Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.25

Сэтгvvлчдийг тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Сэтгvvлчдийн олон улсын төвөөс эрхлэн гаргадаг “This week in IJNet” сэтгvvлийг танилцуулж байна.

Сонины редакторуудыг АНУ-ын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Хөгжиж байгаа болон шилжилтийн vедээ яваа улс орны сонины туршлагатай редакторыг АНУ-д зургаан долоо хоногийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцохыг урьж байна. Өргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 6 сарын 1.
Дээрх орны 10 редактор Олон улсын Сэтгvvл зvйн Солилцооны хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөр 10-р сарын 7-оос 11-р сарын 11-ий хооронд vргэлжилнэ. Редакторууд Вашингтон хотод долоо хоноод, чиглэлийн сонинд дөрвөн долоо хоног дадлага хийж, хоёр өдөр Нью-Йорк хотоор аялна.
Сэтгvvлчдийн олон улсын төв /ICFJ/ болон Сонины редакторуудын Америкийн нийгэмлэг энэхvv хөтөлбөрийг зохион байгуулж байна. Хөтөлбөрийг 1984 онд анх зохион байгуулснаас хойш 180 сонины 200 гаруй редактор АНУ-д хvрэлцэн иржээ.

Хөтөлбөрт оролцох хvсэлтэй хvн дор хаяж 5 жил мэргэжлээрээ ажилласан, Англи хэл сайн эзэмшсэн байна. Хөтөлбөрт оролцохын тулд 300 vгтэй эссэ, Англи хэлний мэдлэгийн vнэлгээ, хөтөлбөрийн нөхцлийг хvлээн зөвшөөрсөн баримт зэргийг илгээнэ.

Дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл www.icfj.org/ije.html. вэб хуудсанд хандах буюу ICFJ ажилтан Даун Артегатай ije@icfj.org /Dawn Arteaga/холбоо барина уу.Утас: +1-202-737-3700, fax +1-202-737-0530


“Шорк” шагналыг хөгжиж байгаа орны сэтгvvлчдэд олгоно

“Ройтерс” мэдээллийн агентлаг болон “Курт Шоркийн дурсгалыг хvндэтгэх” Сангаас хөгжиж байгаа болон шилжилтийн vедээ яваа орны сонины сэтгvvлчдэд “Курт Шорк” шагналыг олгоно. Өргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 6-р сарын 1.
Ээдрээтэй сэдвээр мэдээ нийтлэл бичихэд эр зориг гаргаж, vvргээ биелvvлсэн сонины сэтгvvчлид энэхvv шагналыг олгоно. Хөгжиж байгаа болон шилжилтийн vедээ яваа улс орны чөлөөт нэг сэтгvvлч,орон нутгийн нэг сэтгvvлчийг дээрх шалгуураар тодруулж тус бус 5000 долллар олгоно.
Уралдаанд оролцох хvсэлтэй сэтгvvлчид англи хэлээр орчуулсан мөн 2005 оны 3-р сарын 1-ээс 2006 оны 3-р сарын 31-ий хооронд сонинд хэвлvvлсэн гурван нийтлэлээ ирvvлнэ.

Ройтерс агентлагт ажиллаж байсан дайны сэдвээр мэдээ материал бэлтгэдэг америкийн сэтгvvлч Курт Шорк 5-р сарын 24-нд Сиера Леонд ажил vvргээ биелvvлж яваад амиа алдсан юм. Тvvний дурсгалыг хvндэтгэн 2002 оноос энэхvv шагналыг олгох болжээ.
Дэлгэрэнгvй мэдээлэл авахыг хvсвэл schorkawards@iwpr.net хаягаар холбоо барих буюу http://snipurl.com/pfb3. вэб хуудсанд хандана уу. Материалаа schorkawards@iwpr.net хаягаар илгээх буюу Alan Davis-т хаяглан IWPR, 48 Grays Inn Road, London WC1X 8LT, UK шуудангийн хаягаар илгээж болно.

