Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.05

Монголын сэтгvvлчдийн байгууллагын өнөөгийн байдал, хэтийн төлөв, тулгамдсан асуудлууд


Монголд сэтгvvлчдийн байгууллага vvсэж хөгжсөний 55 жилийн ой 5-р сарын 5-нд болох гэж байна. Yvнтэй холбогдуулан МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, “Өнөөдөр” сонины нэгдvгээр орлогч эрхлэгч С.Батбаатарын илтгэлийг танилцуулж байна.

Та бvхний энэ өглөөний амгаланг айлтгая.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Монголд сэтгvvлчдийн бие даасан байгууллага vvсэж хөгжсөний тvvхт 55 жилийн ойн баярын мэндийг та бvхэндээ өргөн дэвшvvлье.
Монголын сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нарыг эгнээндээ нэгтгэж, тэдний эрх ашгийг хамгаалах зорилгоор vvсэн байгуулагдсан 55 жилийн тvvхтэй Сэтгvvлчдийн байгууллагын vйл ажиллагааг шинэ vед уламжлан vргэлжлvvлж, галыг нь манаж яваа байгууллага бол Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэл билээ.
Энэ байгууллагын өнөө, ирээдvй, тулгамдсан асуудлыг хөндөхийн өмнө туулсан зам, шарласан тvvхийн хуудсыг жаахан ч болов сөхөж vзэх нь зvйтэй болов уу гэж санагдана.
Яагаад гэвэл аливаа байгууллага, хувь хvний өсөн дэвжих, vргэлжлэн хөгжихийн vндэс суурь нь эх ундарга нь эхэлсэн тухайн цаг мөчөөс өнөөдрийг хvргэсэн тvvхэн замнал, энэ замдаа олсон ололт, давсан даваа, бэрхшээл саад, тэдгээрийг нэгтгэн дvгнэж, цаашдын зам мөрөө засан тэгшлэх явдалтай ихээхэн хамаатай байдаг билээ.
Монголд хэвлэл мэдээллийн байгууллага vvсэн бий болсон, сэтгvvлчийн хөдөлмөрийг зөвхөн алба ажил төдийгvй мэргэжлээ болгосон хvмvvс төрөн гарч, шинэ цагийн тvvхийг бичиж эхэлсэн явдал нь 80 илvv жилийг хамрах боловч Монголын сэтгvvлчдийн байгууллага албан ёсоор бvрэлдэн тогтсон нь 55 жилийн тэртээ юм.
МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1951 оны нэгдvгээр сарын 16-ны өдрийн 2/3 тоот тогтоолоор Гэгээрлийн ажилтны vйлдвэрчний эвлэлийн Төв Хорооны дэргэд “Сэтгvvлч нарын секц байгуулах” тухай шийдвэр гаргасан нь сэтгvvлчдийн байгууллагын vvсэл болсон юм. Улмаар мөн оны зургадугаар сарын 28-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурлаар дээрх секц байгуулах бэлтгэлийг хангах, зохион байгуулах товчоог Г.Жамц, С.Дашдэндэв, Ц.Дамдинсvрэн нарын бvрэлдэхvvнтэй байгуулжээ.
БНМАУ-ын Гэгээрлийн ажилтны Yйлдвэрчний Эвлэлийн Төв хорооны 1952 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 21/2 дугаар тогтоолоор Гэгээрлийн ажилтны vйлдвэрчний эвлэлийн Төв Хорооны дэргэд “Монголын сэтгvvлчдийн хороо”-г байгуулж, тус хорооны даргаар тухайн vеийн “Yнэн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Очирын Пунцагийг, нарийн бичгийн даргаар “Туяа” сэтгvvлийн эрхлэгч С.Дашдэндэв, гишvvдээр Хэвлэх vйлдвэрийн ажилтан Д.Тарваа, “Хөдөлмөр” сонины эрхлэгчийн орлогч Бавууцэвээн, “Пионерийн vнэн” сонины эрхлэгч Тамара, 3 дугаар дунд сургуулийн багш Эрдэнэ, Монголын зохиолчдын хорооны дарга Лхамсvрэн нарыг баталж, Монголын сэтгvvлчдийн хорооны дvрмийн төслийг боловсруулж, батлуулахыг О.Пунцагт даалгаж байжээ.
