Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.21

Сайдад ирсэн захидлыг хvртэл хvссэн хvн бvр уншиж болно

Ч.Чойсамба, МУИС-ийн багш, сэтгvvл зvйн доктор

Шведийн ХМХ-vvдийн vйл ажиллагаатай танилцахаар явж байхдаа би манай мэдээллийн хэрэгслvvдээс хэр хол тасарсан бол гэж бодож байлаа. Учир нь аль 1766 онд Шведийн риксдаг (парламент) Хэвлэлийн эрх чөлөөний хууль баталсан, харин манайд дөнгөж 1998 онд батлагдсан гээд бодохоор яасан их хоцорсон нь ойлгомжтой. Дашрамд хэлэхэд Шведийн риксдагийн баталсан тэр хууль дэлхийд анхных байжээ. Тэртээ 18-р зуунд ийм агуу хууль санаачилж батлуулсан тэр ард тvмний эрх чөлөөг дээдэлсэн оюун сэтгэлгээг vнэхээр гайхан биширмээр.
Бид Шведийн радио, Шведийн гадаад явдлын яам, Хэвлэлийн омбудсмен, Сэтгvvлчдийн холбоо, «Svenska dagbladet» сонины редакциар орсон юм.
Шведийн радиогийн мэдээний албаны дарга Штаффан Соннинг байгууллагынхаа өдөр тутмын vйл ажиллагаатай танилцуулахдаа: «Манай ерөнхий сайд Улоф Пальме 1996 онд алагдахад Шведийн ралиогийн эфирийн цаг дууссан байсан юм. Харин 24 цагаар ажилладаг ВВС энэ тухай мэдээлж байлаа. Ерөнхий сайд нь алагдчихсан тухай мэдээг манай иргэд гадаадын мэдээллийн хэрэгслээс авсан нь Шведийн сэтгvvлчид бидний хувьд мэргэжлийн том цохилт болсон юм. Тэр явдлаас хойш сэтгvvлчид бид амрах эрхгvйгээ ойлгож, 24 цагийн турш нэвтрvvлгээ цацдаг болсон» гэж ярьж байлаа. Цааш нь Соннинг: «Манайд хаалттай мэдээлэл гэж vгvй. Сайдад ирсэн захидлыг хvртэл хvссэн хvн бvр уншиж болно. Сэтгvvлч бол их хариуцлагатай ажил. Хяналтын аливаа хэлбэр vгvй учир бvх хариуцлагыг редактор хvлээнэ. Мэдээний албаны дарга учир бие дааж шийдвэр гаргах тохиолдол их. Хамгийн хvндрэлтэй асуудал бол нэвтрvvлэгт хvний нэрийг дурдах эсэх асуудал юм. Тухайлбал: хэн нэг иргэн архи уугаад эхнэрээ зодсон бол бид нэрийг нь дурдах ёсгvй. Хэрэв улс төрч бол эргэлзэж тээнэгэлзэлгvй дурдана шvv. Учир нь дараагийн сонгуулиар сонгогчид зөв сонголт хийх хэрэгтэй» гэж ярьсан нь таалагдсан юм.
Шведэд сэтгvvлчид бусад албан хаагчдаас харьцангvй өндөр цалин авдаг аж. Багш хvний сарын цалин 20-22 мянган крон (1 доллар=7,6 крон) байхад сэтгvvлч 25 мянган кроноос дээш цалин авдаг байна.
Өдгөө Шведийн радио манай улсад төсөл хэрэгжvvлж буй бөгөөд Монголын радиог олон нийтийнх болгох тал дээр зааварлаж, тусалж байна.
Бидний орсон дараагийн газар бол Шведийн гадаад явдлын яам байлаа. ГЯЯ-ны ХМА нь Шведэд ажиллаж буй гадаадын суурин сэтгvvлчдэд vйлчлэх, урилгаар буюу тvр хугацагаар ирсэн гадаадын сэтгvvлчдэд vйлчлэх гэсэн хоёр vндсэн чиглэлтэй аж. Тус улсад гадаадын 200 гаруй сэтгvvлч байдгийн дийлэнх нь нийслэл Стокгольмд байдаг. Гадаадын сэтгvvлч улиралд 3 материал гаргах vvрэгтэй. «Харин ГЯЯ тэдний vйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, зааварчилж зөвлөдөггvй» гэж тус яамны Ази, Номхон далайн бvсийн хэлтсийн дарга Андерс Бауэр онцолсон юм. ГЯЯ гадаадын сэтгvvлчид ая тухтай ажиллах тал дээр анхаарч, тэднийг шаардлагатай бvхий л зvйлээр хангадаг байна.
