Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.26

Шведийн хэвлэлийн омбудсман хэрхэн ажилладаг вэ?

Эрх мэдэл самууруулдаг. Онцгой эрх мэдэл онцгой самууруулдаг. Тиймээс ардчилсан нийгэмд янз бvрийн эрх мэдлийг харилцан тэнцвэржvvлж, хянаж шалгаж чаддаг тогтолцоо бий болгох хэрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь шалгадаг, гэхдээ өөрөө ч хяналтад бйх учиртай.
Хэрвээ сэтгvvл зvй өөрийгөө хянадг бол илvv сайн байхсан билээ. Сонин, бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бие биедээ шvvмжлэлтэй хандаж, өөрсдөө хэвлэлийн ёс зvйн зарчмыг бий болгодог. /Эрик Багерстам”Ардчилсан нийгэм дэх хэвлэлийн эрх чөлөө” хэвлэлийн ёс зvйн ширээний ном/

Шведийн Хэвлэлийн Омбудсманы талаарх мэдээлэл

Өөрийн зохицуулалт хэрхэн ажилладаг тухайд

Шведийн хэвлэлийн өөрийн зохицуулалтын систем нь хууль, дvрэм журамд тулгуурладаггvй байна. Хэвлэлийн өөрийн зохицуулалтын газар нь Шведийн сонины хэвлэн нийтлэгчдийн холбоо, Сэтгvvлийн хэвлэн нийтлэгчдийн холбоо, Шведийн сэтгvvлчдийн холбоо, Yндэсний хэвлэлийн клуб зэрэг хэвлэлийн дөрвөн байгууллагаас бvрэн санхvvждэг, сайн дурын vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулдаг байгууллага юм. Эдгээр дөрвөн байгууллага Шведийн хэвлэл мэдээллийн байгууллага, радио болон телевизийн ёс зvйн кодыг боловсруулах vvрэг хvлээдэг.
Шведийн Хэвлэлийн консул нь 1916 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн ийм төрлийн шvvх байгууллагын хамгийн эртнийх нь аж. Хэвлэлийн консул нь тус байгууллагыг даргалдаг шvvгч мөн дээр дурдсан хэвлэлийн дөрвөн байгууллага тус бvрээс нэг төлөөлөгч, сонины бизнес болон хэвлэлийн байгууллагатай ямар нэг холбоо сvлбээгvй олон нийтийн гурван хvний төлөөлөгчөөс бvрддэг байна.

Хэвлэлийн Омбудсман /ХО/-ы алба 1969 онд байгуулагдсан. Yндэсний хэвлэлийн клубын дарга, Шведийн хуульчдын холбооны дарга, Парламентын Омбудсманы дарга нараас бvрдсэн тусгай хороо ХО-ыг томилдог байна.

ХО-ы алба байгуулагдахаас өмнө сайн сэтгvvл зvйн зөрчилтэй холбоотой гомдлыг Хэвлэлийн консул шийдэж байсан. Өнөө vед өргөдөл, гомдлыг эхлээд ХО авч vзээд, өргөдөл гаргаж байгаа хувь хvн, хvмvvстэй тохиролцодог байна. ХО нь өөрийн санаачлагаар аливаа хэргийг авч vзэх эрхтэй.

Сонинд нийтэлсэн материал сайн сэтгvvл зvйг зөрчсөн гэж vзсэн нийгмийн гишvvн хэн боловч Хэвлэлийн Омбудсманд /ХО/ гомдол гаргах эрхтэй. Гэхдээ сонинд нийтлэгдсэн мэдээ материалд холбогдсон хvн гомдлын дагуу тухайн сонинг албан ёсоор шvvмжлэхийг зөвшөөрч байгаагаа бичгээр өгнө.

Өргөдөл гомдол хvлээж авсны дараа Хэвлэлийн Омбудсман хэвлэлээр залруулга хийх эсвэл шvvмжлэлд өртсөн хvний тайлбарыг сонинд тавих эсэхээ шийдэх vvрэгтэй. ХО энэ зорилгоор сонинтой холбоо барьж болно. Маргааныг энэ аргаар зохицуулж чадаагvй мөн сайн сэтгvvл зvйн дvрэм журмыг зөрчсөн гэж сэжиглэж байгаа бол ХО байцаалт явуулж болох юм.
Yvний дараа ХО сонины хариуцлагатай редакторыг гомдол гаргагчийн буруутгаж байгаа асуултад хариулт өгөхийг шаардах хэрэгтэй. Гомдол гаргасан хvнд сонины хариултанд тайлбар хийх боломж олгоно. Гомдол гаргач дvрмийн дагуу сонинд нийтлэл гарснаас хойш гурван сарын дотор өргөдөл гаргана.

Байцаалт авч дууссан тохиолдолд ХО-нд шийдвэр гаргах хоёр хувилбар байна. 1. Тухайн хэргээс vvдэн сонинг албан ёсоор шvvмжлэх шаардлагагvй. 2. Цуглуулсан баримт нь Хэвлэлийн Консул шийдвэр гаргах хэмжээнд ач холбогдолтой.

Хэрэв ХО гомдлыг хэрэгсэхгvй /хувилбар 1/ гэж vзвэл гомдол гаргач шууд Хэвлэлийн Консулд давж заалдаж болно. Хэвлэлийн консул болон ХО өргөдөл, гомдлыг авч хэлэлцсэний дараа гомдол гаргагч шvvх байгууллагад хандахад ямар ч саад тотгор байхгvй.

ХО-д гомдол гаргахад vнэ төлбөргvй. ХО хэвлэлийн ёс зvйн асуудлаар олон нийтийн тавьсан асуултанд хариулдаг.

Сайн сэтгvvл зvйн дvрэм журмыг зөрчсөн сонин Хэвлэлийн Консулын бичгээр гаргасан шийдвэрийг нийтэлнэ. Энэ сонин захиргааны арга хэмжээний торгууль төлөх ёстой.

Өнгөрсөн жилvvдэд жил тутам 350-400 гомдол бvртгэж авсан байна. Гомдлын дийлэнх нь хувийн нууцад халдсан, гэмт хэргийн асуудалтай холбоотой байгаа юм. ХО-ны хvсэлтээр мөн тvvний хэрэгсэхгvй гэж vзсэн хэргээр гомдол гаргагч давж заалдсанаар нийт гомдлын 30 орчим хувийг Хэвлэлийн Консул авч vзсэн байна. Гаргасан гомдол vндэслэлгvй мөн гомдол гаргагчийн тайлбар, залруулгыг сонинд нийтэлсэн зэрэг олон шалтгааны улмаас нийт гомдлын 70 орчим хувийг хэрэгсэхгvй болгожээ. Нийт гомдлын 10-15 хувьд Хэвлэлийн Консулын шийдвэрээр сонинг албан ёсоор шvvмжилсэн байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159961 
 Энэ сард:14992 
 Өнөөдөр:56 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.