Эндээс нэгэн сонирхолтой баримт харагдаж байгаа юм. Монголын сэтгvvлчдийн байгууллагыг vvсгэн байгуулах, улмаар удирдах vйл хэргийг хожмоо нэрд гарсан зохиолч, эрдэмтэд гардан гvйцэтгэсэн байна. Нөгөө талаар Монголын сэтгvvлчдийн байгууллага байгуулагдсан огноог “Сэтгvvлчдийн секц” байгуулах шийдвэр гарсан өдрөөр тооцох уу, эсвэл албан ёсоор байгуулагдаж, дарга орлогч нарыг томилсон өдрөөр авах уу гэсэн хоёр асуудал байгаа юм. Чухам аль нь жинхэнэ сэтгvvлчдийн байгууллага vvссэн өдөр вэ гэдгийг судлан тогтоох ажлыг эрдэмтэн судлаачид анхааралдаа авах биз ээ.
Энэ vеэс буюу албан ёсоор зохион байгуулагдсан өдрөөсөө эхлэн Монголын сэтгvvлчдийн хороо нь Монголын сэтгvvлчдийг хот, хөдөөд бvртгэж, тэдний боловсрол мэдлэгийг дээшлvvлэх, олон улсын сэтгvvлчдийн байгууллагуудтай холбоо тогтоон, тэндээс гарч буй шийдвэрийг хэрэгжvvлэх, сэтгvvлчдээр дамжуулан улс орны нийгэм эдийн засгийг хөгжvvлэх суртал нэвтрvvлгийг зохиож ирсэн байна. 1952 оноос хойш дөрвөн жилийн дараа 1956 оны гуравдугаар сард Монголын сэтгvvлчдийн анхдугаар бага хурал болж, төвийн болон орон нутгийн сэтгvvлчдийн төлөөлөгчид хуралдан МСХ-ны дvрмийг баталж, МСХ-ны гишvvдээр 29, МСХ-ны тэргvvлэгчээр 9 хvнийг сонгон, Хорооны даргаар “Yнэн” сонины орлогч эрхлэгч Л.Зундуйг баталсан байна.
Энэ vе бол дайны дараах vе бөгөөд манай улсад төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гадна аймаг бvр өөрийн сонинтой болж, радио нэвтрvvлэг өргөжин, мэргэжлийн буюу төрийн бус байгуулагуудын харьяалалтай сэтгvvл гардаг болж, товчоор хэлбэл сэтгvvлчдийн бие даасан арми vvсэн төлөвшиж эхэлсэн vе байсан юм. МСХ-ны анхны Дvрэмд тухайн цаг vеийн vзэл суртал, ухуулга сурталчилгааны гол чиглэл болж байсан энх тайвныг хамгаалах, олон улсын империалист тvрэмгийлэгчдлийн дайны суртал нэвтрvvлгийн эсрэг тэмцэх, эх орондоо социализм байгуулахын төлөө нам засгийн явуулж байгаа бодлого шийдвэрийг олон тvмэнд сурталчлах гэх мэт заалтууд зорилго болж орсны дотор “өөрийн орны сэтгvvлчдийн эрхийг хамгаалах, тэдний мэргэжил ба материаллаг аж байдлыг дээшлvvлэх” гэсэн vнэ цэнээ одоо ч алдаагvй чухал зорилтуудыг дэвшvvлэн тавьж байжээ.
МСХ-г эмхлэн байгуулсан Гэгээрлийн ажилтны Yйлдвэрчний эвлэлийн төв хорооны шийдвэр, анхдугаар бага хурлаас хойш 1996 он хvртэл нийтдээ найман удаа сэтгvvлчдийн Их хурлыг хуралдуулж, тухай тухайн цаг vеийн шаардлагыг тусгасан шийдвэр гаргаж байжээ. Эдгээрээс 1990 оны YI, 1992 оны YII их хурал нэлээд онцлогтой юм.
1990 оны дөрөвдvгээр сарын 26-27-нд Улаанбаатар хотод хуралдсан Монголын сэтгvvлчдийн YI их хурал Монгол оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, улс орны нийгэм эдийн засгийн болон улс төрийн амьдралд гарч эхэлж байсан шинэ хэм хэмжээний тусгал болсон билээ. Тус их хурлын өмнөхөн төвийн сонин хэвлэлийн зарим ажилтан, сэтгvvлчдийн шаардлагаар 1990 оны гуравдугаар сард МСХ-ны хорооны III бvгд хурлыг өргөтгөсөн байдлаар хийж, өөрчлөн байгуулалт өрнөж байгаа шинэ vед хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон нийтийн хяналтын хэрэгсэл байх vvргийг тэргvvн эгнээнд тавьж, сэтгvvлчдийн байгууллагын сэтгvvлчдийнхээ эрх ашгийг хамгаалж, тэднийг сургах, давтан бэлтгэх ажлыг голлон хариуцсан уран бvтээл, мэргэжлийн бие даасан байгууллагын хэмжээнд хvргэх хэрэгтэй гэж vзсэн юм. Чухамхvv энэ шаардлагыг иш vндэс болгон МСХ-ны хорооны даргыг “Yнэн” сонины эрхлэгч хавсран гvйцэтгэж байсан журмыг халан, орон тооны даргатай, цөөн тооны тэргvvлэгчтэй байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ өөрчлөлттэй холбоотойгоор YI их хурлыг хуралдуулсан юм.
