Нүүр хуудас  |  Бидний тухай  |  Төсөл болон хөтөлбөрүүд  |  Mэдээллийн эрх чөлөө  |  Мэдээ  |  Хуулиуд  |  Олон улсын хэм хэмжээ  |  Хэвлэн нийтлэл  |  Холбоо барих  |  Зургийн цомог  |  Сургалт  
   Монгол   English  
Бичлэгээс Хуудаснаас Бүх хэсгээс
 
Бичлэгийн бүлэг
Глоб ТББ
Календарь
ня да мя лх пү ба бя
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
   Мэдээ
Хэвлэх хувилбар  |  Буцах
2006.05.05

40 орчим хувь нь телевизийн, 30.6 хувь нь сонины зарим мэдээнд итгэдэг


Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр буюу 5-р сарын гурванд Монголын Хэвлэлийн Хvрээлэн, Конрад Аденауэрийн сангаас хамтран “Ардчилал, Эрх чөлөө, Хариуцлага” сэдэвт нээлттэй ярилцлагыг Хаан Палас зочид буудалд зохион байгуулаа. Уулзалтын vеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаарх иргэдийн санал бодлыг тандах Хэвлэлийн Хvрээлэнгийн судалгааг танилцуулсан байна. Судалгаанд оролцсон 500 өрхийн 40 орчим хувь нь телевизийн, 30.6 хувь нь сонины зарим мэдээнд итгэдэг гэж хариулжээ.
Yvнээс гадна Хэвлэлийн Хvрээлэнгээс “Хэвлэл мэдээллийн мэргэжлийн стандарт, сэтгvvлчдийн итгэл vнэмшил” судалгааны дvнг танилцууллаа. Өдөр тутмын 9 сонин, чөлөөт хэвлэлийн 3 сонин, 7 телевиз, радиогийн нийтлэл, нэвтрvvлэгт агуулгын шинжилгээ хийсэн байна.
Сэтгvvлчид цаг vе, vйл явдлын мэдээ бэлтгэн явуулахдаа хувийн дvгнэлт vзэл бодлоо тусгадаг тухайд судалгаанд хамрагдсан сонин хэвлэлийн 19.7 хувь нь мөн телевиз радиогийн 21.6 хувь нь энэ ангилалд багтаж байна. Сэтгvvлчид хувь хvний тухай мэдээлэхдээ сонины 49.9% , телевиз радиогийн 74% нь баримт сэлтэд тулгуурладаг байна. Нийтлэл нэвтрvvлгийн сэдэв, агуулгын хvрээний хувьд сонинууд хvvхдийн сэдвээр мөн телевиз радио гэмт хэргийн сэдвээр төдийлөн мэдээ нийтлэл, нэвтрvvлэг хийдэггvй аж.
Уулзалтад ирсэн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгvvлчид дөрвөн багт хуваагдан өнөө vед Монголын сэтгvvл зvйд тулгарч байгаа бэрхшээл мөн сэтгvvлчид ямар шалтгааны улмаас ёс зvйгээ зөрчиж байгаа, vvнээс гарах арга замын талаар санал солилцсон юм. Тэдний олонхи нь сэтгvvлчид эдийн засгийн хувьд хараат, баримт сэлтэд тулгуурлах бус сургаар мөн хэн нэгний захиалгаар мэдээ нийтлэл бичдэг vvнээс гадна Монголын сэтгvvл зvйн салбарт ёс зvйн код хэрэгжиж байгаа эсэхийг хянах механизм байхгvй зэрэг дутагдал байгааг дурдсан байна. Yvнээс гарах гарцын тухайд сэтгvvлчдийн нийгмийн асуудлыг дээшлvvлэхийн тулд орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдах, хэвлэлийн цэц буюу Хэвлэлийн консул байгуулах тухай санал гарч байлаа.
“МN25” телевизийн сэтгvvлч Баатархуяг саяхан өрнөсөн жагсаал цуглаанд яагаад ийм цөөн хvн ирсэн тухайд Укрианы ажиглагчид манай оронд хэвлэлийн эрх чөлөө сайн байгаатай холбон тайлбарласан. Украинд өрнөсөн улбар хувьсгалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалтгvй мэдээлж байсан болохоор хvмvvс мэдээлэл олж авах vvднээс жагсаал болсон газар олноор ирсэн тухай ярив. Тэрээр сэтгvvлчид аливаа мэдээллийг сургаар олж, авч байж баримтжуулдаг тухай нэмж хэлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Монголын Хэвлэлийн Хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мөнхмандах, Хэвлэлийн Хvрээлэнгийн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд олон нийтийн итгэх итгэл 2004 онд 20% байсан бол 2006 онд 12% болж буурсан байгаа. Хэрэв энэ vзvvлэлт буурсаар байвал ардчилал, эрх чөлөөний төлөө тэмцэх иргэдийн тоо буурах аюултайг тэмдэглээд, сэтгvvлчид өөрсдөө сэтгvvл зvйг цэвэршvvлэх бололцоо байгааг тэрээр цохон дурдсан юм.




Дээш  |  Хэвлэх хувилбар  |  Буцах
Нийтийн зар сурталчилгаа
Гишүүн байгууллага
Статистик үзүүлэлт
 Нийт зураг:320 
 Нийт бичлэг:1317 
 Нийт хандалт:159711 
 Энэ сард:14742 
 Өнөөдөр:73 
   
GS-CMS Copyright ©1999-2008 Глоб Интернэшнл ТББ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Загвар болон вэб програмчлалыг GS ХХК-д бүтээв.