Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.21

ЦАС БУДАРСАН СТОКГОЛЬМД ЗОРЧСОН

Миний нэр Энхболдын Болорчулуун. Би Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишvvн өмгөөлөгч, хууль зvйн “Сувд” товчооны захиралын ажилтай. Өмгөөлөл, хууль зvйн vйлчилгээ эр¬хэлснээс хойш хvний язгуур эрх болох vг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон нийгэмд чу¬хал байр суурь эзэлдэг хэвлэл мэдээллийн салбарт мэргэшиж ажиллахыг хичээсэн бөгөөд бага ч гэсэн хугацаанд тодорхой зорилготой ажилласны vр дvнд “Глоб Интернэшнл” төрийн бус бай¬гууллагын дэмжлэгтэйгээр умард зvгийн орон Швед Улсад зорчих боломж олдсон юм.
Аялалыг маань Шведийн Засгийн газар, бvр тодруулбал гадаад улсуудад хvмvvнлэгийн бо¬лон хөгжлийн дэмжлэг vзvvлэх зорилготой Шведийн Институт байгууллага зохион байгуул¬сан. Зорилго нь тухайн улсад vзэл бодлоо илэрхийлэх эрх болон хэвлэл мэдээлэлийн орчны хөгж¬сөн байдлыг судлах, өөрийн орондоо хийх өөрчлөлтөд хэрэгцээтэй мэдээлэл цуглуулахад ор¬шиж байсан.

Нэг. Стокгольмын тухай

Бvтээн байгуулсан, тvvнийгээ хадгалж хамгаалж, улам сайжруулж ирсэн онцлогоороо Шве¬дийн нийслэл Стокгольм хот байх гэсэн бодол надад төрсөн. Иргэд нь хэдийгээр дайн ту¬лаан бо¬лоогvй гэж тайлбарлаж байгаа ч хvний сэтгэл гарган бvтээсэн, байгуулсан хотоо тэр чи¬гээр нь хадгалах нь тухайн хvмvvсийн ухамсарыг илэрхийлж байгаа хvчин зvйл гэхээс өөр аргагvй. Аливаа зvйлийг бvтээх нь нэгэн гайхамшиг болохоос гадна тvvнийг байгаагаар нь хад¬галж ирээдvйдээ vлдээх нь бас нэгэн бахархал болохыг олж харлаа.
Хотын иргэдийг харахад онцлог нь бvгд тэгш эрхтэй, өөр бусдаасаа онцгойлж ялгарах нь бага байсан. Өөрөөр хэлбэл, хvний эрхийг адил тэгш олгож, эдлvvлж чадсан байлаа.
Олж мэдсэнээр бол, тэд хvн юм чинь санаа зовох зvйлтэй байдаг ч хамгийн гол нь төрөөс нь иргэддээ амьдрах орон сууцыг нь олгоод, тэд зөвхөн ашиглалтын зардлаа төлөөд л амьдар¬даг нь сэтгэл амар байх нэгэн нөхцөл болсон байна. Тvvнчлэн нийгэм нь бvхий л салбартаа то¬дор¬хой стандартад орж, тэрхvv нөхцөл хангагдаж л байвал дутагдах зvйлгvй, хөгжил хэ¬вийн явагддаг юм байна гэсэн бодол төрсөн.
Тvvхэн цаг vед болсон бодит зvйлийг баяжуулж, тvvнийг байгаагаар нь нийтэд дэлгэн ха¬руу¬лах нь өөрөө мөнгө олох боломж, баялаг гэдгийг нотолсон зvйл бол 1628 онд шинээр бvтээгдээд, эргээсээ холдолгvй тэнгисийн ёроолд живсэн “Васа” хэмээх хөлөг онгоцны vзмэр юм. Энэ зvйл бол тухайн цаг мөчид бvтээсэн нэгэн усан онгоц хэдий ч vзмэр болгосон зvйл нь тvvнийг бvтээсэн ур чадвар, тохиолдсон vйл явдал, ийнхvv vзмэр болгохоор хийсэн бvтээлч vйл ажиллагаа, цуглуулсан эд зvйл, сонирхолтой vзэсгэлэн болгосон шийдэл нь өнөөдөр би¬дэнд нэгийг өгvvлэхvйц жишээ гэж бодсон.
Энэ мэтчилэн хэлж болох олон зvйл эртний Стокгольмд байсан ч vvгээр өндөрлөж, аялалын vндсэн зорилготойгоо нийцvvлэн сэтгэгдэлээ хуваалцая.