Хурлаар шинэчлэн баталсан дvрэмдээ МСХ нь “Хvнлэг ардчилсан нийгмийн vзэл санааг дээдлэн, улс гэрийн хөгжил мандал, ард тvмний сайн сайхны төлөө тэмцэгч сэтгvvлчдийг сайн дурын vндсэн дээр эгнээндээ нэгтгэсэн мэргэжлийн уран бvтээлчдийн байгууллага” мөн хэмээн тунхагласан нь өмнөх vеийн vйл ажиллагааны зорилго, зарчмыг шинээр тодорхойлсон хэрэг байлаа. Мөн “Монголын сэтгvvлчдийн эрхэмлэх зарчим”-ыг баталсан нь ч цоо шинэ зvйл байсан гэж хэлж болно. Энэ хурлаас МСХ-ны орон тооны даргаар Ц.Мөнхжаргалыг сонгосон бөгөөд дараа нь хоёр жилийн дараа буюу 1992 оны тавдугаар сард болсон YII их хуралд тэрбээр нийгмийн амьдралд хэвлэл мэдээллийн байгуулллага, сэтгvvлчид дөрөв дэх засаглалын vvрэг гvйцэтгэх хандлага улам гvнзгийрч байгааг тэмдэглээд МСХ-г нийт сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын Yндэсний тусгаар холбоо болгон өөрчлөх саналыг дэвшvvлсэн юм. Өнгөц харахад нэр солих төдий асуудал байсан мэтээр харагдах боловч энэ нь Монгол оронд чөлөөт хэвлэл мэдээлэл vvсэн бvрэлдэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах явдал тулгамдсан асуудал болсноор сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэгдлийг хангаж, тэдний төлөө vйл ажиллагаа явуулдаг өөрийнх нь байгууллага болгон өөрчлөх явдал гарцаагvй гэдгийг мэдэрсэн хэрэг байсан гэж хэлж болохоор санагддаг.
Чухам яг энэ vеэс Монголын сэтгvvлчдийн нэг хэсэг нь МСХ-ноос өрх тусгаарлаж, Монголын чөлөөт ардчилсан сэтгvvлчдийн эвлэл байгуулсан билээ.
Монголын сэтгvvлчдийн холбоо гэсэн нэгэн нэрийн дор эвлэлдэн нэгдэж байсан vзэл зорилго нэгтэй сэтгvvлчид ийнхvv хоёр болж салснаар алдсан зvйл бий ч 2002 онд нэгдэх хvртлээ өөр өөрийн шугамаар vйл ажиллагаагаа явуулж, Монгол оронд чөлөөт хэвлэл мэдээллийн vндэс суурийг тавьж, vйл ажиллагааны зарчим, арга хэлбэрийг төлөвшvvлэхэд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан билээ.
Ц.Дашдондов даргатай Монголын чөлөөт ардчилсан сэтгvvлчдийн эвлэл гэхэд л Брюссель хотноо төвтэй Олон улсын сэтгvvлчдийн холбоонд гишvvнээр элссэнээсээ хойш идэвхтэй хамтран ажилласан билээ. МЧАСЭ Европын холбооны “ТАСИС”-ардчиллын хөтөлбөр, Олон улсын тусламж хөгжлийн байгууллага “Данида”-гийн “Чөлөөт хэвлэл” зэрэг төслvvдтэй хамтран “Хэвлэл мэдээлэл ардчиллын төлөө”, “Сонгууль сурвалжлах нь”, “Сэтгvvлчдийн мэргэжлийн эрх, хуулийн хvрээ”, “Сонгууль, хэвлэл мэдээлэл” зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжvvлж, цуврал сургалт явуулж, “Ардчилсан нийгэм дэх хараат бус сэтгvvл зvй” сэдэвт Азийн сэтгvvлчдийн дугуй ширээний ярилцлагыг зохион байгуулан, ОУСБ-аас зохиож байсан олон арга хэмжээнд идэвхтэй оролцож байв. Сэтгvvлчийн мэргэжлийн эрх, ёс зvй, мэдээлэл олж авах эрх, мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрх, сонгуулийн тухай мэдээлэхэд сэтгvvлч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим, байр суурь зэрэг асуудлаар Монголын сэтгvvлчид чухамхvv энэ байгууллагын зохион байгуулсан vйл ажиллагаанаас бvрэн цэгцтэй ойлголтой болсон билээ.
