Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.25

Хэвлэлийн мэдэгдэл

Иргэний хөдөлгөөнийхөн жагсаалд оролцуулахаар оюутнуудыг мөнгөөр хөлсөлж байгааг олон нийтэд хvргэхээр ММ агентлагийн сурвалжлах хэсэг 2006 оны 4-р сарын 19-ний өдөр 1000 оюутны байрны гадаа зураг авах vед, оюутнууд эсэргvvцэж улмаар 15000 ам.долларын vнэтэй телевизийн камерыг эвдсэн байна.
Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дугаар зvйлд “Өөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн тохиолдолд хариуцлага хvлээлгэхээр заасан. Сэтгvvлчийн мэргэжлийн эрхийг зөрчиж видео камерийг нь эвдэлсэн явдал дээрх эрvvгийн хуулинд заасан гэмт хэргийн бvрэлдхvvн хангасан байхыг vгvйсгэхгvй.
Сvvлийн жилvvдэд ажил vvргээ гvйцэтгэж яваа сэтгvvлчдийн мэргэжлийн эрхэнд халдах, улмаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчийг эвдэж сvйтгэх явдал хэд хэдэн удаа удаа гарах болсонд “Глоб Интернэшнл” ТББ санаа тvгшиж байна.
Нийгэмд vvссэн олон нийтийн анхаарлын төвд байгаа нөхцөл байдлын тухай vнэн бодитой мэдээлэл авах гэсэн олон нийтийн эрэлт хэрэгцээ хангах vvргийг сэтгvvлчид буюу хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөртөө хvлээдэг. Энэхvv vvргээ гvйцэтгэхийн тулд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг эрж хайх, боловсруулах, олон нийтэд тvгээх гэсэн vндсэн vйл ажиллагаа явуулдаг.
Сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс оролцох нь олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.
Брюссель хотноо төвтэй, дэлхийн 120 гаруй орны сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын сэтгvvлчдийн холбооноос баталсан Сэтгvvлчдийн баримтлах зарчим ба Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийн ёс зvйн дvрэмд “Yнэнийг эрхэмлэж, vнэнийг мэдэх гэсэн олон тvмний эрхийг хvндэтгэх нь сэтгvvлч хvний нэн тэргvvний vvрэг гэж заасан байдаг:
Монгол Улсын Yндсэн Хууль, олон улсын гэрээ, хэлэлцээрийн заалтыг хэлбэрэлтгvй биелvvлэх нь эрх мэдэлтнvvдийн төр, иргэдийнхээ өмнө хvлээсэн vvрэг бөгөөд хуулиа дээдлэн хvндэтгэж, сэтгvvлчдийг олон нийтэд мэдээлэл тvгээх vндсэн vvрэгт саад болсон гэм буруутай этгээдvvдийг олж илрvvлэн хариуцлага хvлээлгэхийг Глоб Интернэшнл ТББ шаардаж байна.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160067 
 Энэ сард:15098 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.