Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.04

Цензурын эсрэг!!! дугуй ширээний ярилцлага

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл” ТББ “Зориг сан”-тай хамтран 2006 оны 5-р сарын 2-нд Хууль Зvй Yндэсний төвийн байранд “Цензурын эсрэг!!!” дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа. Уулзалтад оролцсон хэвлэл мэдээллийн ажилтнууд төр засаг, ХМХ-ийн эзэд, Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл болон сэтгvvлчдэд хандсан уриалга  батлав.
Уулзалтын vеэр хэвлэл мэдээллийн салбарын сэтгvvлч, багш, хуульч илтгэл тавьсан байна.

         Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд дээрх илтгэлтэй холбоотой асуулт тавьж, сэтгvvл зvйн салбарт байгаа алдаа дутагдал, vvнийг засч залруулах талаар өөрсдийн санал бодлоо солилцов.

         Хуульч Д.Мөнхбvрэнгийн илтгэлд төрийн нууцын тухай хууль хэт их өргөн хvрээг хамарсан, хатуу чанга байгаагаас мөн Эрvvгийн хуулийн 110,111 зvйлийн доромжлох, гvтгэх гэсэн заалт, Мэдээлэл олж авах эрхийн тухай, Мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийн тухай хуулиуд байхгvйн улмаас сэтгvvлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өөртөө цензур тавьж, асуудал дэвшvvлсэн мөн нийгэмд бугшиж буй авилга, аливаа булхайг илчилсэн мэдээ материал бичихээс тvдгэлзэж байгаа тухай дурдсан юм.
Yvнтэй холбогдуулан Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч Д.Оюунбат Нууцын тухай хууль vндэсний аюулгvй байдлыг хангах vvрэгтэй мөн эрvvгийн хуулийн энэ заалтыг зөвхөн сэтгvvлчдэд хамруулан ойлгож болохгvй тухай саналаа хэлэв. 

           “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал Төрийн нууцын тухай хууль нь хэтэрхий өргөн хvрээтэйгээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халтай олон заалттай. Манай улсын нууцын тухай хуулиар онц чухал гэсэн ангилалд багтдаг мэдээлэл Германы нэгэн сайтад ил байж байх жишээтэй. Тэр ч бvv хэл манай нууцын тухай хууль нь хэвлэлийн эрх чөлөө боогдмол гэж vздэг Тажикистан, Узбекистаны хуулиас ч илvv хатуу байгааг тэрээр дурдсан юм.
Эрх баригчид Эрvvгийн хуулийн сэтгvvлчийн баривчлан саатуулах тухай 110,111 заалтыг авч хасах бодолтой байдаг ч Монголд хариуцлагатай сэтгvvл зvй хөгжөөгvй болохоор хараахан ийм шийдвэр гаргахгvй боломжгvй гэж vздэг. Сэтгvvлчийн мэргэжилтэй холбоотой хэргийг шvvхэд очихоос өмнө шvvн таслах, хариуцлага тооцох мэргэжлийн байгууллага буюу Хэвлэлийн консул байгуулах тухайд сэтгvvлчид идэвхгvй ханддаг. Хэрэв сэтгvvлчид эвлэлдэн нэгдээд санал гаргавал Монголын Нээлттэй Нийгэм Форум энэ талаар ажиллахад бэлэн гэж тус байгууллагын Хэвлэл мэдээллийн асуудал эрхэлсэн ажилтан Б.Мөнхсоёл хэлсэн.

Энэ vеэр сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд тодорхой бvлэглэл, эзний эрх ашигт vйлчилж байгааг хэд хэдэн сэтгvvлч ярив.

“Сэтгvvлчийн нийгмийн асуудал их орхигдож байна. Yvнийг шийдээгvй цагт хариуцлагатай сэтгvvл зvйн тухай ярихад хэцvv. Бид энэ мэт алдаа дутагдлаа зvгээр нэг яриад өнгөрөх биш ажил хэрэг болгомоор” байна гэж “Ардын Эрх” сонины сэтгvvлч Г.Эрхэмбаатар ярилаа.
Эрvvгийн хуулиас сэтгvvлчийг баривчлан хорих заалтыг хасах тухай ч юм уу, мөн дээр ярьсан олон асуудлыг төр засгийн сонорт хvргэхэд гагцхvv сэтгvvлчид өөрсдөө санал гаргаж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй. Манай байгууллага гишvvнчлэлгvй, сэтгvvлчдийн мэдлэгийг дээшлvvлэх чиглэлээр ажилладаг. Нөгөөтэйгvvр ОНРТ хуулийг батлуулах, мөн Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг боловсруулахад бид сэтгvvлчдийн дэмжлэггvй энэ бvгдийг хийсэн гэдгийг энд хэлье. Одоо та бvхний тусламж дэмжлэг, оролцоо хэрэгтэй байна гэж сэтгvvлч Х.Наранжаргал ярив.

Дугуй ширээний ярилцлагаар баталсан уриалга болон илтгэлийг дараах хаягаар авна уу:

Уриалга 

“Цензурын vvсэл, мөн чанар”  Ч.Чойсамба, МУИС-ийн Сэтгvvл зvйн тэнхимийн багш 

“Улс төрийн цензур”  Б.Галаарид, КУДС-ийн сэтгvvл зvйн багш 
 

“Цензурын эсрэг”  Л.Мөнхбаясгалан,  “Ардын эрх” сонины улс төр эдийн засгийн албаны дарга

“Цагдан хяналт ба эрх зvйн орчин”, Д.Мөнхбvрэн хуульч,“Глоб Интернэшнл” ТББ-ын Гvйцэтгэх захирал


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:173408 
 Энэ сард:14427 
 Өнөөдөр:57 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.