Сэтгvvлчид маань олон улсын шинжээчдийн багтай хамтран ажиллаж, дотооддоо хэд хэдэн уулзалт ярилцлага зохион, Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хуулийн төсөлд санал зөвлөмж гарган, энэхvv хуулийг УИХ-аар батлуулан мөрдөхөд нэлээд хvчин чармайлт гаргасан юм.
МЧАСЭ 1998 онд Олон улсын сэтгvvлчдийн байгууллагын бvрэн эрхт гишvvн нь болсон бөгөөд дэлхийд нэр хvнд бvхий энэ гишvvнчлэлийг МСНЭ өдгөө уламжлан авч, vйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
Yvрэг зорилго нэгтэй ч, тус тусдаа vйл ажиллагаа явуулж байсан МСХ, МЧАСЭ гэсэн хоёр байгууллагын төлөөлөгчид 2002 оны дөрөвдvгээр сарын 2-ны өдөр хуралдаж, гишvvдийнхээ хvсэлт шаардлагын дагуу МСХ, МЧАСЭ-ийн vйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэн, уг хоёр байгууллагын нэгдсэн их хурлыг хийж Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэлийг байгуулсан нь тvvхэн шийдвэр байсан гэж хэлж болно.
Монгол оронд ардчилсан өөрчлөлт өрнөж эхэлсэн 1990-ээд оноос vзэл бодол, зорилго чиглэл нэгтэй байгууллага, хvмvvс салан тусгаарлах явдал нэлээд гарч байсныг залруулан, эргэж эвлэлдэн нэгдэх vлгэр дуурайл vзvvлснээрээ энэ удаагийн сэтгvvлчдийн хурал онцлог боллоо гэж тухайн vед Монголын олон нийт vнэлэн vзэж байсан билээ. Ийнхvv Монголын сэтгvvлчид хоёр тийш биш нэгэн зvгт харж, МСНЭ хэмээх нэгэн гэрт багтан амьдрах болсоор дөрвөн жилийн нvvрийг vзэж байна.
Өнгөрсөн жилийн гуравдугаар сарын 11-нд МСНЭ II их хурлаа хийж, тус их хурлаас сонгогдсон удирдах бvрэлдэхvvн, Гvйцэтгэх хороо МСНЭ-ийн vйл ажиллагааг эрхлэн хөтөлж байгаа билээ.
МСНЭ-ийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар танилцуулъя.
2002 оны дөрөвдvгээр сарын анхдугаар их хурлын дараа МСНЭ бvх зvйлийг цоо шинээр эхэлсэн бөгөөд энэ жилvvдэд МСНЭ-ийг байр, ширээ сандал, vйл ажиллагаа явуулах хөрөнгө санхvv зэрэг хамгийн наад захын хэрэгцээт зvйлсийг бvрдvvлэх, сэтгvvлчдээ бvртгэн, шинээр элсvvлэх зэргээс ажлаа эхэлсэн юм. Бvх зvйлийг эхнээс нь эхэлсэн тэр vетэй харьцуулбал өдгөө МСНЭ vйл ажиллагаа явуулах өөрийн гэсэн байртай, бvх аймаг, нийслэлд vйл ажиллагаа явуулдаг төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад өөрийн салбартай, 3000 шахам сэтгvvлчдийг эгнээндээ нэгтгэсэн, байнгын vйл ажиллагаа явуулдаг ажлын албатай болоод байна. Ажил хэргээ хэвийн хөтлөн явуулахад бэрхшээлтэй зvйл байсаар байгаа боловч МСНЭ нь Монголын сэтгvvлчдийн төв штаб нь, тэднийхээ эрх ашгийг хамгаалах гол төв нь, олон улсад Монголын сэтгvvлчдийг төлөөлөх байгууллага нь болж байгаа билээ.
