Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.21

“Нэр төр, гvтгэлэг. Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь. Мэдээлэл олж авах нь” сэдэвт семинар боллоо

Монголын Yндэсний Олон Нийтийн Радио Телевизийн мэдээллийн төвд дөрөвдvгээр сарын 20-нд “Нэр төр, гvтгэлэг. Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь. Мэдээлэл олж авах нь” сэдэвт семинар боллоо. Уг семинарт радио, телевизèéí 20 орчим ажилтан оролцож, Их Британийн олон нийтийн Би-Би-Си радио, телевизийн орос хэлний нэвтрvvлгийн найруулагч Роза Кудабаеватай санал солилцов. Тvvний семинарын vеэр танилцуулсан илтгэлийг дор танилцуулж байна. Энэхvv материалыг зохиогчийн зөвшөөрөлгvй авч ашиглахыг хориглоно.

Ямар тохиолдолд нэр төр гvтгэлгийн асуудал сөхөн тавигддаг вэ?
Дор дурдсан vр дагавар vvссэн тохиолдолд тухайн хvний нэр төр гутаагдсан/ гvтгvvлсэн/ гэж vзэж болно:
- Тухайн хvн бусдын жигшил зэвvvцлийг төрvvлж, элэг доог болсон бол
- Тухайн эрэгтэй /эмэгтэйгээс бусад хvмvvс дөлж зугтаан, зай барьдаг болсон бол
- Нэр төрөө эрхэмлэдэг хvмvvсийн өмнө тухайн хvний нэр хvнд унасан бол
- Тухайн эрэгтэй /эмэгтэйн нэр төр ажлын газартаа унаж ажил мэргэжлийн хувьд дорд vзэгддэг болсон бол
Лорд Ордингтоны нэр төрийг гутаан доромжилсон нийтлэлийн улмаас дэгдсэн дуулиант хэргийн талаар өгvvлнэ. Дайны дараа аюулгvй газар илгээхээр Холбоотнуудтай тохиролцсон Иосиф Броз Титогийн эсрэг тэмцэж байсан югославын зэвсэгт тэмцэгчид болон оросын мянга мянган казахуудын хувь заяанд Лорд Ордингтон дэлхийн хоёрдугаар дайны vед холбоотой байсан тухай бичсэн байжээ. Гэвч тэмцэгчид,тэдний гэр бvлийнхнийг vхэл хvлээж байсан эх орон луу нь илгээсэн байна. Уг нийтлэлийн зохиогчийн нэг болох Оросын тvvхч Н.Толстой, Лорд Ордингтоныг дээрх хvмvvсийг гарцаагvй vхэл рvv нь илгээсэн явдалд дам холбоотой хэмээн буруутгасан байв. Энэхvv тохиолдолд санаатайгаар нэр төрийг нь гутаан доромжилсон шинж илт байсан тул Лорд Ордингтон шvvхэд хандан ялалт байгуулж нэр төрийг нь гутаасны төлөө маш их хэмжээний мөнгө буюу хагас сая фунт стерлингийн нөхөн төлбөр авчээ.
Тайлбар, нийтлэлийн далд утга
Зарим тохиолдолд гvтгэлэг санаатай бус харин санамсаргvй далд утгаараа доромжилсон мэт ойлгогдох нь бий. Хэн нэгэн хvнийг баривчилж байгааг телевизийн нэвтрvvлэгээр харуулах нь дvрс бичлэгээр тухайн хvнийг буруутай гэдгийг нотлосон эсвэл гэмт хэрэг vйлдсэнийг батласан мэт харагдуулна. Баривчлагдсан хvн эцэстээ буруугvй болох нь нотлогдвол тухайн нэвтрvvлгийн зохиогчийг нэр төр гутаасан хэргээр эргээд буруутгаж болох юм. Ийм тохиолдолд баривчлагдсан хvн буруугvй болохыг тайлбарлах замаар хvндрэлтэй асуудлаас зайлсхийж болох юм.
(Хэн нэгэн хvнийг баривчилж буй дvрс vзvvлнэ. Дvрс дээр царай нь тодхон харагдана. Баривчлагдсан хvн гэм буруутай нь хожмоо нотлогдоогvй тохиолдолд шvvхэд хандах эрхтэй бөгөөд учир нь баривчилж байгаа дvрсийг харсан жирийн иргэд тухайн хvнийг гэмт хэрэг vйлдсэн гэсэн дvгнэлт хийж болох юм. Гэвч энэ тохиолдолд нэр төр гvтгэлгийн талаар ярих аргагvй бөгөөд тухайн хvний хэрэг шvvхээр шийдэгдэж гэм буруутай нь нотлогдсоны дараа дvрс бичлэгийг vзvvлсэн байна.
