Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.02

“Цагдан Хяналтын Эсрэг!!!” Уриалга

        Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны 21-р Их хурлаас баталсан “Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг”-т ардчилсан нийгэмд мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэх vvрэг онцгой өвөрмөц агаад тухайлсан vvргийг ухаарч сэхээрсэн тэр цагт ардчилал бvрнээ vнэ хvндтэй болох учиртай гэсэн байдаг. Мөн ОУСХ нь хэвлэлийн эрх чөлөө гэдгийг “хөндлөнгийн нөлөөлөл, оролцооноос чөлөөтэй байх явдал мөн” хэмээн тодорхойлсон.

         Цагдан хяналт (цензур) бол vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж буйн тод илрэл бөгөөд хамгийн ноцтой хэлбэр юм. Монгол Улсад 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар цагдан хяналт (цензур)-ыг хориглосон. Гэвч “Глоб Интернэшнл” ТББ-аас 2004, 2005 онд сэтгvvлчдийн дунд явуулсан судалгаанд оролцогчид 100 хувь цагдан хяналт бодитой оршсоор байгааг хvлээн зөвшөөрч, бvх сэтгvvлч "өөрийгөө цагдан хянадаг" гэж хариулсан нь сэтгvvлчдэд мэргэжлийн ёс зvйгээ баримтлахад нь хvчтэй нөлөөлж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд тvгшvvр төрvvлж байна.
         “Глоб Интернэшнл” ТББ, “Зориг сан” хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагад оролцогчид бид 1987 оны 1-р сарын 16-18-ны өдрvvдэд Лондон хотноо болсон "Дэлхийн эрх чөлөөний дуу хоолой" цагдан хяналтын (цензур) эсрэг бага хурлын төлөөлөгч, 34 орны сэтгvvлчдийн баталсан “Чөлөөт хэвлэлийн харти”, “Ардчилсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн соёлын тунхаг” зэрэг баримт бичгийг иш vндэс болгон энэхvv уриалгыг хэлэлцэн батлав.
Монгол Улсын хэмжээнд болон хилийн чанадад мэдээ, мэдээллийг саадгvй тvгээх, сэтгvvлчийн vйл ажиллагааг мэргэжлийн тvвшинд явуулах орчинг бvрдvvлэх, олон нийтийн vнэнийг олж мэдэх эрх ашгийг дээдлэн хvндэтгэхийн тулд:

УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, төрийн байгууллагын албан тушаалтнуудад:
Нэгд:
Шууд болон шууд бус аливаа хэлбэрийн цагдан хяналтыг (цензур) хориглосон Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн заалтаа хэлбэрэлтгvй сахин биелvvлэх, мэдээллийг чөлөөтэй цуглуулах, тvгээх эрхэд ноцтой хязгаарлалт тогтоосон Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Эрvvгийн хуулийг ардчилсан нийгмийн шалгуур зарчмуудад нийцvvлэх,
Хоёрт: Нийтлэл нэвтрvvлгийн агуулгад хөндлөнгөөс оролцох, мэдээллийн аливаа эх сурвалжид нэвтрэх боломжийг хязгаарлах оролдлогоо зогсоох, мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах vvргийг хуульчлан баталгаажуулах,
Гуравт: Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл өгөхийг төрийн албан тушаалтнуудад vvрэг болгосон Мэдээллийн эрх чөлөөний хуулийг нэн даруй хэлэлцэж батлах,

ХМХ-ийн эзэд, эрхлэгчдэд:
Редакцийн цагдан хяналтыг хориглох, редакцийн хараат бус байдлыг хангасан гэрээг сэтгvvлчидтэйгээ нэн даруй байгуулж, тэдний өдөр тутмын vйл ажиллагаанд оролцож, дарамт шахалт vзvvлэхээ зогсоох,

Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлд:
Хэвлэлийн эрх чөлөө, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах vvрэг гvйцэтгэдэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын тогтолцоог хөгжvvлэхэд онцгой анхаарахыг уриалж байна.

Сэтгvvлчид ээ!
Гагцхvv vнэнийг мэдэх гэсэн олон нийтийн эрх ашигт vйлчлэн, хvний эрхийг хvндэтгэн дээдэлж, мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээгээ чанд баримтлан ажиллая.

        УИХ-аас 2003 онд баталсан “Монгол Улсад хvний эрхийг хангах Yндэсний хөтөлбөр”-ийн “Хvний суурь эрхийг хангах нь” хэмээх бvлгийн 2.2.5 хэсгийн заалтуудыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй, vр дvнтэй хэрэгжvvлнэ гэдэгт бид итгэж байна.

Дугуй ширээний ярилцлагад оролцогчид батлав
2006 оны 05 сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:160067 
 Энэ сард:15098 
 Өнөөдөр:12 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.