МСНЭ-ээс гадаад харицлаа, хамтын ажиллагааг өргөжvvлэх, сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлvvлэх, тэднийг орчин цагийн сэтгvvл зvйн шинэ мэдээлэл, арга хэрэгсэл, хэлбэр загвараар цэнэглэх, сэтгvvлчдийн ажил vvргээ гvйцэтгэх таатай орчныг бvрдvvлэхэд туслах, хэвлэлийн редакциудын хараат бус байдлыг баталгаажуулан, сэтгvvлчдийн мэргэжлийн ёс зvй, хариуцлагатай сэтгvvл зvйг төлөвшvvлэх, хэвлэл мэдээллийн байгууллагын өөрийн зохицуулалтыг хангах зэрэг чиглэлээр vйл ажиллагаа явуулж байна. МСНЭ өөрийн гэсэн уламжлалт ажил, арга хэмжээтэй болоод байгаа бөгөөд жил бvр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ЮНЕСКО-гийн Монгол дахь салбартай хамтран тэмдэглэж, Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийг шалгаруулан, ахмад сэтгvvлчдэдээ хvндэтгэл vзvvлэх, шилдэг сэтгvvлчдээ төрийн дээд шагнал, одон медалиар шагнуулах ажлыг тогтмол явуулж байна.
Монголд төрийн бус байгууллага оршин тогтнож, vйл ажиллагаагаа явуулахад тохиолддог бэрхшээл МСНЭ-д ч адилхан бий. Энд мэдээж хэрэг хөрөнгө санхvvгийн тодорхой эх vvсвэрийн асуудал хөндөгддөг. МСНЭ нь гишvvдийн татвараас өөр санхvvгийн эх vvсвэр байхгvй хэдий ч Монгол Улсад явуулж байгаа олон улсын байгууллагуудтай хамтран төсөл хэрэгжvvлэх, хамтран ажиллагч байгууллага, хувь хvмvvсийн тусламж дэмжлэгийг авах хоёр vндсэн чиглэлээр шаардлагатай нөөцийг бvрдvvлж байгаа юм.
Тулгамдсан асуудал, тавьсан зорилго МСНЭ-д хангалттай бий.
1. МСНЭ өөрийн гишvvдийн эрх ашгийг хамгаалж, тэдний хvчинд тулгуурлах явдал хамгийн чухал асуудлын нэг бөгөөд чухамхvv ийм шударга нэр хvнд нь манай байгууллагын оршин тогтнохын гол хөрс суурь болох билээ. Өдгөө манай улсад Монголын спортын сэтгvvлчдийн холбоо, Орон нутгийн сонины холбоо зэрэг байгууллагууд байгуулагдан vйл ажиллагаа явуулж байна. Тvvнчлэн сvvлийн өдрvvдэд хувийн сонинуудын эздийн холбоо болох Монголын сонины хоблоо өөрийн сэтгvvлчдийн байгууллагатай болохоо зарлаад байна. Эдгээр нь тухайн хувь хvмvvс байгууллагын эрхийн асуудал мөн хэдий ч сэтгvvлчид задран, нэг зорилгын төлөө нэгэн хvчээр саналаа нэгтгэн ажиллахын оронд нэг асуудлыг олон янзаар тайлбарлах, асуудалд өөр байр сууринаас хандах зэрэг нь олон нийт, төр, засагт өрөөсгөл ойлголт төрvvлэхээс хэтрэхгvй, хvчээ тарамдуулахаас илvv ашиг авчрахгvй гэдгийг бидний туршлага харуулсан билээ.
МСНЭ Монголын сэтгvvлчдийн албан ёсны цорын ганц байгууллагын хувьд тэдгээр мэргэжлийн хийгээд бvс нутаг, ашиг сонирхлын зарчимд vндэслэгдсэн холбоодтой нөхрийн ёсоор хамтран ажиллах явдал тулгамдсан асуудлын нэг болж байна гэж vзэж байна. МСНЭ-ийн дэргэд секц, дугуйлан, клуб байгуулагдаж, vйл ажиллагаа явуулж байсан туршлага бий бөгөөд өдгөө ч МСНЭ-ийн дэргэд “Залуу сэтгvvлчдийн клуб” бий. Гагцхvv тэднийг нэгэн зорилгод нэгтгэх, vйл ажиллагааг нь уялдуулах, мэргэжлийн зөвлөгөө тусламжаар хангах, тогтвортой vйл ажиллагаа явуулахад нь зуучлан туслах явдал МСНЭ-ийн vvрэг гэж vзэж байна.