Нисэх онгоц булаасан хэрэг гарах зарим тохиолдолд агаарын тээврийн пvvсийн ажилтнууд өөрсдөө онгоцонд зэвсэг зөөж оруулсан талаар бас нэгэн мэдээ vзvvлэх vед дvрс бичлэгийн фон дээр British Airways агаарын тээврийн пvvсийн нэр хаяг хэд хэдэн удаа тод харагдана. Дvрс бичлэгийн цаад фон дээр харагдсан дvрсийг харсан vзэгчид өөрийн эрхгvй тухайн агаарын тээврийн пvvсийг хэрэг явдалд холбоотой мэтээр ойлгоно. Аз болоход нэвтрvvлгийн найруулагч хөтлөгч нар буруу ойлголт төрvvлж болзошгvйг дор нь анзаарч нисэх онгоцонд зэвсэг зөөж оруулсан, нисэх онгоц булаасан хэрэгт тухайн агаарын тээврийн пvvс ямар ч холбоогvй болохыг шууд мэдэгдэнэ.
Хэн шvvхэд хандаж болох вэ?
- Тухайн бие хvн
- Нийтлэлийн улмаас бизнэсийн нэр хvндэд хохирол учруулсан гэж vзсэн пvvс корпораци шvvхэд хандаж болно.
“Танд дуулгах хошин мэдээ надад бий бил vv” хэмээх Би Би Сигийн хошин шогийн нэвтрvvлгийг бэлдэх явцад сансрын олон удаа ашиглах оросын “Мир” станцын ашиглалтын хугацаа дуусахад тvvнийг эцэстээ далай ёроолд живэх хувь тавилан хvлээж байгаа хошин тайлбар унших байв. Нэвтрvvлгийн хөтлөгч Ян Хислоп Британийн Барратс пvvсийн барьдаг байшинг сансрын станцтай зvйрлэн хошигноно. Гэвч эцэстээ Барратс пvvсийнхэн нэр төрд халдсан vйлдэл гэж vзэж болзошгvй учраас Би Би Сигийн хуульчид нэвтрvvлгийн хошин тайлбарыг хасахыг зөвлөжээ.
Ерөнхий дvгнэлт гаргах нь аюултай юу?
Хэрвээ та манай ихэнх шvvгчид ажилдаа vнэн сэтгэлээсээ ханддаггvй гэж дvгнэлт өгсөн маягтай ерөнхий зvйл ярьсан тохиолдолд хэн нэгэн хvн таньтай нэр төр гутаалаа гэж заргалдах нь юу л бол. Харин тодорхой бvлэг хvнийг буруутгах аваас тэдний хэн нэгэн нь таныг шvvхэд өгч магадгvй.
Англид, Банбери дvvргийн цагдаагийн хэсэгт эхнэр нь хvчиндvvлсэн тухай хэн нэгэн батлан ярьсан нийтлэлийн талаар vзvvлнэ). Энэхvv мэдэгдэл бvхий нийтлэл хэвлэгдсэний дараа тухайн дvvргийн цагдаагийн хэсгийн арван ажилтан шvvхэд хандаж нэр төрөө сэргээлгэсэн байна.
Хэн нэгний гvтгэн доромжилсон байж болох vгийг баталгаажуулсан аятай давтан хэлэх нь аюултай юу?
Хэн нэгэн хvний өмнө нь хэлсэн гvтгэж доромжилсон байж болох vгийг давтан хэлэх нь мөн хууль зөрчсөн vйлдэл болдог. Жишээ нь сэтгvvлч талбайн дээр теннис тоглож байгаа тамирчныг харуулаад “Тамирчин хар тамхи хэрэглэдэг гэж дасгалжуулагч нь хэлж байгаа юм” гэж хэлнэ. Хvний буруутгаж хэлсэн vгийн давтан хэлснээр сэтгvvлч өөрөө нэр төр гvтгэлгийн хэрэгт буруутана.
Гvтгэлгийн хэрэгт буруутахаас яаж зайлсхийх вэ?
