Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.02

Цагдан хяналтын эсрэг

Л.Мөнхбаясгалан
“Ардын эрх” сонин Улс төр, эдийн засгийн албаны дарга

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт
-2004 оны УИХ-ын сонгуулиар МАХН-ыг дэмжиж ажиллана хэмээн Сэтгvvлчдийн холбооноос мэдэгдлээ.

-2005 оны намар 15 жил байргvй байсан сэтгvvлчдийг Намбарын Энхбаяр байртай болголоо гэж Сэтгvvлдчийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Сарангэрэл мэдэгдэв.

-2005 оны хавар МУИС-ын сэтгvvл зvйн анги төгссөн 23 оюутныг МУИС-ын сэтгvvл зvйн танхим болон Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл тангараг өргvvлэв.

-2006 оны дөрөвдvгээр сарын 28-нд Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн хvндэт ерөнхийлөгч Соёлын гавъяат зvтгэлтэн Ц.Дашдондов гуай Ерөнхийлөгчөө дэмжих олон нийтийн холбоог байгуулав.

Эдгээр жишээнvvдээс vзэхэд 15 жилийн тvvхтэй Монголын чөлөөт хэвлэлд эрх чөлөө байна уу гэсэн асуултад хариулахад ээдрээтэй байгаа юм. Энгийн хvмvvс уншигчид хийгээд УИХ болон Засгийн газрын гишvvд, эрх баригчдаас асуухад Монголд хэвлэлийн эрх чөлөө дээд зэргээрээ байгаа мэтээр ярих болно. Харин сэтгvvл зvйн галын шугаманд ажиллаж байгаа жирийн сэтгvvлч биднээс энэ асуултыг асуухад юу гэж хариулах бол. Энэ бол анхаарал татсан асуудал.
Сvvлийн жилvvдэд хэвлэлийн эрх чөлөө ямагт хаагдаж, олон нийт vнэнийг мэдэх жим улам нарийссаар байна. Гэхдээ нэ бол ямар нэг судалгаан дээр тулгуурласан дvгнэлт биш. Бvхнийг биеэр туулж дотор нь ажиллаж буй миний дvгнэлт.
2000-2004 онд МАХН дангаараа төр барьсан жилvvдэд сэтгvvлчдийн хувьд хар дарсан он жилvvд байлаа. Өдөр бvхэн шvvхийн хаалга татаж, зарим нь шоронд сууж, эрх баригчдыг шvvмжилж чадахаа больсон юм. Мэдээж энэ бол ганц намын дарангуйлал байлаа.
Харин 2004 оны сонгуулийн дараагаар хэвлэлийнхэнд бvр ч хэцvv нөхцөл бvрдлээ. Сонгуулийн өмнө, дараахан нь “Хэвлэлийн эрх чөлөө алга” хэмээн ярьж явсан хvмvvс эргээд биднийгээ дарамталж эхлэв. Yvнээс vvдэн дараах дvгнэлтэд хvрлээ. Аль нэг улс төрийн хvчин төрийн эрхэнд дангаараа гарвал дарамт нь арай бага тусдаг юм байна. Харин хоёр улстөрийн хvчин засгийн эрхийг хувааж авсан тохиолдолд хэвлэл мэдээлэлд учруулах дарамт нь хоёр дахин өсдөг гэдгийг 2004 оноос хойш өдөр тутмын ажилд маань учирч буй саад бэрхшээлvvд vvнийг нотолж байна. МАХН-ын дангаар төр барьж байсан он жилvvдэд сэтгvvлчдийг айлгах, цагдан хорих, шvvх цагдаагаар сvр далайлгах аргуудыг хэрэглэж байсан бол өдгөө оюун санааны хvчирхийллээр бvхнийг шийдэх болжээ. Yvнийг мэргэжил нэгт нөхөд маань бvгдээрээ мэддэг ч хэлж ярьж болохгvй байна. Учир нь манай улсад сэтгvvлчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг газар алга. Эрх баригчид болон сонины эздийн дарамтнаас гарах гэж оролдож буй сэтгvvлчдийг ажилгvй болгох, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хааж боох зэргээр эрх чөлөөнд нь халдаж байна. Гэтэл Сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн хvндэт Ерөнхийлөгч маань сэтгvvлчдээ биш МУ-ын Ерөнхийлөгчийг хамгаалах холбоо байгуулж байгаа маань одоо цагийн оюун санааны хvчирхийллийн тод жишээ биш гэж vv. Бид ингэж л оюун санаа хэвлэлийн эрх чөлөөгөө эрх баригчдаар цагдан хянуулж байгаа билээ.
Өдөржин гадуур явж олсон мэдээллээ бид сониндоо хэвлvvлж чадахгvй байна. Гэхдээ мэдээ бvр биш юмаа. УИХ-ын гишvvн, Засгийн газрын гишvvдийн аль нэг нь оролцсон мэдээ л байх юм бол тухайн сэтгvvлчийн эрх мэдлээс давчихаж байгаа юм. Сэтгvvлчийн өмнөөс сонины эзэд, редакторууд эрх баригчидтай наймаалцаж байна. Сэтгvvлчийнхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг өөрсдийн хувийн явцуу эрх ашгаараа сольж байгаа хэрэг. Энэ бол олон нийт зөвхөн vнэнийг мэдэх ёстой гэсэнтэй илт зөрчилдөж байгаа юм.
Бичсэн мэдээллийг маань надаас асуухгvйгээр, миний олсон баримтыг vзэхгvйгээр залруулга хийх, миний өмнөөс уучлал гуйх, ямар нэгэн наймаа хийх нь жирийн vзэгдэл болжээ. Нэгэн жишээ дурдъя. Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболдыг удаа дараа шvvмжилэн бичсний маань хариуд Төрийн ордонд нэвтрэх vнэмлэхийг маань хугацааг нь сунгах нэрийдлээр хурааж авчихаад өнөөг хvртэл бvтэн таван сарын турш олгосонгvй. Энэ бол сэтгvvлчийн ажил vvргээ гvйцэтгэхэд санаатайгаар саад учруулж байгаа хэрэг юм. Гэвч энэ тухай хаан хэнд хэлэх вэ. Энэ мэтчилэнгийн дарамт шахалтууд өдөр тутам бидэнд тохиолдож байгаа билээ. Магадгvй энэ илтгэлийг уншсаны дараа ямар саад бэрхшэээл учирч болохыг урьдчилан таашгvй билээ.
Маргааш Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Харин Монголын сэтгvvлчид юу хийх вэ? Бидэнд хийх ажил алга гэж vv. Эрх чөлөөгvй атлаа эрх чөлөөтэй дvр эсгэж караоке дуулж, шоу зохиож, сагсан бөмбөг тоглох хэрэг байна уу. Харин тvvний оронд бидэнд ажиллаж бололцоог маань олгож, эрх хэвлэн нийтлэх эрх чөлөөг минь хангаж өгөх талаар бодим алхам хийгээсэй гэж жил бvрийн энэ өдөр хvсэх юм даа.






Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.