2.МСНЭ-ийн ажлын албыг чадварлаг, боловсролтой, маркетинг, менежментийн мэдлэгтэй, гадаад хамтын ажиллагааг эрхлэн хөтлөх чадвартай шилмэл аппарат болгон төлөвшvvлэх нь нэн тэргvvний зорилт юм. Энэ аппарат өдөр тутам, тасралтгvй, vр ашигтай vйл ажиллагаа явуулж чадаж гэмээнэ сэтгvvлчдийн байгууллагын гvйцэтгэх vvрэг, нэр хvнд өсөх болно. Ийм ажлын алба байгуулж, ажиллах боломж нөхцөлөөр хангах явдал МСНЭ-ийн Гvйцэтгэх хорооны ойрын зорилго байх болно. Ажил асуудлаа мэддэг, сэтгvvлчдэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар зөв гарц олж, vйл ажиллагаагаа нэгэн чигт төвлөрvvлж чаддаг, олон улсын байгууллагуудтай идэвхтэй, vр ашигтай хамтран ажиллах хөшvvргийг сайн ашиглаж чаддаг байвал vр дvнд хvрч болохыг “Глоб Интернэшнл” төрийн бус байгууллагын жишээ харуулж байгаа юм.
Монголын хэвлэлийн хvрээлэн, “Глоб интернэшнл” ТББ зэрэг ижил төстэй vйл ажиллагаа явуулдаг байгуулагуудтай хамтран ажиллах явдлыг бид зорилгоо гэж vздэг юм.
3. Сэтгvvл зvйд олон нийтийн зvгээс тавих шаардлага өндөрсөж, vзэл бодлын чөлөөт өрсөлдөөний vед сэтгvvлч, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийгэмд vзvvлэх vр нөлөөг дээшлvvлэн, дөрөв дэх засаглалын vvргээ биелvvлж чадахуйц төвшинд хvрэхийг шаардаж байгаа энэ vед сэтгvvлчдийн ёс зvй, хариуцлагыг дээшлvvлэх явдал онцгой анхаарах асуудлын нэг болоод байна. Сэтгvvлч хvн хариуцлагатай, ёс зvйтэй байх явдлыг тухайн хувь хvн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэг хэмээн орхиж болохгvй нь ойлгомжтой.
Монголын сэтгvvлчдийн байгууллага сэтгvvлчийн ёс зvйн асуудлыг бvр эхнээсээ анхаарч ирсэн бөгөөд МСХ-ны YII, YIII их хурлаас сэтгvvлчдийн ёс зvйн зарчмын асуудлыг хөндөж, МСНЭ-ийн II их хурал Монголын сэтгvvлчдийн “Ёс зvйн зарчим”-ыг баталсан билээ.
Сэтгvvлчдийг ёс зvйн зарчмаа эрхэмлэн сахих дадал хэвшилтэй болгох, энэ чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах нь МСНЭ-ийн эрхлэх ёстой асуудлын нэг мөн. МСНЭ дэргэдээ Ёс зvйн зөвлөл байгуулах нь зvйтэй хэмээн vзэж буй бөгөөд энэ ажлын эхний алхам тавигдсан. Ингэснээр олон жилийн турш яригдсан Хэвлэлийн цэц буюу Омбудсманы асуудлыг нэг мөр шийдэж болох бөгөөд ёс зvйгээ зөрчсөн буюу мэргэжлийн алдаа гаргасан сэтгvvлчдийн хувьд шvvхээс ял шийтгэл оноох бус, мэргэжлийн байгууллагын албан ёсны дvгнэлтээр хариуцлага ногдуулах боломжтой болно гэж vзэж байна.
4.Эрх нь хөндөгдсөн, мэргэжлийн алдаа гаргасныхаа төлөө шvvхээс хорих, баривчлагдах зэрэг ял авсан сэтгvvлчдээ өмгөөлөн хамгаалах асуудлыг МСНЭ байнга анхаарлынхаа төвд байлгаасаар ирсэн юм. 2002 онд сэтгvvлч Б.Ханддолгор 5 сар хоригдох ял авахад МСНЭ сэтгvvлчдийн олон улсын хамтын нийгэмлэгт хандаж, хуульчдаар дvгнэлт гаргуулан, сэтгvvлч, хуульчидтай зөвлөлдөх зэрэг арга хэмжээ авч байв. “Монголын нэг өдөр” сонины сурвалжлагч А.Эрдэнэтуяаг баривчилж, “Газрыг шударгаар хувьчлахын төлөө” хөдөлгөөнийхний зохион байгуулсан жагсаалын vеэр хэд хэдэн сэтгvvлчийн эрх чөлөөнд халдан, баривчлахад мэдэгдэл гарган, байр сууриа илэрхийлж байв.
Энэ бvхэн нь “сэтгvvлчийг алдаа гаргасных нь төлөө хорьж цагдах нь буруу” гэсэн МСНЭ-ийн зарчмын байр суурины илэрхийлэл байсан бөгөөд өдгөө ч бид энэ байр суурин дээрээ байгаа. Тиймээс Монгол Улсын Эрvvгийн хуулиас “сэтгvvлчийг барьж хорих” тухай заалтыг хасуулах талаар УИХ-ын гишvvдэд хандаж, хэд хэдэн удаа санал солилцсон бөгөөд асуудал нааштайгаар шийдэгдэх боломжтой гэж vзэж байгаа. Хэрвээ шаардлага гарвал МСНЭ сэтгvvлчидтэйгээ хамтран УИХ-д лобби бvлэг байгуулахад ч болохгvй гэх зvйлгvй билээ.