Хоёр. Хэвлэл мэдээллийн орчин

Одоогоос 240 жилийн өмнө vг хэлэх, хэвлэн нийтлэх эрхээ хуульчлан тогтоосон оронд бус¬дад vзvvлэх, харуулах туршлага байх нь гарцаагvй юм байна. Ард тvмний сонгосон төрийн vйл ажиллагааг олон нийтэд бодит байдлаар нь хvргэхийн тулд энэ талаарх мэдээлэл, барим¬тыг цуглуулах нь (тодорхой цөөн тооны мэдээллээс бусад нь) сэтгvvлчдэд нээлттэй байж чад¬даг нь “баялаг” мэт санагдлаа. Засгийн газрын Ерөнхий сайдад ирсэн захидлыг жирийн иргэн хэн ч vзэх эрх олгогдсон нь төр өөрөө “олон тvмнийх” гэдгийг шууд нотолно.
Мөн сэтгvvлчид нь өөрийн эрх ашиг сонирхолыг эвлэлдэн нэгдсэн байгууллагаараа дам¬жуу¬лан бvрэн батлгаажуулж байгаа нь бодит зvйл. Сэтгvvлчдийн холбоо нь аливаа хэвлэл мэ¬дээл¬лийн байгууллагын удирдлага, ажил олгогчтой харьцаж гишvvдийнхээ цалин хөлс, урам¬шуу¬¬лал, ажиллах нөхцөл, хараат бус байх боломжийг болон хэрэв эрхийг нь зөрчвөл яаж шийд¬вэрлэхийг ч гэрээ байгуулах замаар тохиролцож байгаа нь “зөв сэтгvvл зvй” хөгжих, хам¬гийн гол нь сэтгvvлчдийн өмнө тавигддаг гол зарчим болох олон нийтийн эрх ашигт нийц¬сэн мэдээллийг тvгээх бололцоо бvрддэг юм байна.

Сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн салбарын гол бvтээгдхvvн нь мэдээж олон нийтэд мэдээ¬лэл тvгээх явдал байдаг. Гэхдээ мэдээж бодит vнэнд нийцсэн, баримтаар баталгаажсан байх нь гарцаагvй. Yvнийг дурдах болсон шалтгаан нь аливаа мэдээллийн цаана хэн нэгэн этгээд бай¬даг, тvvний эрх хөндөгдөх тухай бага ч гэсэн санаа илэрхийлэх гэсэн юм.
Шведийн хувьд сэтгvvлчдийн vvргийн гол зарчим нь олон нийтийн “мэдэх эрх”-ийг хангах явдал мөн гэдгийг хөгжлөөрөө харуулжээ. Өөрөөр хэлбэл, болж буй vйл явдлыг бодит байд¬лаар нь мэдээлэх, ингэхдээ шаардлагатай нотолгоотой байснаар тэр нь vнэ цэнэтэй байж, олон нийт vйл явдлыг цаг алдалгvй заавал мэдсэн байх явдал юм. (Заавал гэдгийг олон нийтэд харш vйл явдлыг мэдэх нь учирч болох ямарваа нэг сөрөг vр дагавраас сэргийлэх бо¬лом¬жийг ол¬годогтой холбож хэлж байна гэж ойлгоорой.)
Одоо Монгол Улсад vйлчилж байгаа хуулиар хэн нэгний нэр төр, алдар хvнд гутаагдсан ту¬хай гомдол гарах тохиолдолд мэдээлэл тvгээсэн этгээд мэдээллийнхээ бодит vнэнийг нотлож ча¬дахгvй бол хариуцлага хvлээдэг. Тэгвэл тухайн улсын зохицуулалтын хувьд тэрхvv мэдээлэл нь бодитой биш болохыг нэхэмжлэгч өөрөө нотлох vvргийг хvлээдэг нь vг хэлэх эрх чөлөөтэй шууд холбоотой л гэж ойлгогдлоо. Тvvнчлэн мэдээлэл нь хэдийгээр нэхэмжлэгчийн эрхийг зөрч¬сөн агуулгатай байсан ч тэрхvv мэдээлэл нь vнэхээр олон нийтийн эрх ашигт төлөө, тvvнд нийц¬сэн байх тохиолдолд сэтгvvлчийн зөв болж шийдвэрлэгдэх бvрэн боломжтой. Учир нь нө¬гөө л олон нийтийн эрх ашиг юуны тvрvvнд тавигдаж байна.
Мөн өөрийн хvслээр, амлалт өгч байж олон тvмнээс дэмжлэг авсан дээд албан тушаалт¬нуу¬дын хувьд аливаа мэдээлэлд “гомдох эрхгvй” мэт байдаг санадлаа. Учир нь, өөрсдөө хvмvvсийн сонголт болсон, олон нийтийн хараанд өртөж явах замыг өөрсдөө сонгосон, өдөр тут¬мынх нь vйл ажиллагаа нь олон нийтийн төлөө байдаг болохоор энэ байдлыг урьдчилан тоо¬цож, буруу vйлдэл хийхгvй байхад суралцсан байх ёстой болж байна. Харин жирийн ир¬гэдийн хувьд гаргасан гомдлыг нь илvv нухацтай анхаарч авч шийдвэрлэдэг байна.

