Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2005.02.16

Олон нийтийн радио,телевизийн тухай Монгол Улсын хууль батлагдан гарлаа

2005 оны 1-р сарын 27-нд УИХ Олон нийтийн радио,телевизийн тухай хууль хэлэлцэж, батлав. 2005 оны 4-р сарын 1-нээс хvчин тєгєлдєр болох энэ хуулиар одоо Засгийн газрын мэдэлд байгаа Монголын vндэсний радио, телевизийг олон нийтэд vйлчлэх статустай болгон єєрчлєн байгуулна. Энэ нь Vндэсэн хуулиар баталгаажсан Монгол Улсын иргэний vзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чєлєєг хангах, 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлээд бодитой алхам боллоо.

Энэ хуулийн 2.1-д зааснаар олон нийтийн радио, телевиз нь "гагцхvv олон нийтийн эрх ашигт vйлчилж, тэдний ємнє хариуцлага хvлээж, хяналт дор нь vйл ажиллагаагаа явуулдаг ашгийн тєлєє бус хуулийн этгээд" байх юм.

Энэ хуулиийн дагуу одоогийн Засгийн газрын ємч хєрєнгє нь нийтийн ємч байх бєгєєд ОНРТ-ийн мэдэлд шилжvvлэх заалтыг vндэслэн УИХ 2005 оны 1-р сарын 28-нд Тєрийн ємчєєс олон нийтийн ємчид эд хєрєнгє шилжvvлэх тухай хууль батлан гаргаж, нийт 5,521,063,029 тєгрєгийн тєрийн ємчийн эд хєрєнгийг олон нийтийн телевизийн ємчлєлд шилжvvлэхээр шийдвэрлэсэн байна.

ОНРТ-ийн удирдах дээд байгууллага нь 17 хvний бvрэлдэхvvнтэй Vндэсний зєвлєл байх ба Ерєнхийлєгч 2, Засгийн газар 2, УИХ 4, тєрийн бус байгууллагууд 9 хvнийг сонгож, Vндэсний зєвлєлийн анхны хуралдаанаар баталгаажуулна. Vндэсний зєвлєлийн гишvvнээр олон нийтэд нэр хvндтэй, эрvvгийн ял шийтгэлгvй, Монгол Улсын иргэн сонгогдоно. Тєрийн улс тєрийн ба жинхэнэ албан хаагч, улс тєрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизэд ажиллаж байгаа, тvvнчлэн ажилладаггvй боловч нийтлэл, нэвтрvvлгийн бодлогоо тодорхойлоход нь оролцдог этгээд, бусад радио, телевизэд хєрєнгє оруулалт хийсэн этгээд, эсхvл бизнесийн хараат бус байдалд нь нєлєєлж болох этгээдийг нэр дэвшvvлэхгvй байхаар хуульд заасан байна.

ОНРТ нь холимог санхvvжилттэй байхаар хуульд тусгажээ. Орлогын гол эх vvсвэр нь нэвтрvvлгийн vйлчилгээний хураамж байх бєгєєд Засгийн газрын дэмжлэг, зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг, хандив, хууль тогтоомжид заасан бусад орлогоос санхvvжинэ. Зар сурталчилгааг єргєн нэвтрvvлгийн єдрийн цагийн 2 хувиас хэтрэхгvй байхаар хязгаарлажээ. Нэвтрvvлгийн vйлчилгээний хураамжийн хэмжээг Vндэсний зєвлєлийн саналыг харгалзан Засгийн газар тогтоож, тєсвийг УИХ-аар батлахаар хуульд тусгасан байна.

Мєн ОНРТ нь хяналтын зєвлєл, єргєдлийг шалгах хороотой байх, мєн хєтєлбєрт зєвлєх vvрэг бvхий орон тооны бус зєвлєлтэй байж болохыг хуульчилсан байна.
Хуулиар ОНРТ нь улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, спорт, цэнгvvн зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хєтєлбєрийг мэргэжлийн болон техникийн єндєр тvвшинд бэлтгэж, нийтийн хvртээл болгох шол шаардлага тавьжээ. Тvvнчлэн шударга ёс, ардчилал, хvний эрх, эрх чєлєє, тэгш байдлыг хvндэтгэх, хувь хvний хєгжлийг дэмжих, єргєн олон нийтийн болон нийгмийн янз бvрийн бvлэг давхаргын эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хадгалах зэрэг нэвтvvлгийн бодлого баримтлахыг шаардлага болгсон байна. ОНРТ-ээр харгислал, ялгаварлан гадуурхалт, дайн, хvчирхийлэл, садар самууныг сурталчилсан, хvний нэр хvнд, алдар хvндэд халдсан агуулгатай нэвтрvvлэг бэлтгэж тvгээхийг хориглосон байна.

ОНРТ-ийн ажилтны мэдээлэл олж авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхийг баталгаажуулсан, мєн иргэдийн хариу єгєх эрхийг хангасан заалтууд орсон нь шинэ хуулийн дэвшилтэт тал нь юм.

Vндэсний зєвлєлийг бvрдvvлэх vйл явц бvрхэг, олон улсын хэм хэмжээний дагуу vйл явц ил тод, олон нийтэд нээлттэй байх зарчим тусгагдаагvй, олон нийтийн хяналт, тэдний ємнє хvлээх хариуцлагыг тодорхой тусгаагvй нь ОНРТ-ийн тухай хуулийн сул тал болжээ.

УИХ маргааш нь 1-р сарын 28-нд Тєрийн ємчєєс олон нийтийн ємчид эд хєрєнгє шилжvvлэх тухай хууль баталж, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын эзэмшилд байгаа тєрийн ємчид vлдээснээс бусад 5,521,061,029 тєгрєгийн тєрийн ємч хєрєнгийг vнэ тєлбєргvй шилжvvлэхээр хуульчилсан байна.

1992 оноос хойш улс тєрч, олон нийтийн анхааралд байсан хэдий ч батлагдалгvй олон жил болсон энэ хуулийг бодит зvйл болгоход "Глоб Интернэшнл" ТТБ, Нээлттэй Нийгэм Форум, Хэвлэлийн Хvрээлэн зэрэг иргэний нийгмийн нийгмийн байгууллага жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

Монгол Улс иргэдийнхээ мэдэх эрхийг гvнзгийрvvлэн баталгаажуулж, ОНРТ-ийн хуультай болсон нь Нээлттэй Нийгэм- Соросын сангийн сvлжээ, МННХ, ЮНЕСКО, "19-р зvйл" байгууллага зэрэг олон улсын байгууллагын тvншлэл, дэмжлэгийн vр дvн юм.


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:174912 
 Энэ сард:13399 
 Өнөөдөр:16 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.