Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.03

Төслийн явцын талаархи мэдээлэл

“Глоб Интернэшнл” ТББ нь 2005 оны 10-р сараас эхлэн Лондон хотноо төвтэй Нээлттэй Нийгэм хvрээлэн, Монгол дахь Нээлттэй Нийгэм Форумын санхvvжилтээр “Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийг Москва хотноо төвтэй, Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төв /CJES/, Торонто хотноо төвтэй Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ байгууллага /IFEX/-тай хамтран амжилттай хэрэгжvvлж байгаа билээ. Төслийн хvрээнд Монгол орны бvх нутгийг хамарсан мониторингийн сvлжээ байгуулагдан, сvлжээний зохицуулагч, хуульч, сэтгvvлч зэрэг 10 гаруй хvнтэй баг ажиллаж байна. 2006 оны 4-р сарын 30-ны байдлаар нийт 20 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авснаас сэтгvvлчийн эрхийн ноцтой зөрчилд хамаарах 3 мэдээ, орон нутагт гарсан зөрчлvvд, нэр төр, гvтгэлгийн хэрэгт шийтгvvлсэн сэтгvvлч, судлаач нарын талаар 2 багц мэдээ бэлтгэн Yзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээгээр дамжуулан олон улсад цацаж, өөрийн вебсайтаар дамжуулан 10 мэдээг орон даяар тvгээсэн юм. Манай байгууллага 2006 оны 2-р сарын 24-ны өдөр дээрх олон улсын байгууллагын гишvvнээр элсэж, эрхийн зөрчлийн талаархи эрэн судалж нягталсан мэдээллийг олон улсад тvгээх болсноор Монголд гарч буй vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг арилгах, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах, улмаар эрх зvйн орчинг сайжруулах тал дээр засгийн газарт шахалт vзvvлж ажиллах боломж бvрдсэн юм.
“Глоб Интернэшнл” ТББ-аас явуулсан судалгаа, мэдээллийн дагуу Олон улсын сэтгvvлчдийн холбоо 2006.03.13-ны өдөр Монголын сэтгvvлчид хуулийн илvv таатай орчинд ажиллах ёстойг Монголын эрх баригчдад хандан уриалсан мэдэгдэл гаргасан байна.
Мөн иргэдийн мэдээлэл хvлээн авах эрх зөрчигдсөн, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдалд заналхийлсан, сэтгvvлчийг сvрдvvлж дарамталсан, мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан, хэвлэл мэдээллийн байгуулагын өмчид халдсан ноцтой хэргvvд дээр “Глоб Интернэшнл” ТББ хэвлэлийн мэдэгдэл гарган, зөрчил гаргасан буруутай этгээд болон хvний эрхийг хамгаалах байгууллагад захидал хvргvvлэх, энэ тухай ХМХ-ээр тvгээх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Төслийн хvрээнд “http.www.monitoring.mn” нэртэй портал вебсайт ажиллуулж, сэтгvvлчдийн эрхийн зөрчлийг цаг алдалгvй монгол, англи хэлээр олон нийтэд мэдээлж, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр мэргэшсэн туршлагатай хуульч нар вебсайтаар дамжуулан, шаардлагатай тохиолдолд биечлэн уулзаж ХМХ болон сэтгvvлчдэд хууль эрх зvйн зөвлөгөө өгч байгаа юм.
Мөн Монголын хэвлэл мэдээллийн салбарын сvvлийн vеийн vйл явдлыг тоймлон мэдээлдэг хоёр сар тутмын “Глоб Интернэшнл” сонин бичгийг монгол хэлнээ, “Globe news” интернэт сонинг англи хэлнээ тогтмол гаргаж байна.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:165420 
 Энэ сард:12332 
 Өнөөдөр:67 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.