Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.04.27

Баян-Өлгийн радио, телевизийн байдал

" Орон нутаг дахь хэвлэл мэдээлэл Хэвлэлийн Эрх Чөлөөний Хуулийн дагуу зөв гольдролд ороод удаагvй байна. Хууль эрх зvйн орчин зөв vйлчилдэггvй, хэн нэгэн албан тушаалтан, улс төрийн намын хэт ноёрхлын талбар байсан гаж тогтолцоо ОНРТ-ийн тухай хууль батлагдсанаар эрvvлжих шатандаа ороод байна" гэж Баян-Өлгий аймгийн Мэдээлэл Технолгийн Төв (MTТ)-ийн захирал Р. Сураган 2006 оны 4-р сарын 14-нд "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллагаас ЮНЕСКО-гийн санхvvжилтээр зохион байгуулсан "Хараат бус хэвлэл мэдээллийн ардчилсан нийгэмд гvйцэтгэх vvрэг" сэдэвт дугуй ширээний ярилцлагын vеэр тавьсан илтгэлдээ дурьдсан юм.
МТТ нь хуучин амйгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Хэвлэл мэдээллийн төв байсан бөгөөд аймгийн төсвөөс 27 сая төгрөг авдаг. МТТ хуучин "Жан Өмир" сониныг сэргээн "Жан дауир" нэртэйгээр дахин хэвлэж эхэлжээ. Эднийх мөн телевизийн нэвтрvvлгээ сэргээн дамжуулахаар зэхэж байгаа юм байна. Тэд мөн 2005 оны 5-р сарын 1-нээс 20 минутын нэмэлт нэвтрvvлэг бэлтгэн Монголын Yндэсний Радиогийн сувгаар орон даяар нэвтрvvлэхээр удирдах хvмvvстэй тохироцлсон ажээ.
Баян-Өлгий аймгийн Радио нэвтрvvлгийн өргөн нэвтрvvлгийн станц нь ( РӨНС) нь 1965 онд байгуулагдсан боловч техник технологийн хувьд хуучирсан, 60 кВтын хvчин чадлыг хэмжээнд хvрч ажиллаж чадахгvй байгаа ажээ. Мэдээлэл Харилцаа Технологийн Газрын харъяа Радио, телевизийн сvлжээний бvтцэд багтдаг энэ РӨНС өдөрт нэг цагийн казах хэлний өргөн нэвтрvvлэг цацах зорилготой. РӨНС-ийг техник технологийн шинэчлэлийг нэн даруй хийхгvй бол каках хэлний өргөн нэвтрvvлэг бvр зогсож, vндэсний цөөнхийн эх хэлээрээ мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдөнө гэж сэтгvvлч, инженер техникийн ажилтнууд санаа зовниж байгаа ажээ.
ОНРТ-ийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Баян-Өлгий амгийн ИТХ-аас орон нутгийн олон нийтийн өргөн нэвтрvvлэг байгуулах дvрэм боловсруулж баталсан ажээ. Энэ дvрмийн дагуу Удирдах зөвлөл байгуулах асуудал өнөө хvртэл сунжирсан байна. Саяхан аймгийн засаг дарга О.Хабсатар, МТТ-ийн захирал Р. Сураган нар МYРТ-ийн удирдлагатай уулзаж, Мэдээллийн Эрх Чөлөөний Тухай Хуулийг хэрэгжvvлэх УИХ-ын 1998 оны тогтоолын дагуу МТТ-ийг МYРТ-ийн салбар болгохоор тохиролцож, удахгvй гэрээнд гарын vсэг зурсан юм байна. МYР-ийн захирал Б.Пvрэвдаш "МYРТ Баян-Өлгий дэх салбарт арга зvйн туслалцаа vзvvлэх бөгөөд санхvvгийн, техник шинэчлэх хөрөнгө оруулалтын туслалцаа vзvvлж чадахгvй" гэж хэлсэн юм.
Одоо Баян-Өлгий аймагт телевизийн өргөн нэвтрvvлэг эрхэлж буй цорын ганц байгууллага нь 2006 оны 2-р сараас vйл ажиллагаа явуулж буй "Өлгий" телевиз ажээ. Эднийх долоо хоногийн хоёр өдөр тус бvр 3 цагийн нэвтрvvлэг дамжуулдаг байна. Мөн кабелийн сувгаар Улаанбаатар хотын телевизийн бvх сувгийг vзvvлж байгаа ажээ. Харин МYРТ-ийн Маркетингийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар, кабелийн телевизийн хооронд vзэгчдийн хураамжийг асуудлаар маргаан vvссэн ч өнөө хэр шийддвэрлэж чадахгvй байна.
Энэ маргааныг зохицуулах, мөн Баян-Өлгий аймагт олон нийтийн өргөн нэвтрvvлгийг зохион байгуулахдаа аливаа улс төрийн хvчин, бvлэг этгээд, хувь хvний сонирхлоос илvv гагцхvv иргэдийнхээ мэдээлэл хvлээн авах эрх, ашиг сонирхлыг дээдэлсэн шийдвэр гаргана гэдэгт "Глоб Интернэшнл" төрийн бус байгууллага итгэж байна.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160001 
 Энэ сард:15032 
 Өнөөдөр:
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.