг хоногийн дараа тоо ёсоор нь буцааж өгсөн. УИХ гишvvн Д.Арвин нь Монгол Улсын Yндсэн хуулийн 16 дугаар зvйлийн 16.3 дахь хэсэгт”… хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно…”, 16 дугаар зvйлийн 16.13 дахь хэсэгт” …халдашгvй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан vндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно…16 дугаар зvйлийн 16.16 дахь хэсэгт…итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй…”, УИХ-ын гишvvний эрх зvйн байдлын тухай хуулийн наймдугаар зvйлийн 8.7 дахь хэсэгт”… хууль болон УИХ-ын гишvvний нэр төрд харш зvйл хийхгvй байх”, 9 дvгээр зvйлийн 9.5 дахь хэсэгт”…УИХ-ын гишvvний нэр буюу эрх мэдлээ ашиглан…давуу эрх эдлэн…vйл ажиллагаа явуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчин, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зvйлийн 25.2.4 дэх хэсэгт”…харилцаа холбооны сvлжээгээр дамжиж буй бvх төрлийн мэдээ мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах”, 25 дугаар зvйлийн 25.2.6 дахь хэсэгт”…хууль тогтоомжид зааснаас бусад vед харилцаа холбооны vйлчилгээг зогсоохгvй байх…”, Шуудангийн тухай хуулийн 5 дугаар зvйлийн 5.1.4 дэх хэсэгт” …шуудангийн илгээмжийг саадгvй чөлөөтэй илгээх…”, 5 дугаар зvйлийн 5.1.5-д”… vйлчлvvлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах…”, 16 дугаар зvйлийн 16.4.3 дахь хэсэг”…хуульд зааснаас бусад нөхцөлд шуудангийн vйлчилгээг vл зогсоох…”, 24 дvгээр зvйлийн 24.2 дахь хэсэгт”…зохих зөвшөөрөлгvй задлах..” гэж заасан шуудангийн байгууллагын хуулиар хvлээсэн vvрэгт санаатайгаар халдсан, хууль бус ажиллагаа явууллаа.
Иймд танай “Монголчуудын амьдрал” сонины нийт уншигчдаас манай шуудангууд хvлцэл өчиж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна.
Бид УИХ-ын гишvvн Д.Арвин гишvvний энэхvv vйлдлийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж хариуг та бvхэнд хvргэх болно.
“Монгол шуудан” ХХК-ийн Ерөнхий захирал Огт
“Улаанбаатар шуудан”ХХК-ийн Гvйцэтгэх захирал Д.Билгvvнзул
“Их Монгол шуудан” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Батсvх
“Скай шуудан” ХХК-ийн Гvйцэтгэх захирал Тамара

Эх сурвалж: Өнөөдөр 2006.04.17



Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:156151 
 Энэ сард:12669 
 Өнөөдөр:69 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.