Хэвлэл мэдээлийн салбарт хөгжсөн онцлог зvйл нь сэтгvvлчидтэй холбоотой маргаан шийд¬вэрлэдэг “Хэвлэлийн омбудсмэн”-ы vйл ажиллагаа юм. Yvний зорилго нь сэтгvvлчид, хэв¬лэ¬лийнхний нийтэлсэн мэдээллийн буруугаас гомдсон этгээдийн гомдлыг хvлээн авч шийд¬вэр¬лэ¬дэг бөгөөд хамгийн гол нь ёс зvйгээ зөрчсөн эсэх нь гол асуудал. Энэ байгууллага байгаа яв¬дал нь сэтгvvлчдийн эрх баталгаатай болсоны нотолгоо гэж ойлголоо. Учир нь сэтгvvлч нь олон тvмэнд vйлчлэхийн тулд хэн нэгний эрхэнд халдахад хvрдэг учраас өндөр хариуцлага, ёс зvй¬тэй байх шаардлагатай. Тэрхvv нарийн хэмжvvрийг тогтооход энэ талаар мэргэшсэн бай¬гуул¬лага ажиллаж, сэтгvvлчийн vйлдэл нь зөв байсан эсэхийг тогтоох, аливаа гомдол болгоныг нэгэнт тогтоодог, хатуу шvvхийн шийдвэрээр зохицуулахгvй байх боломжийг олгож байна.
Дээрх байдлаас vндэслээд Монголын хэвлэл мэдээлэлтэй холбоотой эрх зvйн зохицуулал¬тыг өөрчлөх, мөн сэтгvvлчдийн хараат бус байдлаар өөрийн зөв зарчмаар ажиллах болом¬жийг бvрдvvлэх, сэтгvvлчид ёс зvйгээ баримтлах, хэн нэгний эрхэнд халдахгvй байх нөхцлийг сайжруулах хэрэгтэй гэж vзэж байна. Yvний тулд, сэтгvvлчдийн хараат бус байдлын суртал¬чил¬гааг одооноос эхлэн олон нийтэд тогтмол хvргэдэг байх, сэтгvvлчид нь өөрсдөө хийж буй ажлынхаа vнэ цэнийг тодорхойлж, нэгдсэн нэг байр суурьтай байж, эрхээ хамгаалуулах бай¬гуул¬лагыг одоогийнхтой зэрэгцvvлэн байгуулж ажиллах нь зvйтэй юм болов уу. Миний хувьд өөрийн мэдэх чадах зvйлээр дэмжиж, нийгэмд эрэлттэй энэ салбарын өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах нь гарцаагvй vvрэг гэж бодож байна.

Эцэст нь хэлэхэд, хөгжиж байгаа манай орны хувьд бусад орны туршлага, алдаа оноо нь мэ¬дэх ёстой зvйл гэж боддогийн хувьд энэ аялал надад vнэ цэнэтэй байлаа. Судалсан, мэдсэн зvй¬лээрээ хөгжлийн өөрчлөлтөд оролцох, хувь нэмрээ оруулах сэтгэгдлийг төрvvлсэн гэдгээ илэр¬хийлье.

Глоб интернэшнл төрийн бус байгууллагадаа талархсанаа илэрхийлж, хэвлэл мэдээллийн салбарт тасралтгvй хийж буй vйлсэд тань улам их амжилтыг хvсье.


Өмгөөлөгч Э.Болорчулуун
2006.04.16

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.