Дэлхийн ДОХ өвчний талаарх бага хуралд оролцох тэтгэлэгт хөтөлбөр

Канадад болох Олон улсын ДОХ-ын 16 дахь удаагийн хурлалд оролцож, сурвалжлах тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хvсэлтэй сэтгvvлчид 5-р сарын 15-ны дотор өргөдлөө илгээнэ vv.
Швейцарьт оршдог Олон улсын ДОХ-ын нийгэмлэг наймдугаар сарын 13-18-ны хооронд Торонто хотод Олон улсын бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Цөөн тооны сэтгvvлчдийг бvрэн болон хагас тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой.
Бvрэн тэтгэлэгт хөтөлбөрт ирж, очих замын зардал, өдөр тутмын мөнгөн тэтгэлэг, байрны зардал зэргийг багтаасан. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах эрх авсан сэтгvvлчид Олон улсын бага хурлын өмнө ДОХ өвчний талаар мэдээ, нийтлэл бичих ур чадвараа дээшлvvлэх сургалтанд оролцох шаардлагатай.
Сонирхсон сэтгvvлчид дараах вэб хуудсанд хандан, өргөдлөө илгээж болно. Интернэтэд холбогдох боломжгvй сэтгvvлчид өргөдлийн хуулбарыг шуудангийн дараах хаягаар AIDS 2006 Media Scholarship Department, International AIDS Society, P.O. Box 2, 1216 Cointrin, Geneva, Switzerland авч болно.

Дэлгэрэнгvй мэдээллийг mediascholarship@aids2006.org, хаягаар авах буюу +41-0-22-7-100-800 утсаар авна.
http://www.aids2006.org/subpage.aspx?pageId=301.


Зvvн өмнөд Азийн хэвлэлийн эрх чөлөөний талаарх тайлан тавдугаар сарын 3-нд бэлэн болно

Өнгөрсөн жил сэтгvvлчдэд халдсан зэрэг зvvн Өмнөд Азийн бvс нутагт хэвлэлийн эрх чөлөө ямар тvвшинд байгаа тайлаарх шинэ тайлан удахгvй бэлэн болно.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо /IFJ/ зvvн өмнөд Азийн орнуудын хэвлэлийн эрх чөлөөний талаарх дөрөв дахь удаагийн тайланг Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр буюу 5-р сарын 3-нд тараана. Судалгааг ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй хийсэн байна.
Тайланг интернэтээр мөн Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөр Шриланкийн Коломбо хотод зохион байгуулах ЮНЕСКО-ийн арга хэмжээний vеэр тараах юм. Энэ арга хэмжээнд дэлхийн 150 орчим сэтгvvлч, шинжээч, идэвхтнvvд оролцох аж.

Өнгөрсөн жилийн зvvн өмнөд Азийн орнуудын Хэвлэлийн эрх чөлөөний тайланг дараах хаягаас авна уу. http://www.ifj.org/default.asp?Index=3118&Language=EN
ifjsouthasia@hotmail.com or ifj@ifj-asia.org.

Дэлхийн Сонины Их хурал Москвад болно

Москва хотноо 6-р сарын 4-7-ны хооронд болох Дэлхийн Сонины Их хуралд дэлхийн хэвлэн нийтлгэч, сонины редакторууд оролцоно. Энэ хурлаар оны гол vйл явдлыг тэр дундаа бага насны уншигчийг хэрхэн татах зэрэг олон сэдвээр ярилцана.
Дэлхийн Сонины Холбоо жил тутам энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Зочид буудал дvvрч байгаа болохоор хуралд оролцогчдыг эртхэн өрөөгөө захиалахыг зохион байгуулагчид анхааруулав.
Энэхvv арга хэмжээний vеэр сонины удирдлагууд харилцан санал солилцож, дэлхийн бусад оронд сонины бизнес ямар хандлагатай байгаа мөн ямар амжилтанд хvрсэн талаар санал солилцох боломжтой юм. Энэ жилийн хурлаар интернэттэй холбоотой асуудал, сонинуудын хэрэгжvvлсэн онлайн шинэ төслvvдийн vр дvнг авч хэлэлцэнэ.
59 дэх удаагийн Их хурлын vеэр Дэлхийн редакторуудын 13 дахь удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулна /WEF/. Бага насны уншигчдын итгэлийг хvлээж, тэднийг хэрхэн татахад энэ удаагийн чуулга уулзалт чиглэж байна.

Лалын шашныг vндэслэгч Мохамедын шог зургийг нийтэлсний улмаас ихээхэн эсэргvvцэлтэй тулгарсан Данийн “Жиляндс -Постен” сонины төлөөлөгчид редакторуудын тусгай хуралд оролцоно. Улс хоорондын соёлын ялагааны улмаас vvссэн хямралаас ямар сургамж авсан талаар энэ хурлаар ярилцана.

Дэлгэрэнгvй мэдээллийг jhewkin@wan.asso.fr хаягаар авах буюу http://www.moscow2006.com/ вэб хуудсанд хандана уу.
Чуулганы талаарх дэлгэрэнгvй мэдээллийг bpecquerie@wan.asso.fr www.worldeditorsforum.org. авна уу.


