Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.26

IFEX-ийн долоо хоногийн онцлох мэдээнд Монголын тухай өгvvлжээ

Төр засгийн эрх мэдэлтнvvдийн буруутай vйлдэл, авилга зэрэг асуудлыг сөхөн тавьсан сэтгvvлчдийн амыг барихын тулд Монголын улс төрчид нэр хатуу шийтгэл бvхий нэр төр гvтгэлгийн хуулийг ашиглах болсон тухай “Глоб Интернэшнл” ТББ-ын мэдээнд дурджээ.
“Глоб Интернэшнл” ТББ-аас саяхан явуулсан судалгаагаар нийслэл Улаанбаатар хотын зургаан дvvргийн шvvхэд 2001-2004 оны байдлаар нэр төр, гvтгэлэгтэй холбоотой сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг 121 нэхэмжлэл гарчээ. Yvнээс 33 нэхэмжлэлд улс төрчид нэр төр гvтгэлгийн хэрэгт сэтгvvлчдийг буруутгасан юм. Өндөр албан тушаалтан, төрийн байгууллага нэр төр сэргээлгэхээр сэтгvvлчдийн эсрэг 13 нэхэмжлэл гаргасан байна.
Шvvх 2006 оны хоёрдугаар сард долоо хоног тутмын “Улс төрийн сонин” сонины редактор Уянгыг Худалдаа Хөгжлийн Банкинд /ХХБ/ 10 сая төгөрөг /9700 доллар/ төлж, хэвлэлээр залруулга гаргахыг шаарджээ.
“Глоб Интернэшнл”-ийн мэдээлснээр Уянга нь энэ оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр ХХБ-ы хувьцааны ихээхэн хэмжээний хэсгийг эзэмшдэг тухай “Саятан Ерөнхийлөгч” нийтлэлдээ өгvvлсэн юм. Мөн хотын төвд сvндэрлэж байгаа “Шангри Ла” oфисын барилгад ерөнхийлөгч эдийн засгийн ашиг сонирхол орсон байж болзошгvй талаар нийтлэлдээ дурдсан байсан юм. Барилгын бэлтгэл ажлын хvрээнд нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хvрээлэнгийн ихэнх хэсгийг сvйтгэснийг олон нийтийн эсэргvvцэж байжээ Шvvхээс Ерөнхийлөгч тус банктай ямар ч холбоогvй гэсэн шийдвэр гарсан байна.
Сэтгvvлчид эрх мэдэлтнvvдийн авилгын талаар наад захын зvйл мэдээлэхэд ч Монголын нэр төр гvтгэлэг мөн төрийн нууцын тухай хуулиар хатуу шийтгvvлэх аюул нvvрлэж байгаа тухай “Глоб Интернэшнл” ТББ цохон тэмдэглэв. Одоо мөрдөж байгаа хуулиар нэр төр, гvтгэлгийн хэрэгт буруутгагдсан, улсын нууц задруулсан хэн боловч зургаан сар баривчлах буюу 5 жил хvртэл шоронд хорих ялаар шийтгvvлэхээр байгаа. Yvнээс гадна их хэмжээний торгууль төлөх ёстой юм.
Цөөн хувиар хэвлэгддэг “Монголын нэг өдөр” сонины сэтгvvлч А.Эрдэнэтуяа УИХ-ын гишvvний нэр төрийг гутаасан хэргээр 2004 оны дөрөвдvгээр сард гурван сар шоронд хоригдох ял авч, 900 мянган төгрөг /800 доллар/-ийн торгууль төлөхөөр болсон байна. Сэтгvvлч дээд шvvхэд давж заалдсаны дvнд торгууль төлөхөөр болсон юм.
НYБ-аас тогтоосон мөн бvс нутгийн хууль сахиулах шvvх байгууллагуудаас баталсан олон улсын хэм хэмжээгээр нэр төр, гvтгэлгийн хэргийг эрvvгийн хуулиар шийдвэрлэж байгаа нь vг хэлэх болон хэвлэлийн эрх чөлөөг хяхин боогдуулах vндэслэл болох ёсгvй аж. НYБ-ын шинжээчид болон Европын Аюулгvй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага /ЕАБХАБ/, Америк тивийн улс орнуудын байгууллага Эрvvгийн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэлхийн улс оронд уриалсан юм.

Нэмэлт мэдээллийг дараах хаягаас авна уу:
- «Глоб Интернешнл»-ын судалгааны товч тайлан: http://www.ifex.org/en/content/view/full/73370/
- «Глоб Интернешнл»: http://www.globeinter.org.mn
- IFEX: Монголын нөхцөл байдлын талаар тvгшvvрийн дохио: http://www.ifex.org/en/content/view/full/154/
- «Фридом Хауз» байгууллагын судалгааны дvн («Freedom House»): http://www.freedomhouse.org/template.cfm?page=22&year=2005&country=6794
- «Амнести Интернешнл» байгууллага («Amnesty International»): http://web.amnesty.org/report2005/mng-summary-eng
- «АРТИКЛЬ 19» байгууллага («ARTICLE 19»): нэр төр гvйтгэлгийн стандартууд: http://www.article19.org/pdfs/standards/definingdefamation.pdf
- Совместная декларация экспертов ООН, OАГ и ОБСЕ: http://www.cidh.org/Relatoria/showarticle.asp?artID=87&lID=1
- USAID: отчёт о коррупции в Монголии

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165598 
 Энэ сард:12510 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.