- Өөрийгөө зөвтгөх нь
Энэ тохиолдолд Таны хэлсэн vг хvмvvсийн таалалд нийцээгvй ч гэлээ шvvхийн өмнө өөрийгөө зөвтгөх гарцаагvй баримт танд байгаа бол буруугvй болохоо нотлох хэрэгтэй гэсэн vг. Өөрөөр хэлбэл та өөрийнхөө зөвийг баталж чадна. –
Yнэн зөв тайлбар
Олон нийтийн эрх ашгийн төлөө vнэн зөв тайлбар хийсэн бол энэ нь таныг нэр төр гvтгэлгийн хэрэгт буруутахаас хамгаалж болох юм.
- Давуу эрх
Олон нийтийн эрх ашгийн төлөө бол нэр төр гvтгэлгийн хэрэгт буруутахаас огтхон ч эмээх хэрэггvй ба энэ нөхцөлд vг хэлэх эрх чөлөө хуулиар бvрэн нээлттэй байдаг. Британийн Парламентын Доод танхим 1689 оноос хойш гишvvддээ парламентын танхим дотор хvссэн зvйлээ дураараа ярьж болохыг баталгаажуулсан хууль гаргасан байна. Доод танхимын гишvvд хурлын байранд vг хэлэх эрх чөлөөг бvрэн утгаар нь эдлэхийг зөвшөөрсөн уг явдлыг давуу эрх гэж нэрлэнэ.
Энэ нь шvvхийн өмнө нотлох хэрэгцээтэй баримт материал байхгvй ч гэлээ гишvvд чухал асуудлыг хөндөн тавьж чөлөөтэй хэлэлцэж болно гэсэн vг юм. Харин Доод танхимын байрнаас өөр газар хэн нэгнийг буруутган хэлэлцвээс парламентын гишvvдийг хуулиар хамгаалах боломжгvй болдог. Тэдний хэлсэн vгийг жирийн иргэдийн адил шvvн хэлэлцэнэ.
Парламентын гишvvний хурлын танхимд хэлсэн гvтгэн доромжилсон аястай vг хэллэгийг сэтгvvлч хэрэглэсэн бол дээр дурдсан мэргэжлийн давуу эрхийн дагуу хуулиар хамгаална. Харин парламентын гишvvний хурлын танхимаас гадуур хэлсэн vгийг давтан хэрэглэсэн бол сэтгvvлч уг давуу эрхийн дагуу хамгаалуулж чадахгvй.
Шvvх хурал олон нийтэд нээлттэй, сэтгvvлч ямарваа нэгэн далд санаа агуулаагvй, болсон явдлыг нэмэр хачиргvй vнэн зөв дамжуулж бол олон нийтийн арга хэмжээ, арбитрийн шvvх болон бусад шvvн таслах ажиллагааг шууд дамжуулж байгаа vед сэтгvvлч мөн дээр дурдсан давуу эрхийг эдлэнэ.
Миний бэлтгэсэн нэвтрvvлэг эфирт яваад гvтгэлэгийн хэрэгт холбогдсон жишээнээс .
2004 оны 10-р сард манай нэвтрvvлэгт хагас цагаар ажилладаг сурвалжлагч нарын нэг болох Москва дахь сурвалжлагч Тимур Барки Хойд Кавказын Бvгд Найрамдах Улсын /ОХУ-ын бvрэлдхvvнд багтдаг/ нийслэлд эсэргvvцлийн жагсаал болж буй талаар мэдээлсэн юм. Карачаево-Черкесид долоон бизнесмен залуу нэг зэрэг алга болсон өдрөөс эсэргvvцлийн жагсаал эхэлжээ. Ерөнхийлөгчийн хvргэн залуусын vхэлд буруутай гэж алга болсон залуусын төрөл төрөгсөд мэдэгдсэн байна. Ерөнхийлөгчийн гэр бvл энэ хэрэгт оролцсон болохыг нотлон ярьж байгаа алга болсон залуусын нэгний хамаатны яриаг манай сурвалжлагч бичиж нэвтрvvлэгтээ оруулсан байв. / Хожмоо тус улсын ерөнхийлөгч хvргэнээсээ зай барьж охин нь нөхрөөсөө салж байгаа гэж мэдэгдсэн юм./ Гэлээ ч тухайн өдрийн эфирын найруулагчТимур Баркийн ирvvлсэн нэвтрvvлгийг гаргах зөвшөөрөл өгсөн байлаа. Уг нэвтрvvлгээс болж хэн нэгэн хvн биднийг шvvхэд өгөөгvй ч гэлээ Захиргааны зөвлөл нэвтрvvлгийн редакторыг маш хатуу шийтгэж мөн Тимур Баркийг хагас жил ажлаас нь тvтгэлзvvлсэн билээ.