Төрөөс мэдээллийн хэрэгсэлд хяналт тогтоохыг эсэргvvцжээ

Оросын сvvлчийн хараат бус Эн-Ти-Ви телевизийг шууд бусаар төрийн мэдэлд авсан ойг тохиолдуулан Оросын 1500 орчим хvн 4-р сарын 16-нд Москва хотод жагссан байна.
“Өнөө vед телевизээр ганц ч бодитой мэдээлэл цацахгvй байна” гэж өргөн нэвтрvvлгийн сэтгvvлч Ольга Романова “Франс-Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Телевизээр өөрийн цагдан хяналтыг шvvмжилсний төлөө тvvнийг өнгөрсөн 11-р сард Рен-Ти-Ви телевизээс халсан байна.
Төрийн мэдлийн эрчим хvчний компани 2001 онд Эн-Ти-Ви телевизийг худалдан авсан юм. Өмнө нь Хэвлэлийн эрх чөлөөг өмгөөлж, Чечений дайныг шvvмжилсэн мэдээ сурвалжлагаар олны танил болсон Эн-Ти-Ви телевиз одоо засгийн газрын суртал ухуулгын машинаас ялгагдахааргvй болжээ.
Төр засаг мэдээллийн хэрэгсэлд төмөр нударга vзvvлж байсан тэр vед ажилгvй хоцорсон телевизийн нэртэй хэд хэдэн хөтлөгч эсэргvvцлийн жагсаалд оролцжээ. Жагсагчид “Өнөөдөр цагдан хяналт, Маргааш дарангуйлал”, “Путинээс телевизийн алсын удирдлагыг холдуул” гэсэн vг хэлж байгааг телевизээр vзvvлсэн байна.
Зарим телевизээр эсэргvvцлийн цуглааныг vзvvлсэн ч, байдал өөрчлөгдөнө гэдэгт Оросын сэтгvvлчид эргэлзэж байна. Чөлөөт Европын радио / Эрх чөлөө радиогийн сэтгvvлч Елена Рикоцева “хэвлэлийн эрх чөлөөг боогдуулж” байгаад анхаарал хандуулахгvй байна гэж Оросын ард иргэдийг шvvмжилсэн тухай “Москва Таймс” сонинд бичжээ.

CPJ: http://www.cpj.org/news/2006/europe/russia17apr06na.html.
”Москва Таймс” сонин: http://www.themoscowtimes.com/stories/2006/04/17/002.html.
”Интернэшнл Хералд Трибун ”: http://www.iht.com/articles/2006/04/16/news/moscow.php

“Шээс задгайрах” өвчний талаарх сэтгvvл зvйн шилдэг бvтээлийг шалгаруулна

“Шээс задгайрах” өвчний талаарх шилдэг мэдээ сурвалжлага шалгаруулах уралдаанд дэлхийн улс орны сэтгvvлчдийг оролцохыг урьж байна. Өргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 6-р сарын 1.

Сонин, интернет, өргөн нэвтрvvлгийн хэрэгслээр хэрэглэгч эсвэл эмчилгээний аргын талаар мэдээ сурвалжлага бэлтгэсэн сэтгvvлчид “Эмбрэйс” шагнал гардуулах уралдаанд бvтээлээ илгээж болно. Давсаг сулрах буюу өөрийн мэдэлгvй шээс алддаг энэ өвчний талаарх мэдээ сурвалжлагын чанарыг сайжруулах vvднээс уралдааныг зохион байгуулж байна.

Хэрэглэгчийн мэдээллийн хэрэгсэл, эмчилгээний талаарх мэдээллийн хэрэгсэл, өргөн нэвтрvvлгийн мэдээ сурвалжлага гэсэн гурван төрөлд бvтээлийг шалгаруулна. Хэрэглэгчийн төрөлд бvтээл нь шалгарсан сэтгvvлч Вашингтон, эмчилгээний талаарх мэдээллийн хэрэгслийн төрөлд бvтээл нь шалгарсан сэтгvvлч Парис, өргөн нэвтрvvлгийн төрөлд бvтээл нь шалгарсан сэтгvvлч Их Британийн Оксфорд хотод тус тус гурван хоног аялна.

Дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаас авна уу: http://www.embrace-award.org.
Товхимол болон өргөдлийн маягтыг : http://www.embrace-award.org/embrace_app.pdf


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165535 
 Энэ сард:12447 
 Өнөөдөр:42 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.