Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.02

Улс төрийн цагдан хяналт

КУДС-ийн Сэтгvvл зvйн тэнхмийн эрхлэгч Б.Галаарид

КУДС-ийн Сэтгvvл зvйн тэнхимийн эрхлэгч Б.Галаарид
Нэг намын vзэл суртал ноёрхсон тоталитар дэглэмийн vед ил хэлбэрийн хатуу чанга цагдан хяналт хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-д vйлчилж байлаа. 1989 онд Хэвлэл утга зохиолыг хянах газрыг татан буулгаснаар энэ төрлийн цензур vгvй боллоо. 1990 оны ардчилсан хувьсгал төрийн мэдлийн ХМХ-ээс бусдад нь туйлын эрх чөлөө олгож, цагдан хяналтын тухай нэг хэсэгтээ яригдаагvй билээ. Гэвч цагдан хяналт устсан мэтээр эндvv ташаа ойлгож явжээ. Цагдан хяналтын уламжлалт хэлбэрээс гадна улс орны нийгэм улс төрийн тогтолцооны өөрчлөлттэй уялдсан шинэ шинэ хэлбэрvvд нэгэнт бий болжээ. Тухайлбал хуулиар дамжсан төрийн цагдан хяналтаас гадна захиргааны болон эдийн засгийн аргаар цагдан хянах, сэтгvvлчдийг айлган сvрдvvлж хvчирхийллийн замаар цагдан хянах, редакцийн цагдан хяналт, сэтгvvлч өөрийгөө цагдан хянах зэрэг хэлбэрvvдийг өнөөдөр нэрлэж болохоор байна. Эдгээрээс хамгийн ноцтой vр дагавартай, цагдан хяналтын хэд хэдэн хэлбэрийг өөртөө агуулсан, барин тавин нотлон илчлэхэд бэрхшээлтэй хэлбэр нь улс төрийн цагдан хяналт юм.

Захиргааны цагдан хяналт
Монголын ХМХ, сэтгvvлчдэд хамгийн тvгээмэл учирч байгаа бэрхшээл бол захиргааны цагдан хяналт юм. Яам тамгын газар, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжvvд сэтгvvлчдийн мэдээлэл олж авах, тvгээх эрхийг хязгаарласан дvрэм журам гаргаж, энэхvv элдэв төрлийн дvрэм журмаа ашиглан сэтгvvлчдийг нэвтрvvлэхгvй, мэдээлэл өгөхгvй байх, бичиг баримт техник хэрэгслийг нь хурааж авах, зураг авах бичлэг хийх боломж олгохгvй байх, нэгэнт олсон мэдээллийн тvгээлтэд хяналт тавихыг оролдох зэргээр дарамт шахалт vзvvлэх явдал тvгээмэл байна. Эдгээр Монгол Улсын Yндсэн хууль болоод бусад хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, ХМХ болон сэтгvvлчдийн эрхийг хязгаарласан vйлдэл байдаг.

Чөлөөт хэвлэлийн vйл ажиллагааг хаан боогдуулах дарамт шахалт цагдан хяналтын нэг хэлбэр нь эдийн засгийн арга юм. Төрийн эрх мэдэл бvхий албан тушаалтнууд өөрт таалагдаагvй ХМХ-ийг татвар, аудит, нийгмийн даатгал зэрэг байгууллагуудаар байн байн шалгуулж, тэр бvv хэл эдийн засгийн цагдаагийн шалгалт оруулж, эрvvгийн хэрэг vvсгэх боломжийг хvртэл эрэлхийлдэг. Өндөр татвар, их хэмжээний төлбөр ногдуулах, дансыг нь vндэслэлгvйгээр шалгах, хаах, янз бvрийн шалтгаар редакцийн эд хогшилд халдаж битvvмжлэх, нэр төрийг сэргээх нэрийн дор их хэмжээний мөнгө нэхэмжлэх зэрэг эдийн засгийн цагдан хяналтын арга механизмуудыг ашигладаг. Тодорхой ХМХ, сэтгvvлчдэд “Чөлөөт хэвлэл дэмжих зорилготой хандив тусламж” нэрийн дор мөнгө төгрөг, техник хэрэгсэл, эд материал өгөх нь ХМХ, сэтгvvлчдийн амыг барих, өөрийн дуу хоолой болгох зорилго бvхий цагдан хяналтын бас нэг өвөрмөц хэлбэр юм.