Энэ нь мэргэжлийн ноцтой алдаа гаргасан сэтгvvлчийг хариуцлагаас мултлах гэсэн арга биш бөгөөд алдаа гаргасан эсэхийг нь “Ёс зvйн зөвлөл”-өөр хэлэлцэн дvгнэлт гаргуулж, хорихоос өөр хэлбэрээр хариуцлага ногдуулах боломжтой гэж vзэж байгаа МСНЭ-ийн байр суурь юм. Ийм практик дэлхийн дийлэнх улс орны сэтгvvл зvйд байдгийг бид мэднэ.
5. Улс төрийн хvчнvvдийн өрсөлдөөнд сэтгvvлчид татагдан орж, буруу vйл ажиллагаагаа зөвтгөхөд албан ёсны мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчийг ашиглахыг санаархах, ард олны мэдээ мэдээлэл хvлээн авах Yндсэн хуулиар олгосон эрхийг боогдуулсан элдэв шийдвэрээр хориг саад тогтоох явдал гарсаар байна. Энэ бvхэнтэй сэтгvvлчид, сэтгvvлчдийн байгууллага шийдвэртэй тэмцэх ёстой. Ерөөс хэвлэлийн эрх чөлөөний тэмцэл гэдэг бол нэгэн амьсгаагаар шийдчих асуудал биш тул сэтгvvлчдийн байгууллага тухай тухайн цаг vед нь оновчтой зөв шийдвэрийг гаргаж, хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах тэмцлийг тасралтгvй vргэлжлvvлж, тvvнээ олон нийтэд ойлгуулж, өргөн дэмжлэгийг авч байх нь зvйд нийцнэ.
Олон ниитийн мэдээлийн хэрэгсэл, сэтгvvлчдийг улс төрийн нөлөө, дарамтаас аль болох хол байлгаж, энэ талаар эрх зvйн таатай орчныг бvрдvvлэх талаар бид идэвхтэй ажиллах цаг vе ирсэн гэдгийг МСНЭ хvлээн зөвшөөрч, энэ чиглэлээр тодорхой ажил асуудлыг төлөвлөөд байгаа.
6.Сэтгvvлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлvvлэх, давтан бэлтгэх, сургалтад хамруулах явдал МСНЭ-ийн vйл ажиллагааны нэг чухал хэсэг мөн. Тиймээс МСНЭ өөрийн боломжийн хэрээр семинар, зөвлөлгөөн, дугуй ширээний ярилцлага явуулж ирсэн хэдий ч энэ нь цаг зуурын шинжтэй, алдаг оног байгаад дvгнэлт хийж байна. Бид цаашид телевизийн, радиогийн, сонины гэх мэтээр төрөлжvvлэх, аймаг орон нутгаар нь бvсчлэх хэлбэрээр сургалтыг явуулах нь vр ашигтай гэж vзэж, энэ талаар бодлого чиглэл боловсруулж байна. Хөрөнгө зардал нэлээд хэмжээгээр шаардагддаг иймэрхvv ажлыг явуулахдаа Монголын хэвлэлийн хvрээлэн зэрэг чиг зорилго нэгтэй байгууллагуудтай хамтран ажиллах нь vр нөлөөтэй гэдгийг сvvлийн жилvvдийн туршлага харуулж байна.
7.Сэтгvvлдчийг байгууллага, эзэдтэйгээ хөдөлмөрийн гэрээ байгуулахад нь эрх зvйн туслалцаа vзvvлэх, хөдөлмөрлөх, бусдаас хараат бус байх эрх нь зөрчигдсөн сэтгvvлчдээ өмгөөлөлдөө авах, тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах чиглэлээр хийх ажил их байна. МСНЭ бол vйлдвэрчний эвлэл биш гэх юмуу, хэвлэл мэдээллийн байгууллагын дарга, захирлуудтай зөрчилдөх нь сэтгvvлчдийн байгууллагын оршин тогтноход муугаар нөлөөлнө гэж vзэх нь зvйд нийцэхгvй юм.
Тиймээс энэ чиглэлээр ажиллах зарчмаа тогтоож, тvvнийгээ сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагад зөвөөр ойлгуулан, хамтарч ажиллах явдал бас нэг тулгамдсан асуудал мөн.