Хэвлэлийн маргааныг таслан шийдвэрлэдэг Хэвлэлийн омбудсмен 1916 онд байгуулагдсан бөгөөд мөн л энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг дэлхийн анхны байгууллага юм. Энэхvv байгууллага нь шvvгч, сэтгvvлч, хуульч, лам, багш, эрдэмтэн, эм зvйч зэрэг нийгмийн төлөөллийн олон гишvvн багтсан зөвлөлтэй. Нийтлэл, нэвтрvvлэгтэй холбоотой аливаа гомдол, саналыг Хэвлэлийн омбудсмен хvлээн авах бөгөөд энэ асуудлаар тодорхой шийдвэр гаргана. Хэрэв гомдол гаргагч шийдвэрийг vл зөвшөөрвөл дараагийн шат болох Хэвлэлийн консулд хандах эрхтэй юм. Аль нэг ХМХ-ийг буруутай гэж Хэвлэлийн омбудсмен ч, Хэвлэлийн консул ч vзвэл тухайн редакци, студи 25 мянга хvртэл кроны торгууль төлнө. Гэхдээ хэн нэг хvн, ялангуяа улс төрч хэвлэлтэй заргалдвал ялна гэж барагтай л vгvй, дээр нь гомдол гаргасныхаа хариуд бөөн мөнгө төлдөг. Тиймээс Шведэд ХМХ шvvхэд дуудагдах нь маш ховор. Хэвлэлийн омбудсмен жилд 400 орчим гомдол хvлээн авдаг. Хvний төрөлх эрх, эрх чөлөөг дээдэлдэг энэ орны хувьд энэ нь их тоо мэт надад санагдсан юм. Харин хамт яваа хvмvvс маань: «9 сая хvнтэй орны хувьд цөөн байна» гэсэн. «Гомдол гаргагч гол төлөв миний нэр дурдагджээ, эсвэл бодит бус мэдээлэл гарчээ, мөн шvvмжлэл vндэслэлгvй байна гэсэн шалтгаанаар Хэвлэлийн омбудсменд ханддаг» гэж Хэвлэлийн омбудсмений гишvvн Керсти Розен ярьсан юм.
Биднийг Шведийн сэтгvvлчдийн холбоогоор ороход дэд ерөнхийлөгч Арне Кёниг их л бодлогоширсон язтай угтлаа. Тэрээр шууд л: «Манай томоохон сонины нэг “Expressen”-ий өчигдрийн дугаарт маш ноцтой нийтлэл гарчээ. Энэ бол хvчингийн хэрэгт сэрдэгдсэн Никлас Линдгрен гэдэг 33 настай залууг баривчилсан тухай мэдээлэл юм. Тvvний найз нөхөд, хөршvvдээс нь хvртэл ярилцлага авчихаж. Энэ бол сэтгvvлчийн ёс зvйн зарчмын ноцтой зөрчил юм. Учир нь гэмт хэрэг vйлдсэн нь шvvхээр тогтоогдоогvй байхад ямар ч хvнийг ялтан мэтээр бичиж болохгvй. Бусад хэвлэл “Expressen”-ий араас орохгvй гэх баталгаа алга. Бид тус сонины ерөнхий эрхлэгчтэй уулзаж ярилцсан. Тэрээр бидэнд ашиг орлого хэрэгтэй шvv дээ гэж өөрийгөө зөвтгөж байсан юм» гэлээ. Сэтгvvлч хэнийг ч юу ч гэж бичиж болдог орноос ирсэн, vvнд бараг дөжрөөд байгаа миний хувьд ноён Кёниг санаашрах, бодлогошрох нь ойлгомжгvй санагдаж байлаа. Шведийн сэтгvvлчдийн холбоо аль 1901 оны 10-р сарын 21-нд vндэслэгдсэн бөгөөд өдгөө 18 мянган гишvvнтэй. Тус холбооны хувьд хамгийн тулгамдсан асуудал бол ажил олгогчидтой ойрмогхон хийх гэрээ байлаа. Холбоо нь сэтгvvлчдээ төлөөлж ХМХ-ийн эзэдтэй цалингийн хамгийн доод хязгаарыг тогтоож гэрээ байгуулах юм. Кёниг : «Сvvлийн vед сэтгvvлч бидний эрхийг хязгаарлах нь нэмэгдээд байна. Терроризмтай тэмцэх ажлын хvрээнд бидний утсан яриаг чагнах, е-мэйлийг шалгана. Европын холбоонд нэгдэн орсноос хойш урьд нээлттэй байсан зарим зvйл хаалттай боллоо. Бидэнд хийх зvйл их байна» гэж эцэст нь ярьлаа.
«Svenska dagbladet» бол 125 жилийн тvvхтэй, 170 сэтгvvлч ажилладаг, Шведийн хоёр дахь том хэвлэл (“Dagens Nyheter”-ын удаах) юм. 7 хоногт 4 сая хувиар тvгдэг тус сонин 5 жилийн өмнө таблоид болсон ч уншигчдаа алдаагvй байна. Ер нь Швед дэлхийн хамгийн «хэвлэлсэг» орны нэг билээ. Тус сонины гадаад мэдээллийн албаны редактор Ларс Рюдинг: «20-30 мянган оршин суугчтай жижигхэн хотхонд ч гэсэн өдөр тутмын 2-3 сонин гарч байдаг. 1000 хvнд ногдох сониныхоо тоогоор (670 гаруй) дэлхийд мөн л толгой цохино. Аливаа хэвлэлийн нийтлэлийн бодлого vнэн бодит мэдээлэл, хvний эрхийг хvндэтгэх vзэл дээр тулгуурлана» гэж бахархалтай нь аргагvй хуучилсан юм.
Yнэхээр ч Швед хэвлэл мэдээллийн салбарт хvрсэн амжилтаараа бахархах зvйл ихтэй санагдсан билээ.
Хэзээ манай хэвлэл Шведийнхтэй адил төвшинд хvрэх бол гэсэн бодол надаас салаагvй юм. Yvний тулд нийгэм маань Шведийн төвшинд хvрсэн байх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид ч гэсэн тэр сонин сэтгvvлчийн ёс зvйн зарчмыг зөрччихжээ гэж гайхширч, бас санааширч сууна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:164071 
 Энэ сард:13185 
 Өнөөдөр:55 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.