Сэтгvvлчдийг айлган сvрдvvлж цагдан хянах
Сэтгvvлчдийг айлган сvрдvvлэх оролдлого төрийн тодорхой албан тушаалтан, бизнесийн бvлгийнхэн, тэр бvv хэл гэмт хэргийн бvлэглэлийн зvгээс ч гарч болдог. Эдгээрээс хамгийн ноцтой цагдан хяналт нь улс төр-бизнес-гэмт хэргийн бvлэглэлийн гинжин холбоо vvссэн нөхцөлд гарч ирдэг. Сэтгvvлчдийг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардаж, эрvvгийн хариуцлагад татна, шоронд суулгана хэмээн айлган сvрдvvлэх, сэтгvvлчийн хувийн болон мэргэжлийн нэр хvндэд халдах, сэтгvvлч болон тэдний ойр дотны хvмvvсийн амь насанд нь халдахаар утсаар болон биеэр заналхийлэх зэргээр сэтгэл зvйн дарамтад оруулах, зодож занчих нь цагдан хяналтын онцгой хэлбэр юм.
2000-2004 оны рекетийн он жилvvд

Редакцийн цагдан хяналт
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, эрхлэгч, редакторууд өөрийн ажилтнуудынхаа өдөр тутмын vйл ажиллагаанд улс төр, бизнесийн тодорхой ашиг сонирхлын vvднээс хөндлөнгөөс оролцдог нь редакцийн цагдан хяналт юм. ХМХ-ийн эзэд, эрхлэгч нар сурвалжлагч ажилтнуудынхаа бичсэн бэлтгэсэн материалыг тодорхой зорилгоор нийтлэхгvй нэвтрvvлэхгvй байх, өөрийн ашиг сонирхолд нь нийцээгvй хэсгийг хасахыг шаардах, тавьсан шаардлагыг нь биелvvлээгvй ажилтанд шийтгэл ноогдуулах, цалин орлогыг нь хаах, элдвээр загнаж зvхэх, ажлаас халах зэрэг олон хэлбэрийн дарамт шахалт байдаг. Өнөөдөр Монголын улс төр бизнесийн томоохон бvлэглэлvvд өөрийн гэсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж тэдгээрт ажиллаж буй сэтгvvлчдэд өөрсдийн хvсэл сонирхлоо тулган хvлээлгэж байгаа нь нууц биш юм.

Сэтгvvлчийн өөрийн цагдан хяналт

Хэвлэл мэдээллийн аль нэгэн байгууллагад ажиллаж байгаа сэтгvvлч айдаст автан өөрийгөө хянах тохиолдол элбэг байдаг. Тэд өөрийн ажиллаж байгаа ХМХ-ийн эзэн тvvний ойр дотны хvмvvс, эсвэл бизнесийн ашиг сонирхлыг нь хөндөхаөөс эмээсэндээ тодорхой сэдвээр бичихээс зайлсхийдэг. Мөн улс төр эрх баригчдын дарамт шахалтаас айж тэдний тухай шvvмжлэлт материал нийтлэх нэвтрvvлэхээс бэрхшээдэг. “Глоб Интернэшнл” байгууллагаас сэтгvvлчдийн дунд явуулсан судалгааны дvнг харахад тэд өөрийгөө цагдан хянадаг гэж зуун хувь хvлээн зөвшөөрсөн байна. Тэдний 29 хувь нь бидний эрх ашгийг хамгаалах байгууллага хvчтэй бус, 27,5 хувь нь эрх зvйн орчин таатай бус учраас шоронд орохоос айдаг, 15,5 хувь нь цагдаа хvчний байгууллагад дуудагдахаас айдаг гэж хариулжээ. Шийтгvvлэх, ажлаас халагдах, эх сурвалжаа хамгаалж чадахгvй байх гэсэн шалтгаануудыг цөөн хувь нь дурдсан байна.

Монголд хэвлэл мэдээллийн цагдан хяналт бодитой оршин тогтнож байгаа төдийгvй арга хэлбэр нь улам бvр нарийсах төлөвтэй байна. “Глоб Интернэшнл” байгууллагаас 2004 оны УИХ-ын сонгуулийн vеэр нийгэм улс төрийн чиглэлээр идэвхтэй ажилладаг 200 сэтгvvлчийн дунд судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдагсад Монголд цагдан хяналт бодитой байгааг хvлээн зөвшөөрсөн бөгөөд 87.3 хувь нь эрх барьж буй намын зvгээс, 12.7 хувь нь сөрөг хvчнээс, 8 хувь нь ХМХ-ийн эздийн зvгээс цагдан хянадаг гэсэн байна.

Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171376 
 Энэ сард:15757 
 Өнөөдөр:47 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.