8.Хамгийн хvнд хvчир хөдөлмөрийн нэгд тооцогддог сэтгvvлчдийнхээ нийгмийн асуудалд байнга анхаарал хандуулах нь бидний гол зорилтын нэг гэдэг нь тодорхой. Сэтгvvлчдийг эмнэлгийн vзлэгт vнэ төлбөргvй хамруулах, эрvvл мэнд нь ноцтой хохирсон vед тусламж дэмжлэг vзvvлэх хөдөлгөөнийг зохион байгуулах, ахмад сэтгvvлчдэд хvндэтгэл vзvvлэн, зайлшгvй шаардлагатай зарим нэгэнд нь туслах ажлыг МСНЭ хийсээр ирсэн.
Гэхдээ энэ асуудалд төр, засгийн хийгээд олон нийтийн анхаарлыг хандуулж, эрх зvйн орчныг бий болгохгvйгээр амжилтад хvрэхгvй нь тодорхой байна. 1980-аад оны сvvлчээр МСХ өндөр насны тэтгэвэрт гараад 300 хvртэл төгрөгийн тэтгэвэр авч байгаа гишvvддээ 100, 350 хvртэл төгрөгийн тэтгэвэртэй бол 50 төгрөгийг улирал тутам, 70-аас дээш насны хvмvvст улирал тутам 300 төгрөгийн тэтгэмж олгож байсан жишээ бий. Энэ бол тухайн vед МСХ дэргэдээ сэтгvvлчдийн фондтой байх vед хэрэгжvvлж байсан арга хэмжээ бөгөөд одоо vvнийг Халамжийн болон Тэтгэврийн хуульд тусгуулах маягаар шийдвэрлэж болох боломжтой.
9. Сэтгvvлчдийг гарын авлага, сэтгvvл зvйн холбогдолтой онол, арга зvйн ном хэвлэлээр хангах, сэтгvvлчдийн бvтээлийг хэвлvvлэх ажил чухал билээ. Сэтгvvл зvйн онолын ном хэвлэл гаргах, тvгээх асуудал зөвхөн энэ чиглэлийн эрдэмтэн судлаач нарын идэвх санаачилгад тулгуурлах нь өрөөсгөл юм. Тиймээс сэтгvvл зvйн салбарын эрдэмтэн, багш, судлаач нартай хамтран ажиллах явдлыг ойрын зорилгоо гэж vзэж байна. МСНЭ ахмад сэтгvvлчдийн бvтээлийг хэвлvvлэх, vзэсгэлэн худалдаа гаргах зэрэг ажлыг зохион байгуулж байгаа хэдий ч энэ нь шаардлагын хэмжээнд хvрэхгvй байгаа юм.
Энэ зорилгоор МСНЭ дэргэдээ тусгай фонд, сан байгуулахад ч болохгvй гэх газаргvй билээ.
10. Гадаад харилцаагаа өргөжvvлэх явдал тулгамдсан асуудлын нэг болоод байна. МСНЭ ОУСБ-тай гишvvнийх нь хувиар харилцаа холбоотой байгаа. Хөрш зэргэлдээ БНХАУ, ОХУ, Япон, БНСУ, Тайвань зэрэг орнуудтай хамтран ажиллах ажлыг эхлvvлээд байгаа бөгөөд энэ харилцааг цаашид харилцан ашигтай, өргөжvvлэх талаар бодож төлөвлөж байгаа зvйл бий. Бидний хувьд бvс нутагт буюу Ази тивийн сэтгvvлчдийн байгууллагуудтай илvv ойртон нягтрах явдлыг гол зорилгоо гэж vзэж байна.
МСНЭ-ийн хэтийн төлөв, тулгамдсан асуудал, хийж хэрэгжvvлэхээр төлөвлөж байгаа ажил асуудлын талаар товч өгvvлэхэд ийм байна.
Бид бvрэн эрхийнхээ хугацаанд МСНЭ-ийг Монгол дахь төрийн бус байгууллагын жишиг, vлгэр загвар, гишvvдийнхээ эрх ашгийн төлөө тууштай тэмцэгч байгууллага болгох зорилт тавиад ажиллаж байгаа бөгөөд энэ ажлыг дөрөв дэх засаглалынхан болох сэтгvvлчид, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай нягт хамтран ажилласнаар vр дvнд хvргэнэ гэж vзэж байгаа юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, “Өнөөдөр” сонины нэгдvгээр орлогч эрхлэгч С.БАТБААТАР


Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:171378 
 Энэ сард:15759 
 Өнөөдөр:49 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.