Практик дасгал.
Сая сонссон мэдээллийг жишээ болгон өөрсдийн нөхцөлд тохируулан ажиллах гээд vзье. Казахстанд саяхан болж өнгөрсөн нэр төр гvтгэлгийн хэрэг дээр анализ хийцгээе. .
Энэ оны хоёрдугаар сард, Казахстанд сөрөг хvчний тэргvvн Мэдээллийн сайд асан Алтынбек Сарсенбаевын амийг хөнөөсөн юм. Жолооч, бие хамгаалагч нь ч мөн хамт буудуулсан юм.
Ерөнхийлөгчийн хvрээлэлийн хvмvvс энэ аллагад оролцсон байж болзошгvй талаар сөрөг хvчний хэд хэдэн сонин таамаг дэвшvvлэн бичжээ.
Ингэхлээр, Энэхvv аллагад ерөнхийлөгчийн хvргэн, гадаад хэргийн яамны орлогч сайдаар ажиллаж буй Рахат Алиев холбоотой талаар мэдээлэл бий гэж хуучин Улсыг аюулаас хамгаалах албаны ажилтан асан нэгэн хvн таньд ярилцлага өгөхөөр хvсэлт тавибал та сэтгvvлч хvний хувьд ямар алхам хийх вэ?
Та энэ ярилцлагаа нийтлvvлэх vv ? Нийтлvvлэхгvй бол яагаад ? Хэрвээ нийтлvvлэх бол ямар байдлаар?
Чөлөөт ярилцлага.
Yнэн хэрэгтээ, сөрөг хvчний “Айна плюс сонин” Улсын аюулаас хамгаалах албаны чөлөөнд гарсан хурандаа Арат Нарманбетовтой хийсэн хоёр ч ярилцлагыг нийтэлсэн юм. Алтынбек Сарсенбаев тvvний жолооч, бие хамгаалагч нарыг хөнөөсөн хэрэгт ерөнхийлөгч Назарбаевын хvргэн Рахат Алиев холбоотой талаар баттай мэдээлэл өөрт нь байгаа тухай ноён Нарманбетов ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.
Ярилцлага нийтлэгдсэний дараа Рахат Алиевын зvгээс тэр дор нь ямарваа нэгэн няцаалт vзvvлээгvй юм. Хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрvvлгээ цацдаг манай “ Өглөөний цаг” нэвтрvvлэг Казахстаны улс төр судлаач Досым Сатпаевыг нэвтрvvлэгтээ урьж ярилцсан билээ. Чөлөөнд гарсан хурандаа Нарманбетовын ярьсан зvйлийг давтан хэлэх эрх бидэнд байгаагvй. Гэхдээ ярилцлагаа эхлэхээс өмнө бид дуулиант аллагын хэрэгт ерөнхийлөгчийн маш ойр дотнын хvмvvс холбоотой байж болзошгvй талаар сөрөг хvчний хэд хэдэн хэвлэлд мэдэгдэл гарсан тухай дурдсан. Нэр төрийг нь гутаасан гэж vзэж болох энэхvv мэдэгдэлд эрх баригчид яагаад няцаалт өгөхгvй байгаа тухай бид улс төр судлаачаас асуусан юм. Улс төр судлаач ч мөн аливаа нэг хvний нэр усыг дурдалгvйгээр, тус улсад улс төрийн хямрал нvvрлээд байгаа, хямралт байдал намжсаны дараа нэр бvхий хvмvvс шvvхэд хандана биз дээ гэж хариулсан юм.
Хэрэг явдал тvvний хэлснээр өрнөсөн. Рахат Алиев нэр төрийг нь гутаасан хэргээр хурандаа Нарманбетовыг шvvхэд өгсөн юм. Алиевын шvvхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг сонинд нийтэлсэн. Арат Нарманбетов мөн энэ сонинд өгсөн ярилцлагадаа шvvх хурал 4-р сарын 7-нд хуралдана гэж хэлсэн байв. Тэрээр эрvvл мэндийн байдлаас шалтгаалан шvvх хурлыг хойшлуулах хvсэлт тавих тухайгаа ярилцлагадаа дурдсан байв. Арат Нарманбетов хvний нэр төрд халдаагvй гэдэгтээ урьдын адил итгэлтэй хэвээр байлаа.


















Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.